1(391)

Охин тэнгэр Изида өөрийнхөө ах Сетэд тас цавчуулсан Осирисийг буцаан эвлүүлж, шинэ шодой бэлэглэж гэнэ. Эртний Египетчүүд энэ баярыг өргөн тэмдэглэж, эмэгтэйчүүд нь маш том эрхтэнтэй хүүхэлдэй барьж гудамжинд гардаг байжээ.

Эртний Египетэд олон хачирхалтай зан үйл байсны нэг нь "Нүцгэлэх ёслол" юм. Эмэгтэйчүүд үржил шимийн бурхан Аписын сүмд цугларч, бурхны хөшөөний өмнө нүцгэлдэг байжээ. Харин эрчүүд охин тэнгэр Бастетад зориулсан тайлганы үеэр бэлэг эрхтнээ ил гаргадаг заншилтай байв.

Эртний Египетэд бэлгийн гаж зан үйл болон адгуус амьтантай хурьцах явдал газар авсан нь тэр үеийн үлгэр домогт тусгалаа олсон байдаг. Мөн гомосексуализмыг ч хүлээн зөвшөөрдөг байв.

2(347)

Эртний Энэтхэгт Шива бурхны бэлэг эрхтнийг шүтдэг байв. Бурхны эрхтэнд цэцэг, жимс өргөн барих уламжлалтай байжээ.

Мөн сексийн асуудалд хүртэл кастын ялгаа гардаг байв. Нэг кастад эхнэрээ араар тавих явдал бараг л уламжлал болсон байхад, нөгөөд нь цус ойртолт, садар самуун, харгис секс давамгайлж байжээ.

3(323)

Эртний Грект эр эрхтэн шүтэх явдалд онцгой ач холбогдол өгч байв. Зевс бурхны эрхтэнг бусад бурхдын амьдралын эх гэж үздэг байжээ. Хатагтай нар Афродита бурхны сүмд байх эрхтэнд мөргөдөг байлаа. Жил бүр Дионис бурхны дагалдагчид хамгийн том эрхтэн сийлэхээр өрсөлддөг байв.

Спартын өмнөх үеийн Грекийн нийгэм харьцангуй боловсон, тайван байсан гэж үздэг. Хуримын анхны шөнө эхнэрийнхээ онгон хальсыг цоолсон эр ариун охидыг хамгаалдаг бурхны хилэнг намжаахын тулд өөр өрөөнд очиж унтдаг байв.

Энэ үед хүчирхийлэл, бэлгийн гаж үйлдэл, биеэ үнэлэх, гэр бүлийн бус холбоог хатуу хориглож байв. Харин Спартын үед гомосексуализмыг өөгшүүлснээр бүх нийтийг хамарсан үйлдэл болж байжээ. Эхнэрээ "зээлдүүлэх" нь хэвийн үзэгдэл болж байв.

4(296)

Помпейд мөн л эр эрхтнийг хүчтэйгээр тахин шүтэж энэ чиглэлээр олон төрлийн урлагийн бүтээл туурвисан байжээ. Тэдгээрийн нэг болох асар том эрхтэнтэй нэгэн хөшөө одоо хүртэл жуулчдын шагшран гайхдаг үзмэрийн нэг юм.

Эртний Ромын бүсгүйчүүдийг нөхөрт гарсны дараа атаархмааргүй хувь тавилан хүлээж байдаг байв. Тэд ердөө л нөхрийнхөө секс боол болон хувирдаг байлаа. Хуримын анхны шөнөө хүртэл нөхөр нь эхнэрийнхээ оронд янхан хэрэглэх явдал түгээмэл байжээ.

5(283)

Эртний Хятадад ижил хүйстэн эрэгтэй эмэгтэй хүмүүст эрс ялгаатай ханддаг байв. Ижил хүйстэн эрчүүд эр хүний Ян энергийг "ашиггүй зарцуулж байна" гэж үзээд, хөөж тууж, элдвээр шившиглэдэг байсан бол эмэгтэй хүний Инь энерги шавхагдашгүй тул яаж ч зарцуулсан дурны хэрэг гэж үзэн тоодоггүй байсан гэнэ

Мэдээллийн эх сурвалж VIVa.mn