20150223-033

Энэхүү түүхийг нийтэд дэлгэх нь баараггүй зөв бололтой. Хэдий сэтгэл өвдөм ч гэлээ хайрлах, бахархах бодол төрж байна. 45 настай хятад эр Хуан Янфен алслагдсан хөдөө тосгонд өссөн нэгэн ажээ. Өсч том болоод тэр ажил хийхээр нутгаасаа гарч, улмаар амьдрал нь дээшлэн, хөрөнгөжсөн аж.

Гэтэл сайн юманд садаа мундахгүй гэгчээр түүнийг эцсийн шатандаа орсон хорт хавдартай хэмээн оношлосон байна. Эмчлэх гэж оролдож болох ч хэт үнэтэйн дээр эдгэрэх магадлал бараг үгүй гэсэн хариуг эмч нар өгсөн байна. Мэдээж ноён Янфенгийн хураасан хөрөнгө тэрхүү эмчилгээнд хэд хэдэн удаа орсон ч болохоор арвин байв. Гэсэн ч тэр найдваргүй зүйлд аз сорихыг хүссэнгүй. Түүний өмнө хоёр сонголт тулгарсан байна. Нэг бол хамаг мөнгөө найдваргүй эмчилгээнд үрэх эсвэл үхэлтэйгээ эвлэрээд хүмүүст хэрэгтэй зүйл хийх.

20150223-034

Тэрээр эхнэртэй элбэг дэлбэг амьдрахад нь хангалттай хүрэлцэхүйц, харин охиндоо шилдэг коллежид суралцаж, мэргэжил мэдлэгтэй болоход нь хэрэг болох мөнгийг нь хангалттай өгөөд үлдсэн бүх хөрөнгөө зам засварын ажилд хандивлажээ. Ингээд тэр төрөлх тосгондоо ирж тосгоноо “эх газартай" холбох ажилд оржээ. “Энд амьдрахад хүнд. Эргэн тойронд өндөр уулс, түргэн урсгалт гол мөрөн бий. Харин энэ зам баригдаж дуусах үед хүмүүст амар болох болно. Энд жуулчид ирж, сайхан байгаль үзнэ" хэмээн Янфен инээмсэглэн ярьж байна. Тэр амьсгал хураах өдөр хүртлээ энд ирж зам хэрхэн баригдаж, төсөл нь хэрхэн хэрэгжиж байгааг үзэхээр халуун савтай цай, жигнэмэгээ барин өөртөө тусгайлан тавьсан сандал дээр тухлах ажээ.

20150223-035

О.Цолмон

http://orloo.info