Монголд хэн баян бэ? Хэн нэгэн надаас энэ асуул­тыг асуувал би юу ч бодолгvйгээр “Ажил хийдэг­гvй, юм бvтээдэггvй хvмvvс” гэж хариулна. Учир нь, ямар ч хичээл зvтгэл гаргалгvйгээр, бус­дын халаас руу гараа шур­гуулах төдийхөнд мөн­гөжиж, хөлсөө урсган хөдөл­мөрлөж, сэтгэлээ чилээн бодлогошролгvйгээр хамгийн өндөр цалин авч болдгийг би чухамдаа тэднээс л харсан. Харин тэргvvн баячууд, увайгvй улстөрчдийг эс тооцвол спор­тынхон л орлогоороо толгой цохино.
Олимпийн аварга Н.Тvв­шин­­­баяр долоон сая, Э.Бадар-Уу­ган дөрвөн сая төгрөгөөрөө толгой дохино. Гэвч vнэндээ энэ бол бvгдийн өмнө ил хийгээд тогтмол орлого юм. Vндэсний бөхийн цол нэмсэн бөхчvvд наадам хийгээд Цагаан сарын дараа бол дэлбэртэлээ баяждаг. Чөлөөт, жvдо, самбынхан ч Дэлхий болон Азийн аваргаас медаль хvртсэн гавьяагаа зохих ёсоор vнэлvvлчихдэг. Тэдэнд гомдоллож, гонгиноод байх эрх байхгvй.
Тэгэхээр яг vнэндээ спор­тынх­ноос хамгийн ядуу нь хэн бэ? гэж асуух ёстой юм байна, уучлаарай. Vнэндээ биеийн хvч шаарддаггvй, хөлс урсгаж, олны өмнө бэлтгэл сургуулилт хийгээд байдаггvй, оюуны спортынхон л хариулт нь юм. Уг нь монголчууд ой тогтоолт, өсвөрийн шат­рын болон 100 буудалт даамын Дэлхийн хэд, хэдэн аваргатай. Гэвч монголчууд бид шатрын олон улсын хэмжээний зарим мастерыг л мэдэхээс бус дийлэнхийг нь танихгvй. Ой тогтоолт, тvргэн бодолт, даамын төр­лөөр олон улсын хэм­жээнд нэрээ дуурсгаж яваа та­мирч­дынхаа нэрийг нь мэ­дэхгvй гэхэд нэг их дэгс­дvvлсэн болохгvй.
Ма­гадгvй, тиймдээ ч оюуны спор­тынхон олон улсын тэмцээнд оролцох бvртээ өөрсдөө зардлаа даадаг. Ивээн тэтгэгч хайдаг ч манай vндэсний манлай vйлдвэрл­эгчид болон толгой баячууд халаас дvvрэн мөнгөө тас атгачихаад “vгvй” гэсэн хариулт өгдөг гэнэ. Тиймдээ ч багш, дасгалжуулагчид “Шавь нар маань тэмцээндээ амжилт гаргаж, Азийн аваргад оролцох нь нэг талаас сайхан боловч нөгөө талаас эцэг эхчvvдээ эдийн засгийн хvнд байдалд оруулж байгаа. Жил болгон л хvvхдvvд маань Азийн болон Олон улсын тэмцээнд оролцох болзол хангаж байна.
Гэтэл хvvх­дvv­дийн тэмцээнд оролцох зардал нь багш болон эцэг эхчvv­дийн халааснаас гардаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэээр Даа­мын холбоо хөөцөлдөж байгаа ч сайн vр дvн гарахгvй байна. Хvvхдvvд зардлаасаа бо­лоод тэмцээнд орж чадахгvй vлдэхийг хараад багш хvний хувьд эмзэглэдэг. Багш нар ч томилолтын мөнгө гэж авдаггvй. Даамын холбооноос гаргасан мэдээллээс харахад Азийн аваргад оролцох зардал, байрны төлбөр зэргийг гаргасан байна лээ.
13 хоног тэмцээнд оролцоно гэж тооцвол нийт зардал 2 210 000 төгрөгийн тооцоо гарч байсан. Энэ нь нэг хvvхдийн л зардал. Хэрэв хоёр цуврал тэмцээнд оролцвол нэг хvvхдээс 7-8 сая төгрөг гарна. Бөх, жудогийн тэмцээнийг улсаас анхаарч төсөв мөнгө гаргаж, анхаарлаа хандуулдаг. Гэтэл оюуны спортод анхаарал бага хандуулж байгаад харамсдаг” хэмээн ярьцгааж байна.
