Өнөөгийн төр маань бүхэлдээ "шоучин" болчихож гээд дүгнэчихэд нээх их буруудахгүй. Дарга сайд бүхэн хаашаа ч явсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл дагуулж, камерийн өмнө сүрийг үзүүлнэ. Үүнийг бид орой болгон амархан харж болно. Яагаад манай төр өнөөдөр "шоучин" болчихов. Ярихаар яв, хэлэхээр хий гэх энгийн нэг үг байдгийг бүгд л мэддэг. Үүнийг эрх баригчид маань анхаарч ярихаасаа илүү хийж, тайлагнахаасаа илүү ажлынхаа үр дүнд анхаарах нь чухал даа.


Гэвч өнөөдөр үүнийг ухаарч ойлгож байгаа хүмүүс ч алга. Долоо хоног бүр сайд нар сэтгүүлч нарыг цуглуулаад л хийх гэж байгаа ажлаа яриад л эсвэл баахан зовлон тоочоод л байдаг. Хэзээ тэгээд хийх гэж байгаа хүмүүс юм бүү мэд. Зовонгүй, асуудалгүй амьдрал гэж хаана ч байхгүй. Харин ч тэр бүх зовлон, асуудлыг шийд гэж сонгосон баймаар. Энэ бүхэн эцэстээ ард түмнийг залхааж, итгэл найдвар талаар болоход хүргэж байна.

Хувь хүн шоуддаг байж болно. Улс төрийн нам учиртай шоудаж болно. Гэвч төр, төрийн хүн шоудаад байж болохгүй. Үүний сонгодог жишээ бол ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Энэ хүн анх ажлыг хийхээсээ илүү хийж буй дүр үзүүлэн "шоудах" буруу зуршлыг Монгол бий болгосон хүн. Хүүхдийн дээрээс кран унахаар шоудаад л сүрийг үзүүлнэ. Тэрүүхэн тэнд түүний тухай хүмүүс ярьж байх нь чухал байхаас хүүхэд үхнэ үү, хүүхдүүд үхнэ үү, кран нурна уу, байшин нурна уу үнэн чухал биш. Өнөөдөр засаг бариад байгаа АН шоудаж байна. Тэд "шоучин" төрйиг бий болголоо. Ц.Элбэгдорж гэдэг хүн шоучин байж болно, бусдаар магтуулах, олон хүний анхаарлын төвд байх хүсэлтэй хүн байж болно. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч хүн шоучин байж болохгүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад яамдын сайдууд "төрийн хүн" гэдгээрээ "шоудах" ёсгүй. Харин ард түмнийхээ төлөө л ажиллах ёстой. Шалтаг тоочиж, асуудал ярих нь тэдний ажил биш. Тэд хийх л үүрэгтэй.

Ерөнхийлөгч нь шоучин учраас Монгол тэр чигээрээ шоучин болж байна. Хоосон дүр үзүүлэгчид болжээ. УИХ, ЗГ-аас эхлээд цааш Прокурор, Цагдаа, АТГ гээд л бүгд шоучин болж байгаа нь айдас төрүүлж байна. Ард түмэнд таалагдахийн тулд хууль бус, шударга бус худал зүйлийг төр хийж магадгүй болжээ. Ийм байхад бид яаж төрд итгэх юм бэ? Төрийн байгууллагууд ард түмэнд худал хэлж байвал яах вэ?. Жишээ нь ядуурал буурлаа, Монголын хүн ам 2 сая 900 мянга хүрлээ, Авлига буурч байна, авлигачдыг барьж байна гэх мэт ард түмэнд таалагдах зүйлээр тархи угааж ард түмнийг хуурч байвал яах вэ? Үнэмшиж яваад нэг өдөр хамраараа газар шаах уу эсвэл үнэний харанхуй нүхэнд унах уу?

/* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin-top:0in; mso-para-margin-right:0in; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0in; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}