man pregnantБvсгvй таныг жирэмсний хордлоготой огиулж байх vед нєхєр тань зэрэгцээд гэдэс дотроо уудлаад эхэлж магадгvй шvv. Энэ vед нь та нєхєртєє бухимдах хэрэггvй гэнэ. Учир нь хань тань яг л тантай жирэмсний хордлогоор шаналж байгаа нь тэр аж. Єєрєєр хэлбэл, коваде хам шинжийн / couvade syndrome / талаар ярьж байна. Уусах, нэвчих гэсэн франц vгээс гаралтай энэ ойлголт нь “муусайн эрчvvд жирэмсэлдэг бол” гэж боддог бvсгvйчvvдэд сайхан сонсогдох нь мэдээж. Тийм ээ, эрчvvд ч жирэмсэн эхнэрийнхээ адил огиулан, жин нэмж, бас хоолны vнэр авч чадахаа больж, єєрєєр хэлбэл жирэмсний хордлогод ордог аж.

Коваде хам шинжийн талаар анх XIX зуунаас эхлэн эрдэмтэд шинжлэх ухааны vvднээс тайлбарлаж эхэлжээ. Гэвч энэ нь эрчvvд саяхнаас “жирэмсэлдэг” болсон гэсэн vг биш л дээ. Бvр мянга мянган жилийн ємнєєс эрчvvдийн “жирэмслэлттэй” холбоотой зан vйл улс vндэстнvvдэд байсаар иржээ.

Тухайлбал, Шинэ Гвинейн эрчvvд эхнэр нь жирэмсэн болсныг мэдээд овог, аймгаасаа хол газар овоохой барин єєрийгєє бvхнээс тусгаарладаг аж. Эхнэрээ тєрєн тєртєл тэр хэнтэй ч уулзахгvй. Харин эхнэр нь амаржих болоход овоохойдоо эхнэрийнхээ тєрєх vеийн vйлдлийг дуурайн хэвтдэг заншил одоо ч бий. Эхнэр нь хvvхдээ тэврэн овоохойд нь иртэл хєєрхий нєхєр тэндээ орилоод л хэвтэж байдаг аж. Энэ бол жирэмслэлт нь есєн сарын ємнє секс хийсний vр дvн гэдгээс арай илvv vvрэг хариуцлагыг эрчvvдэд мэдрvvлж буй заншил хэмээн vзэх хvмvvс ч байдаг гэнэ.

Гэвч энэ зууны судалгаанууд “эрчvvдийн жирэмслэлт” бодитой тvгээмэл тохиолддог vйл явц болохыг тогтоожээ. Судалгаанаас vзэхэд эцэг болохоор бэлдэж буй нєхрvvдийн 80 орчим хувьд ямар нэг байдлаар Коваде хам шинж илэрч байжээ. АНУ-ын Техасын их сургуулийн Анагаах ухааны салбарын профессор Клейн “Коваде нь тvгээмэл тохиолддог ч багахан судлагдсан ойлголт бєгєєд эцэг болох гэж буй нєхєрт физиологийн тодорхой шалтгаангvйгээр жирэмсэн эхнэрийн адилаар бие махбодийн хувьд хам шинжvvд илрэхийг хэлнэ” хэмээн тодорхойлжээ.

Хоолонд дургvй болох, хоолны vнэр авч чадахаа байх, жин нэмэх, дотор муухайрч огиулах, шvд, нуруу євдєх, толгой эргэх, арьс загатнах гээд жирэмсэн эмэгтэйчvvдэд тохиолддог шинж нєхрvvдэд нь яг адил илэрнэ. Эрдэмтэд Ковадегийн шалтгааныг тайлж чадаагvй ч хэд хэдэн таамаг дэвшvvлсэн байдаг. Тухайлбал, энэ нь хайртай хvнийхээ зовж шаналж байгаад сэтгэл зовсон нєхрийн бие махбодийн хариу vйлдэл, хосуудын бие биеэ энэрэх, хайрлах сэтгэл, эхийн гэдсэнд байгаа ураг болон эцгийн жам ёсны холбоог сануулсан хэрэг гэх зэргээр тайлбарласан байдаг байна.

www.emneleg.mn