Шок яриа подкаст

ШOK ЯРИА №2 Талцах уу? Яах уу?

Монголчууд нутаг усаараа талцан жалга довны үзэл гаргаж, хэн нэгнийгээ араас нь чангааж атаархан жөтөөрхөж, үндэс угсаагаа үнэндээ сайн мэдэхгүй байж халх, ойрад, буриад гэж хэрэлдэх нь өнөөгийн нийгмийн дүр төрх болжээ. Энэ бүхэн юунаас улбаатай юм бол?

Модератор: Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор)

Зочид: С.Ууганбаяр (Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер)

            С.Эрдэнэболд (Улс төрч, "Эзэнт Гүрний Туульс" номын зохиолч)

              Ц.Минжин (Түүхийн ухааны доктор, судлаач)

ШОК ЯРИА №1 ТҮҮХИЙГ УЛС ТӨРЧИД ӨМЧИЛДӨГ ҮҮ?

Тухайн нийгэмд ямар үнэт зүйл ноёрхож байна, тэр хандлагаар л түүх бичигддэг билээ. Тэгвэл өнөөдөр улс төрийн намууд болон улс төрчид түүхийг өөрийн дураар өмчилж, монголчуудын түүхийг өөрсдийн хүссэнээр бичих болжээ.

Саяхан хүртэл улсынхаа төв талбайн нэрийг намын үзэл суртлаас хамаарч хэд хэдэн удаа сольсон явдлыг та санаж буй байх. Энэ нь сүүлийн жилүүдэд манайд түүхийг өөрсдийн дураар бичиж, өмчилдөг болсныг илтгэж байгаа юм.  

Иймд Reader.mn сайтын зүгээс “Улс төрчид түүхийг өмчилдөг үү?” хэмээх сэдвийн дор ярилцсаныг хүргэж байна.

Модератор: С.Ууганбаяр (Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер)

Зочид: Р.Энхбат (Монсудар хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал) 

            Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор)