Хотын мээр буюу захирагч Э.Бат-Үүлийн оролцоогүй ажил гэж бараг цөөхөн дөө. Нийслэлийнхнийг бухимдуулсан шийдвэр гаргах дуртай, хэлсэн үг, үйлдэл нь үргэлж зөрчилдөж, нэгнээ үгүйсгэж байдаг даргыг огцруулах шаардлагатай гэж үзэх ч иргэд олон бий.

Учир нь, түүний гаргасан шийдвэрүүд амьдралд нийцэхгүй, харин ч сөрөг буюу хор хохирол болоод байгаа гэхэд хилсдэхгүй болов уу.

Тэгвэл Үүл баатар уул тахихаар болсон мэдээлэл нэгэн өдөр тутмын сонинд гарчээ. Тэрбээр Хэнтий аймгийн Биндэр сумын Сэрүүн Баян хаан уулыг энэ сарын 20-нд тахихаар болсон гэнэ шүү.


Эх сурвалжwww.wikimon.mn