Хэрвээ бид мөрөөдөөд байгаа Монгол сургуулиа байгуулж чадвал хамгийн түрүүнд нийгмийн сэтгэлзүйн инженерүүд болсон багш эмч нарыг л түлхүү бэлдэх юм шүү. Ялангуяа сайн гадаад хэлтэй сэтгүүлчид манай улсад ус агаар шиг хэрэгтэй байна. Улс орон, нийгмийн амьдрал хийгээд дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг сайтар ажиглаж, ултай сайн дүгнэсэн өгүүлэл нийтлэл бидэнд яасан их дутагдаж байна вэ? Би эдийн засаг гайгүй шүү байх үед гадаадын хөрөнгө оруулалтын арга хэмжээний орчуулгад дуудагдан ажиллах тохиолдол цөөнгүй байсан л даа. Тэгж явахдаа Монгол нүүрсний үнийг унагахад муу нэртэй луу данстай хятадууд биш, харин Америкчуудын «Хорлонтой үйл ажиллагаа» ихэд нэрмээс болсныг ойлгосон юм. Тэр тухай өгүүлсү.
Одоо Америкад «Занарын хувьсгал» гээч үйл явц өрнөж түүнтэй холбоотойгоор эрчим хүчний технологийн шинэчлэл хурдацтай явагдаж байна. Уржнан жил нүүрсээр ажилладаг 300 том цахилгаан станцаа хаасан бол өнөө жил бүр 500-г хаах тухай шийдвэрийг Обама ерөнхийлөгч гаргаад хэрэгжүүлэх ажилдаа америкчууд ханцуй шамлан орсныг тэнд амьдарч байгаа манай монголчууд зах зухаас нь гадарлах байх аа.
Урьд нь дэлхий нийтийг хамарсан зөрчилдөөн улс төр, үзэл суртал, цэрэг зэвсгийн салбарт хүчтэй илэрч байсан бол хүйтэн дайны дараачаас эхлэн эдийн засгийн салбарт голлох болсон. Одоо харин эрчим хүчний хийгээд мэдээллийн салбарт ноёрхлоо тогтоохын төлөө томоохон гүрнүүд идэвхтэй ажиллаж байгаа нь тодорхой болж байх шиг. Ер нь ч тэгж байна. Түүний горыг л сүүлийн хоёр гурван жил манай монголчууд амсаад овоо урагштай байсан нүүрсний салбар маань уналтанд орчихлоо.
Америкчууд сүүлийн хэдэн жил занарын хувьсгалтай холбоо бүхий 1000 шахам нүүрсээр ажилладаг томоохон цахилгаан станцуудын ажиллагааг зогсоочихоор тэднийг нүүрсээр хангаж байсан том том уурхайнуудын байдал хэцүүдэж хэдэн зуун мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд орж таарна аа даа. Тийм болохоор золигийн америкчууд дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч болох Хятад орныг борлуулалтын зах зээлээр онилжээ. Тэгээд нүүрсээ хятад руу гаргах гэтэл баруун эргийн боомтуудад нь нүүрс шилжүүлэн ачих төхөөрөмж байдаггүй. Арга буюу зүүн эргийн боомтууд болон Канадын боомтод байдаг шилжүүлэн ачих төхөөрөмжийг түрээсээр ашиглаж эхлэсэн байгаа юм. Тэгээд болоогүй зүүн эргээс Панамын сувгаар дамжин,Номхон дөлгөөн гадаад их далайг туулаад Хятадын зах зээлд нийлүүлснээр нэг тонн тутмаас аравхан долларын ашиг олж байна гэнэ л дээ. Гэхдээ яая гэхэв тэр олон зуун мянган уурхайчинг ажилтай байлгаад завсар заальхайгаар тээвэр ложистикийн байгууллагууд ашгаа хийгээд улсдаа арван долларын ашиг оруулж байвал чамлахаар чанга атга биз дээ? Төр засгийн зүгээс ард түмнийхээ амьжиргааны баталгаат байдлыг хангах хэмээгч энэ болой.
