Хоёр өдрийн өмнө буюу 2017.02.22-нд Монголын эртний түүхийг өгүүлсэн 5 боть номын нээлт болж хэвлэл мэдээллийн олон хэрэгсэлээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар” гэж ирээд л баахан сурталчлав.

Энэ ч яахав бэлэн мэдээ нийтэлж, дээр нь хэдэн төгрөг авч байгаа хүмүүсийн хувьд ажлаа л хийж яваа хэрэг биз. Харин тэнд ирсэн Элбэгдорж “Та бүхэн ... үндэстнийхээ өмнө сайхан гавьяа байгууллаа” гэх зэргээр түүхчдийг баахан хөөрөгдөв.

Мөнгө л өгөөд байвал эд нараар юу ч бичүүлж болно гэж бодох тэр “Монголын түүх шинжлэх ухааны судалгаагаар урагшлан баяжих тусам би баярладаг” гэх зэргээр царай нь өчүүхэн ч хувирахгүйгээр худал хэлэв.

Яагаад түүний энэ үг нь хүртэл худал гэж? хэмээн та гайхаж байж болох юм. Учир нь 2012 оны 9 сард Элбэгдоржийг Туркийн Истанбул хот дахь Топкапы ордон музейд очиход Монголын түүхийн чухал сурвалж “Судрын чуулган” номын цахим хувилбарыг монголчуудыг бодож өгсөн юм. Гэвч үүний дараахан буюу 2013 оны 4 сард Элбэгдорж уг цахим эхээс цорын ганц цаасан хувилбарыг хэвлүүлэн авч өөрийнхөө номын санд хав дарсан бөгөөд монголын түүхчид “Судрын чуулган” номын судалгааг хийх боломжтой боллоо хэмээн мөрөөдөж байсан нь төгсгөл болсон билээ.

Тэр үнэхээр түүхийн судалгаа урагшлан баяжих тусам баярладаг байсан юм бол яагаад тийм чухал сурвалжийг нууж дарна вэ?. Болж өгвөл өгөхгүй байх эсвэл хуурамч хувилбарыг нь үлдээгээд нөгөөхөө авч үлдэх санаатай байдгийг нь түүхчид төдийлэн мэдэхгүй нь харамсалтай.

Элбэгдорж хүн хуурч болох бүх арга сүвийг эрж явдаг бөгөөд тэр хэзээ ч энэ ард түмний төлөө байгаагүй, өөрийгөө рекламдах гэж, нэр сүрээ аврах гэж, бузар булайгаа дарах гэж монгол хүний хамаг үнэ цэнэтэй зүйлээр тэр оролдож эхэлсэн нь ойрын өдрүүдийн арга хэмжээнээс улам бүр тод харагдаж байна.

Бүх монголчуудын хувьд хэл, соёл, түүхээ судлах, сурталчлах нь нэн чухал санагдах тул түүний энэ гоё үгийн цаана нуугдсан үнэн дүрийг нь олж харж чаддаггүй. Хэрвээ тэр улс орноо боддог байсан бол, тэр тусмаа түүхчдээ бодсон бол хүнээс мөнгө горьдож суудаг, мөнгө өгсөн хүнийг магтдаг сургуультай циркийн амьтан шиг болгохгүй л байсан.

Яахаараа тэр ШУА-н болон мэргэжлийн их дээд сургуулиудын өдөр тутмын ажлыг мөнгийг нь би өгч байна гэсэн нэрээр өөртөө наадаг байна аа? Тэр хэний мөнгийг хэнд өгч өөрийгөө рекламдана вэ?

Тэр монголчуудын хамгийн эрхэмлэдэг наадмыг ардын хувьсгалын баяр болгохгүйн тулд, монголын түүхэн үйл явдлуудыг давхцуулан баяр болгож, наадмаар чухам юу тэмдэглээд байгаагаа хүмүүс мэдэхээ байсан.

Түүний түүхээр тоглох увайгүй үйлдэл хэрээс хэтэрч мүүний шашны ёсолгоо хийж байсан нь илрээд ирэхийн цагт бөхчүүдийн дунд дэвэж өөрийгөө хаацайлан өнгөрсөнийг хүмүүс мартаагүй байгаа. Энэ хүнээс одоо тайлбарыг нь сонсох хэрэгтэй. Төрийн ёслол ийм даварсан шинжтэй байж болно гэж үү?

Өөртөө л хайртай, түүний төлөө юу ч хийхээс буцахгүй энэ хүний хийсэн ажлыг нээлттэй тайлагнуулбал энэнээс ч аймшигтай зүйлс олон гарч ирнэ. Хамгийн гол нь энэ хүнийг ард түмний гарт өгөхгүй байгаа учраас ингэтлээ даварч, ард түмнээр тоглосоор байна. Уг нь бол өнөөгийн УИХ-ын гишүүдэд түүнтэй тооцоо бодох, монгол үндэстний язгуур эрх ашгийг хамгаалах эрх нь нээлттэй бий. Хэрвээ УИХ-ын гишүүд үүнийг хийж чадахгүй бол Элбэгдоржийг ард түмний гарт өгөх хэрэгтэй.


Элбэгдоржийн

Зураг 1: Элбэгдоржийн бэлэг тасрахгүй...





Зураг 2: Элбэгдоржоос бэлэг авахаар хүлээгсэдийн цуваа ч бас тасрахгүй...



Зураг 3: Элбэгдорж ихээхэн түгээмэл царайтай хүмүүсээр багаа бүрдүүлдэг тул та эдгээр хүмүүсийн ямар ч үйл ажиллагааны нээлтэн дээрээс бэлэг авч байхыг нь харах боломжтой.