Тайз дэлгэцийн зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам "Mongolian Art Show" нэртэй нэгэн өвөрмөц шоуг амжилттай зохион байгууллаа. Шоу энэ сарын 9-ны үдэш "Marque"-27 club-д болж өнгөрсөн юм. "Mongolian art show" нь "Body art", "Make up", "Мodern and Art", "Songs and dance" гэсэн үзүүлбэрүүдийг нэг дор хослуулан харуулснаараа онцлог болсон юм.

Үзүүлбэр тус бүрийг олны танил бүсгүйчүүд болон шилдэг модель охидууд амилуулсан нь ёстой л нэг үзэгчдийг огшоож байлаа. Тодруулбал "Make up" үзүүлбэрт МУСТА Д.Отгонцэцэг, МУСТА Д.Ганцэцэг, "Андра" модель агентлагийн захирал, Топ модель Х.Бадамгэрэл, "Miss world mongolia 2014"-ийн үндэсний ялагч Т.Батцэцэг, Модель Т.Оюун-Эрдэнэ, Мисс, жүжигчин Х.Баярмаа, Мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг зэрэг монголын нүүр царай болсон шилдэг бүсгүйчүүд тайзнаа амьдруулсан бол "Body Art"-ын үзүүлбэрт Андра модел агентлагийн модель охидууд болон фото модель Б.Жимсээ оролцсон бол "Modern and Art" үзүүлбэрт МУСТА Э.Азбилиг, О.Анударь, МУСТА М.Бямбаа нар үзүүлжээ.

Харин Songs and Dance үзүүлбэрт МУСТА Ц.Баясгалан, МУСТА Э.Номин-Эрдэнэ, МУСТА Н.Наранбаатар, "Compass" хамтлаг, Дуучин Тулгаа, "Андра" загварын агентлагийн бүжгийн хамтлаг өөрсдийн шилдэг номероо толилуулсан юм. Мөн шоуны үеэр Андра модель агентлагийн захирал топ модель Х.Бадамгэрэлийн өмссөн цэвэр цаасан даашинзийг шоунд ирсэн нэгэн эрхэм 5 сая төгрөгөөр худалдан авчээ.

Ийнхүү 5 дугаар сарын 9-ны үдэш Тайз дэлгэцийн зураач, нүүр хувиргагч Л.Цэрэндулам Монголын урлаг соёлын ододтой хамт гоо зүйн болоод урлаийн гайхамшгийг хослуулан харуулсан гайхалтай шоу болж өнгөрлөө. Ингээд тус шоунаас хийсэн фото сурвалжлагаас хүргэж байна.

 photo 39_zpsfw2vz4v3.jpg  photo 40_zpskig438qw.jpg  photo 29_zps9torhb9b.jpg  photo 23_zpswptxqzjf.jpg  photo 17_zpsgq49mjip.jpg  photo 16_zpsrd8q7mm6.jpg  photo 15_zpszafbabf1.jpg  photo 14_zpsabkyfmxy.jpg  photo 13_zpsodaxia3b.jpg  photo 12_zpsyzmj8a7q.jpg  photo 2_zpshh8vfthv.jpg  photo 5_zpsonvhjir0.jpg  photo 35_zps4emrsyee.jpg  photo 31_zpsdn0cadi9.jpg  photo 28_zpspbpt1ldk.jpg  photo 27_zps53drhwkh.jpg  photo 26_zpsdwrduyxb.jpg  photo 24_zpsaroabhur.jpg  photo 25_zpsg1xa12jr.jpg  photo 22_zpsxst8ptqv.jpg  photo 21_zpsgi5cqury.jpg  photo 20_zpsy97cdsde.jpg  photo 19_zpskcckzhmy.jpg  photo 18_zpsd9byeqaj.jpg  photo 11_zpsuw1qatjb.jpg  photo 10_zpsvp6svkwr.jpg  photo 9_zps9pqo9csk.jpg  photo 36_zpsveukxfmm.jpg  photo 6_zpszjcvgiu1.jpg  photo 7_zpsdmlekomj.jpg  photo 3_zps0az88cjv.jpg  photo 49_zpsm1o9odln.jpg  photo 1_zpsavlb2qg2.jpg  photo 51_zpsut2vmjrc.jpg  photo 48_zpshprnyawf.jpg  photo 47_zps8n6cncpc.jpg  photo 46_zpsub78bv0u.jpg  photo 45_zpsqjoxwa21.jpg  photo 37_zpslxlvuo3s.jpg  photo 44_zpswlywqxb9.jpg  photo 43_zpsgionjpnn.jpg  photo 38_zpsu0y5hs99.jpg  photo 8_zps5vcx6o4n.jpg  photo 42_zpsoujtclhn.jpg  photo 41_zpsofwmcapv.jpg  photo 30_zpsqcpllrjz.jpg  photo 4_zpsnpnwh3ua.jpg

Эх сурвалж: www.dorgio.mn