Зөвхөн эдийн засгийн асуудлаас болоод олон улсын тэмцээнд оролцож чадаагvй хvvхэд ч олон бий. Өөрөөр хэлбэл, оюуны спортыг төр засгаас дэмждэггvй, хувийн компаниуд ч ойшоож vздэггvй болохоор энэ спортоор хичээллэж байгаа хvvхдvvд амжилт гаргах эсэх нь эцэг, эхийн санхvvгийн боломжтой эсэхээс шууд шалтгаална. Насанд хvрэгчдийн хувьд өөрийн орлого хийгээд аав, ээж, хамаатан саднаасаа л царай­чил­на гэсэн vг.
Ийнхvv са­н­хvvгийн хvндрэлээ давж, тэм­цээнд очоод, амжилт гаргаад ирлээ гэхэд хэвлэл мэдээллийнхэн ч сvр дуулиан­тай хvлээж авахгvй. Магадгvй, ингээд бодохоор ивээн тэтгэгчтэй тамирчдыг л хэвлэл мэдээллийнхэн тийнхvv сvр дуулиантай хvлээж авдаг. Учир нь, ивээн тэтгэгч байгууллагууд өөрсдийгөө рекламдахын тулд сенсаацилж, мөнгө төлөөд ч хамаагvй хэвлэлийнхнийг цуглуулна. Харин өнөөх төр засаг нь хэвлэлийнхнийг мэдээлсний араас шагнал урамшуулал яриад эхэлнэ. Хувийн компаниуд ч өөрсдийгөө рекламдахын тулд бай шагналууд амлаад дугаар vvсгэх нь холгvй юм болно...
Харин оюуны спортынхны амжилтын талаарх мэдээлэл өдөр тутмын сонины нэгээхэн буланд гарч, мэргэжил нэгтнvvдээс нь бусад нь анзаарч харалгvй өнгөрнө. Юун тэр компаниуд бай шагнал амлах. Vнэндээ монголчууд бид vндэсний бөхийн хэдэн аварга, хэдэн харцагатайгаа цээжээр мэддэг хэрнээ оюуны спортын Дэлхийн аваргатай эсэхээ ч мэдэхгvй.
Тэгсэн хэрнээ оюуны бvтээл хамгаас vнэ цэнэтэй, оюуны хөдөлмөрийг л хамгаас дээгvvр vнэлэх ёстой гэж цээжээ дэлдэцгээнэ. Яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёрын эвлvvлсэн дууг аяласхийгээд, өч төчнөөн программаар сайж­руулж засаад хит болгочихдог тааруухан дуучид ч оюуны спортынхноос өндөр vнэлгээтэй байна. Дөнгөн данган хоёр дуутай болсон дуучин л гэхэд нэг арга хэмжээн дээр ганц дуу дуулаад 500 мянгыг халаасалж байна. Аймаг, цэргийн цолтнууд наадмаар, өгөө, аваатайхан тав давж, улсын начны болзол хангаад сvvлийн vеийн загварын жийп машин, хурдан хvлгээр мялаалгаж байна.
Оюуны спортынхонд л чив чимээгvй. Vнэндээ нөгөө хэд нь ч өөрсдөө чив чимээгvй. Зардал мөнгөгvйн улмаас олон улсын тэмцээндээ явж чадахгvй байна гэж гомдоллохгvй. Би өөрийнхөө зардлаар явж, өөрийнхөө оюунаар Дэлхийн аварга болоод ирлээ ч гэж зарлахгvй. Эрдэмт хvн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг л энэ байх даа.
Ирээдvйд Монгол Улсыг оюунлаг иргэн л авч явна гэдгийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн тvшээд маань бvгд улиг болтол нь ярьдаг. Сонгууль дөхөхөөр “Оюунлаг Монголыг хамтдаа бvтээнэ” гэж уриалдаг. Гэвч оюун ухаанаа vнэгvйдvvлж, хөсөр хаяад хvч бяр, хөрөнгө мөнгийг шvтээд бид Оюунлаг Монголыг хэзээ бvтээх вэ???
Ц.Баттуяа
Эх сурвалж: "Өглөөний сонин"