Ерөнхий сайдын сэтэр зүүж чамгүй хэдэн жил ажилласан Н.Алтанхуяг "Шударга бусын хонгилыг бий болгосон хүн бол ерөнхийлөгч Ц.Элбэгдорж" хэмээн ёстой л ёонк хийтэл зарлаадахлаа. Уг нь бол өмнө нь цөөн хэдэн нөхөд хэлээгүй биш хэлж байсан, бичиж сануулж ч байсан. Гэвч тэднийг хэн ч тоогоогүй.

Тэгвэл цагийн сайханд андын цусан тангараг өргөөд зогсохгүй нэг намаар овоглож улс төрд орсон журмын нөхөр нь Элбэгээгийнхээ нүүрийг улайтал энэ талаар ил цагаан хэлж орхилоо. ЭНЭ НЬ НЭГ ЁСОНДОО ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ “ШУДАРГА ЖУРАМ” ШАГНАЛД ӨРГӨМЖИЛСӨН ЭЛБЭГЭЭГИЙН БАГИЙГ ХУУЛЖ, Монголын улс төрчид ямар нөхцөл байдалд хүрсэнийг харууллаа. Гэхдээ Н.Алтанхуяг яагаад ийм алхам хийв гэдэг бидэнд падлийгүй. Нэг ч гэсэн хүний үнэн төрхийг илчилж байгаа нь л бидэнд том олз. Харин ч Ц.Элбэгдорж эргүүлээд хэн нэгний багийг хуулаасай билээ.


Хамгийн гол нь монголын улс төр гэх модны үндэс суурь нь болсон ерөнхийлөгч ингэж ялзарч муудсан байхад 76 гишүү ямар байх нь ойлгомжтой. ТИЙМЭЭС ЭНДЭЭС НЭГ ЗҮЙЛ УРГАН ГАРЧ БАЙНА.


Тэр бол 76 гишүүгээ сонгохоосоо өмнө үндэс болсон ерөнхийлөгчөө сонгож улс төрийн модоо хортон шавжаас хамгаалах асуудал юм. Мэдээж бусад улс оронд ч хугацаанаас нь өмнө сонгууль явуулах тохиолдол байсан. Тухайлбал, Японд ёсзүйн улмаас, Украинд тогтворгүй байдлаас шалтгаалан гэхчилэн тодорхой сонгуулиудыг хугацаанаас нь өмнө явуулсаар ирсэн жишээ баримт олон арваараа бий. Иймд Монгол улсын хувьд цаашдын хөгжил, улс орныхоо тогтвортой байдлын төлөө ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ЯВУУЛЖ, УЛС ЭХ ОРНОО АВРАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БИДНИЙ ӨМНӨ ТУЛГАРААД БАЙНА.