Жен Аддамс (1860-1935. АНУ) – “Twenty years at Hull House” нэртэй номоороо алдаршиж энэ жагсаалтыг тэргүүлжээ. Өөрийн ажлын байраа Чикаго хотын ядуусын хороололд байрлуулсан нь зүгээр нэг тохиолдол биш. Бодит байдлыг олон нийтэд түгээх зорилготой байжээ. Тэр ядууст итгэл найдвар, өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан гэгддэг.

 

 

Луйза Мэи Алкотт (1832-1888. АНУ) – “Little Women” Тухайн үед Луйзагийн гэр бүлд мөнгө хэрэгтэй байсан учир тэр их л дурамжхан номоо эхлүүлж байсан гэдэг. Эгч дүү дөрвийн тухай өгүүлсэн энэ ном гарсан даруйдаа амжилтыг олж уншигчдаас өндөр үнэлгээ авлаа. Тэгээд эгч дүү дөрвийн амьдрал хэрхэн үргэлжилсэн талаар “Good wives” номоо бичиж байжээ. “Little women” ном Америкийн утга зохиолд нэгэн шинэ зүйл нэмсэн нь хүүхдийн уран зохиолд хайр дурлалын тухай гүн гүнзгий шигтгэж өгсөн явдал юм.

 

Изабел Алленде (1942. Перу) – “The House of the Spirits” Язгууртан гэр бүлийн тухай, тэдний улс төрийн үйл явдал хийгээд хайр сэтгэл, бие биенээ гэсэн мохошгүй зүтгэлийг харуулсан энэ номонд Изабел улс төрийн бодит үйл явдлыг уран зохиолын аргаар гайхамшигтай дүрсэлжээ.

 

 

 

 

Майя Анжелу (1928. АНУ) – “I Know Why the Caged Bird Sings”. Африкийн Америк энэ эмэгтэй өөрийн амьдралын гашуун түүхээс өгүүлсэн энэхүү номондоо арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдахын зовлон, бэлгийн мөлжлөгө хүчирхийллийн жинхэнэ байдлыг харуулсан. Тухайн үедээ АНУ-ын ахлах болон Их сургуулиудын сургалтын хөтөлбөрт энэ ном багтаж байжээ.

 

 

Ханна Арендт (1906-1975) – “The Human Condition”. Герман гаралтай Америк филисофич түүний үзэл санааг илэрхийлсэн гол ном бол “The Human Condition” билээ. Эртний Грекээс өнөөгийн (1958 онд хэвлэгдсэн) Европын хөгжлийн түүхийг хөдөлмөр, ажил, үйл ажиллагаа гэсэн 3 хүчин зүйлд тулгуурлан тайлбарлаад тус бүрт нь улс төрийн, нийгмийн, олон нийтийн, хувийн гэсэн ангилалаар дүрслэн өгүүлжээ.

 

 

 

 

Жен Остин (1775-1817. Англи) – “The Pride and Prejudice”. Английн зохиолч, реализмын нэрт төлөөлөгч Жен Остиний олон бүтээл олон орны боловсролын хөтөлбөрт багтдаг билээ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг уран егөөтэй илэрхийлдэг тэрээр өнөөг хүртэл Английн уран зохиолын хатан хаан хэвээр. 5 охинтой жирийн нэгэн айлын хоёрдахь охин Элизабет Бэннэт болон баян ноён Дарси нарын хайрын түүхийгтухайн үеийн нийгмийн байдалтай хослуулан гаргажээ.

 

 

Симона де Бовуар (1908-1986. Франц) – “The Second Sex”. Түүний шилдэг бүтээлүүдийн нэг. Хүйсийн тэнцвэртэй бус байдлын тухай өгүүлсэн энэ ном 70 жилийн өмнө бичигдсэн хэдий ч одоо болтол үнэ цэнээ алдаагүйгээр барахгүй феменистүүдийн үзэл санааны гол тулгуур бүтээл хэвээр. Түүхийн явцад эмэгтэйчүүд дуртай ч дургүй ч хоёрдугаарт тавигдаж ирсэн тэр үзлийг бут цохисон бүтээлээс гадна “She came to stay”, ”The Mandarins” номуудаараа түүхэнд нэрээ үлдээжээ.

(Үргэлжлэл бий)

Н.ЭНХСАЙХАН

http://www.grandnews.mn/