Манай гариг дээр өнөө болтол нууц нь тайлагдаагүй хэдэн зуун газар, байгууламж байгааг эрдэмтэд хэдэн арван жилийн турш судлаад учрыг нь олоогүй л байна. Чулуун тойруу, хавтан, бурхан, хийд дуган гээд хүн төрөлхтний түүхийн үнэлж баршгүй өв болсон энэ зүйлс хүн төрөлхтний соёл иргэншлийн нэгэн цагийн дурсгал болон байсаар байна. ямар нэгэн техник бөүү хэл төмөр ч гараагүй байсан тэр цагт энэ бүхнийг яаж бүтээсэн нь нууц.

Göbekli Tepe. Турк улс.

Гебекли Тепе бол манай дэлхий дээрээс олдсон хамгийн эртний шашны байгууламж юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар нийтийн тооллоос өмнөх 10000-аас 9000 оны хооронд баригдсан аж. Чулуунууд дээр сонин хачин амьтдыг сийлсэн байдаг ба чулуунуудын дундаж жин нь 20 тонн ажээ. Энэ байгууламж маш олон нууцыг өөртөө агуулж байдаг.

Гебекли Тепег хүмүүс хөдөө аж ахуй, шашин, бичиг соёл, дугуй, шаазан зэргийг эзэмшихээс бүр өмнө бүтээсэн гэдэг. Харин яаж барьж байгуулсан болохоор өнөө хүртэл ингэж үлдэж хоцорсон нь бас л нууц.

Моаи. Пасхи арал.

Тэнгисийн хягзааргүй уудамд цор ганцаар орших эзгүй арал дээр уулын энгэрт лут том чулуун хүн хөшөөнүүдийн (Моай-МOAI гэж нэрлэдэг) нар жарган мөчид хар дүрсүүд тэнгисийн хаяа уруу унан сунсаар алга болох нь өөртөө агуулагдах учир битүүлэг нууц түүхийг ил гаргах цаг нь болоогүйг сануулах мэт сэтгэлд хүйт даана. Энэ арал дээрх нийт 887 аврага чулуун хүний хөшөө нь үе үеийн судлаачдын сонирхолыг татсаар ирсэн. Энэхүү хөшөө нь 2.5-50 тонн жинтэй, ба зарим нь малгай өмсгөн урласан тонн орчим жинтэй байх нь ч бий. Мөн эдгээр хөшөөнөөс гадна Аху-Ahu нэртэй чулуун хавтангууд, агуй, хадны сийлбэрүүд бас бий. Эдгээр аврага хөшөөг хэн яах гэж бүтээв? Энэ арал дээр хэдэн зуун чулуун хөшөө, дутуу хийсэн хөшөө бүхэн хэд хэдэн чулуун уурхай олджээ. Нэгэн хөшөөний нүүрийг бараг бүтэн сийлж дуусгасан боловч толгойн хойд хэсгээрээ уулнаас бүрэн салаагүй байсан нь сонирхолтой. Хөшөөг бүтээгчид яагаад ажлаа гэнэт зогсоов?Өвс ургамал бараг байхгүй алгын чинээхэн энэ арлын цөөхөн хэдэн оршин суугчид чухам юугаар галт уулыг огтлон хоёр гурван байшингийн дайтай өндөр, дэлдэн чихтэй хүн хөшөөг хэнд, юунд зориулан урлаж, ямар нэг хүнд ачааны малгүйгээр хэрхэн эргийн янз бүрийн цэгүүдэд хүргэж, яаж хүчирхэг чулуун хавтангуудыг өргөж чадсан юм бол? Энэ арал дээр бут намхан моднууд ургасан боловч хөшүүрэг, бул чулуу,бат бөх татлага хийж болох бат бөх мод огт байсангүй.

Хамбхат. Энэтхэг.

2001 онд Энэтхэгийн эрэг орчим Камбейн булангаас живсэн Хамбхат хотын туурь олдсон. Усанд живсэн хэд хэдэн хүний бүтээсэн байгууламж олсон байна. Ер нь гоёл чимэглэлийн зүйл, баримал гээд олон зүйл олсон байна. Энэ бол манай эриний өмнөх 9500 онд хамааралтай гэж үздэг. Ингэвэл энэтхэгийн хамгийн эртний хот гэдэг Варанасигаас даруй мянган жилийн өмнөх хот болох юм.

Йонагуни. Япон

1985 онд Йонагун арлын ойролцоо Номхон далайн ёроолд тэгш өнцөгт, янз бүрийн хэлбэртэй байгууламж, чулуу олдсон. Энэ бүхэн сүүлчийн мөстлөгийн үе буюу 8-10 мянган жилийн өмнө хуурай газар дээр байсан гэдэг.

1985 оны хавар усанд шумбалтын сургагч, зааварлагч Кихачиро Аратаки Йонагунийн эргээс 15 метрийн зайд ер бусын аварга чулуун тавцангууд байгааг харсан байна.