Би золигийн америкууд гэж хараагаад тэдний хорлонтой үйл ажиллагаа гэдэг үгийг хашилтанд хийгээд байгаа нь цаагуураа тэдний адтай,овсгоотойг бахдан гайхсан өнгө аяс цухалзуулаад байгааг та бүхэн эрхбиш гадарласан буй за. Гэтэл бид нар дэлхийн нүүрсний гол зах зээлийн хажуу дэргэд нь оршиж байгаа атлаа нарийн бүдүүн цариг гэж маргалдсаар бараг арваад жилийг ардаа орхичихоод байгаадаа халаглан гасламаар санагддаг. Иймэрхүү зүйл дээр л бид америкуудаас илүү овсгоотой ажиллах хэрэгтэй юм. Уг нь энэ дээр л язгуур монгол ухааны маань илрэл харагдах болно.
Орос Украйны зөрчилдөөнийг манай өдөр тутмын сонин хэвлэлүүд, түүний идэвхитэй коммент бичигчид бас л өнгөц харж дүгнээд байх шиг.Орос, Украйн, Европын холбоо тэрхүү тоглоомын дунд идэвхигүй шатрын хүүнүүд болон хувирчихаад байгаа гэвэл та итгэх үү? Үнэндээ энэ тоглоомыг эхлүүлж дундаас нь хамгийн их ашиг олж байгаа тал гэвэл бас л золигийн Америкчууд, тэр тусмаа тэдний төрийн бодлогыг тодорхойлж эдийн засгийн амин судлыг атгаж байдаг цөөхөн еврей нар бөлгөө. Бас л нөгөө «Занарын хувьсгалтай» холбоотой энэ асуудал үүссэн юм. Америкчууд занараа маш хямд өртгөөр олзворлоод түүнийгээ хатуу төлөвт хувирган хадгалах аргыг нээчихсэн нь Европ хүртэл тээвэрлэн хүргэхэд Оросын байгалийн хийнээс хямд төсөр, найдвартай бүтээгдхүүнд тооцогдох болсноор «Орос баавгайн» олон жил барьж байгуулсан байгалийн хий дамжуулах хоолойн үнэ цэнэ буурсан ажээ.
Ер нь Холливуд, Боинг, Мэргэжлийн сагсан бөмбөг гэх мэт америкийн эдийн засгийн амин судлын 25 хувийг тоотой хэдхэн еврей нар атгаж байдаг. Америк гэлтгүй дэлхийн алт, алмас эрдэнэ, хоол хүнс, эмэгтэйчүүдэд зориулсан эдлэл хэрэгслэлийн үйлдвэрлэл, арилжааны дийлэнхи нь бас л еврейчүүдийн гарт орчихоод байна. Алт эрдэнэс ч яахав үнэ цэнэтэй гэдэг нь ойлгомжой. Харин хоол хүнсийг хүн байнга тасралтгүй хэрэглэдэг бол эмэгтэйчүүдийн мөнгө үрэмхий сул талыг жүүд толгой нар гайхалтай ажиглаж мэдсэн байгаа юм шүү. Энэ утгаараа дэлхийн эдийн засаг жүүдүүдийн хэрсэн аалзны торонд торлогджээ.
Иймэрхүү зүйлсийг гярхай ажиж бичээд байвал манай сэтгүүлч нарт баршгүй их ажил баймаар юм. Гадаад хэлний мэдлэг нь дутдаг юм болов уу, нөгөө л улиг болсон хэдэн улс төрч, мисс боссуудын хормой хотны явдал, өвгөнтийн архичин. . . Харин цус урсгасан гэмт хэргийн нарийн ширийнийг уудлан, тоочиж бичих тал дээр бол дэлхийн сэтгүүлзүйн түвшингээс нэлээд дээхнүүр бичээд байх шиг харагддаг.
Д.Болдбаатар