Тэдгээр нь олон зуун жилийн явцад хэлбэржин тогтох боломжгүй чулуун хавтангууд байж. Хавтангуудын зарим нь сайтар өөлж зассан гурвалжин, дугуй, хагас дугуй зэрэг хэлбэр бүхий геометрийн дүрстэй байжээ. Эдгээр чулуун хавтан нь хүний гараар бүтсэн цогц байгууламж юм гэсэн дүгнэлтийг хийсэн бөгөөд тэнд олон тооны хонгил, худаг, шат, чулуун дэнж, усан санг байгааг тогтоосон байна.

Эртний Японы байр байдлын онцлогийг харуулсан чулуунуудаас гадна Кристофер Колумб Америк тивийг нээхээс өмнө тэндхийн уугуул оршин суугчдын өмсдөг шиг өдөөр хийсэн малгай толгойдоо угласан хүний хөшөө зэрэг нь туйлын сонин. Тэдгээр хотын барилга байгууламжид ашигласан технологи эртний инкуудын барилга байгууламжийн хэв маягтай адилхан. Ацтек, Инк, Майягийн өндөр хөгжсөн соёл Азиас үүсэлтэй болохыг усан доорхи шинэ ертөнцийн ард иргэд нотолж байгаа аж. Йонагуний цогц байгууламжийн тухай ширүүн маргаан 30-аад жил зогсолтгүй үргэлжилж байна.

Тэдгээр чулуун байгууламжийн үүслийн мэдээлэл орчин цагийн түүхийн онолд нийцэхгүй. Гэхдээ чулуун байгууламж бол хөдөлшгүй баримт. 10 мянган жилийн өмнө чулуунуудыг засч янзалсныг судалгаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, Египетийн сац суваргаас өмнө дээрх байгууламжийг барьсан гэсэн уг. Ингэснээр өнөөгийн хүмүүсийн төсөөлдгөөр алслагдсан зууны хүмүүс агуйд л амьдарч, идэж болох ургамлын үндэс цуглуулдаг байсан хэмээх таамаглалаас санал зөрөх боломжтой болов. Уг арлын бүтээн байгуулагчдын чулууны технологи өндөр хөгжсөн байсныг илтгэхээс гадна төмөр багаж зэвсгүүд ч мөн адил хөгжсөн байсныг харуулна.

Хэрэв Йонагуныг үнэхээр хүмүүс барьж байгуулсан юм бол манай дэлхий дээрх хамгийн эртний байгууламж болох юм.

Ольмекын тэргүүнүүд. Мексик

Чулуугаар урласан, нийтдээ 17 ийм толгойг манай эриний өмнөх 1500-1000 оны үеийнх гэж үздэг байна. Толгой тус бүр 6-50 тонн жинтэй, малгайтай. Судлаачид үүнийг ольмекийн эзэн хаанд зориулан байгуулсан гэж үздэг.

Чулуун бөмбөлгүүд. Коста-Рика

Хэдэн см-ээс аваад хоёр метрийн диаметртэй 200 орчим чулуун бөмбөлгийг Манай эриний өмнөх 1500-500 оны үед хамаарна гэж үздэг байна. Эдэнтэй холбоотой олон янзын домог бий. Атлантидын үеийн бүтээл гэхэд зарим домогт чулуун хавцлаас унахдаа өнхөрсөөр ингэж бүтээгдсэн гэдэг.

Жгантия. Мальта

Энэ бол Мальтийн Гозо арал дээр байрладаг хоёр ч сүмээс бүрдсэн цогцолбор байгууламж. Энэ чулуун сүмийг манай эриний өмнөх 3600 оны үед барьсан гэж үздэг. Энэ нь Гебекли Тепегийн дараа олдсон хуучны шашны хоёр дахь том байгуулмаж.

Антекер. Испани

Испанид Куэва-де-Менга, Куэва-де-Вьера болон Толос Эль-Ромерал гэсэн эртний ийм гурван ч байгууламж, агуй бий. Эд бол манай гариг дээрх томхон байгууламжуудын нэг.

Үүнийг барихад ашигласан чулуу гэхэд л 180 орчим тонн жин дарна. Манай эриний өмнөх 3700 оны үед анх байгуулж, дараа нь 1,5 км газар зөөж одоогийн байгаа газарт нь авчирсан гэж үздэг байна.

Төгсгөлгүй цамхаг. Египетийн Асуан

Асуаны далангийн ойролцоогоос цамхаг болгон босгож байсан чулууны асар том хэсэг олдсон. Түүний төгсгөл нь олдоогүй. Ямар нэгэн хүчирхийллийн улмаас хугарсан гэж эрдэмтэд үздэг.

Одоо олдоод байгаа нь бол 42 метр өндөртэй, 1200 тонн жинтэй. Өнөөдөндөө түүнийг өргөн гаргаж тээвэрлэх боломж египетчүүдэд байхгүй л байгаа.

Карнаксын чулуунууд. Франц

Энэ бол Францын Бретани дахь Карнак хотын орчимд байдаг гурван мянга орчим чулуунаас бүрдсэн байгууламж. Үүнийг манай эриний өмнөх 4500-3300 оны үед байрлуулсан гэж үздэг. Үүнийг яах гэж ингэж байрлуулсан тухай олон янзын онол, таамаг бий. Нэг хэсэг нь үүний одон орон судлалын зориулалттай гэдэг. Нөгөөдүүл нь газар хөдлөлийг урьдчилан таахад ашигладаг чичирхийлэл судлалын зориулалттай ч гэдэг.