Шинэчлэлийн гэх тодотголтой өнөөгийн засгийн газрын хийж байгаа ажил, гаргаж байгаа бодлого шийдвэрүүдийг нь харлаа. Засгийн газар байгууллагдсанаас хойш нэг жил болсон хэдий ч гоц гойд юм хийчихсэнгүй. Нөгөө л хийдэг зам барилгынхаа ажлыг хийсээр, үүнийгээ агуу их бүтээн байгууллалт өрнөж байна гэж худал ярьсаар.

Үнэнийг хэлэхэд магтан дуулаад байгаа бүтээн байгуулалт дээр нь хятадууд ажиллаж, харин монголчууд гудамжаар ажилгүй алхаж байна. Өнөөдрийн шинэчлэлийн засгийн гзарын сайдуудын 90 хувь нь өмнө нь сайдын албыг хашиж байсан хуучин хүнд гарууд бий. Тэд яаж тендер зувчуулж, төрөөс хулгай хийхээ хамгийн сайн мэддэг нөхдүүд. Муу юмандаа дэндүү сайн бөгөөд харин сайн юмандаа дэндүү муу хүмүүс.

Гэтэл засаг төрийн ажил улс орон, ард түмнийхээ төлөө сайн сайхан юм хийхийг шаардаад байдаг. Даана ч муу юманд л толгой нь сайн ажилладаг нөхдүүд маань, улс орныг хөгжил, ард түмний амьдрал, эрүүл мэнд, боловсролын тухай юм хийх гэсэн чинь толгой нь хүрдэггүй ээ, мэдлэг нь ч дутсаар.

Ингээд бүх зүйл бахь байдгаараа үргэлжилж байна. Сайдууд гэж өөрсдийгөө мундаг гэж мэдэрсэн тэд юу ч хийж чадахгүй гэдгээ мэдсээр байж мэддэг юм шиг царайлж, харц нь ханаар тэнүүчилнэ. Олон түмний өмнө гараад чухал царайлан худал ярина. Үнэндээ тэдний хамгийн сайн чаддаг зүйл нь худал ярих шүү дээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бурхан Халдунд төөрч, Шадар сайд Д.Тэрбишдагва хамаатнуудаа албан тушаалд томилж, Л.Болд Банкныхаа хувьцаа эзэмшигчидтэйгээ маргалдаж, Ч.Улаан Морио уяж, Х.Тэмүүжин хууийн шинэчлэл ярьж, С.Оюун мод тарих гэж, Д.Бат-Эрдэнэ нүүрсээ заран баяжиж, Л.Гантөмөр сурагчийн дүрэмт хувцасны бизнес хийж, Ц.Баярсайхан амжиж идэх гэж, А.Гансүх Баттулга ахынхаа төлөө зүтгэж, С.Эрдэнэ Баянгол дүүргийг эзэмшилдээ авах гэж, Ц.Оюунгэрэл эртний үлэг гүрвэлийн яс ярьж, Я.Санжмятав жижигхэн үйлдвэр ярьж, Н.Батбаяр Чингис бонд, Чингис хоёроо ялгахаа байж, Х.Баттулга мафийн тороо нэхэж, Д.Ганхуяг Оюу Толгойг хамгаалж, М.Сономпил авлига нэхэж, Ч.Сайханбилэг авгайгаа өмөөрч, Н.Удвал Энхбаярынхаа төлөө зүтгэж л нэг жилийг үдлээ.

Хувийн хүсэл, шуналдаа автагдсан өнөөгийн сайдууд шинэчлэлд хамгийн ихээр чөдөр тушаа болж байна. Ерөөсөө ийм сайдууд шинэчлэлийг хийдэггүй л байхгүй юу. Тэдний оронд мэдлэг боловсролтой, улс орныхоо төлөө юм хийе гэсэн хүмүүс гарсан бол өнөөдөр жинхэнэ бүтээн байгуулалт өрнөх байлаа. Энэ хүмүүс монголын төрийг хувьцаат компани болгожээ.

Сайдын суудалд суусан тэд амжиж идэх гэж хичээцгээж байна. Тэд шинэчлэл гэдэг үг хэрэглэдгээс биш бодит шинэчлэлийг хэзээ ч хийж чадахгүй ухааран ойлгох цаг болжээ.

ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУУЧИН САЙДУУД

Нэрс

Одоо хашиж буй албан тушаал

Өмнө нь хашиж байсан албан тушаал

1

Норовын Алтанхуяг

Монгол улсын ерөнхий сайд, УИХ-ын гишүүн

1996-2000, 2008-2012 УИХ-ын гишүүн, 1998-1999 ХАА-н сайд, 2004-2006 Сангийн сайд, 2008-2012 Монгол улсын тэргүүн шадар сайд

2

Дэндэвийн Тэрбишдагва

Шадар сайд, УИХ-ын гишүүн

2004-2012 УИХ-ын гишүүн, 2004-2007 ХХАА-ын сайд

3

Лувсанвандангийн Болд

Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн

1996-2000, 2008-2012 УИХ-ын гишүүн, 2008-2012 Батлан хамгаалахын сайд

4

Чүлтэмийн Улаан

Сангийн сайд, УИХ-ын гишүүн

1996-2012 УИХ-ын гишүүн, 2000-2004, 2007-2008 Сангийн сайд, 2004-2006 Шадар сайд

5

Хишигдэмбэрэлийн Тэмүүжин

Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн

2008-2012 УИХ-ын гишүүн

6

Санжаасүрэнгийн Оюун

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн

1998-2012 УИХ-ын гишүүн, 2007-2008 Гадаад хэргийн сайд

7

Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ

Батлан хамгаалах сайд, УИХ-ын гишүүн

2004-2008 УИХ-ын гишүүн

8

Лувсаннямын Гантөмөр

Боловсрол, Шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн

2004-2012 УИХ-ын гишүүн

9

Цэвэлмаагийн Баярсайхан

Барилга, Хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн

1996-2000, 2004-2012 УИХ-ын гишүүн, 2004-2006 НХХ-ын сайд

10

Амаржаргалын Гансүх

Зам Тээврийн сайд

2008-2012 ЗТБХБ-ын дэд сайд

11

Содномзундуйн Эрдэнэ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн

2009-2012 УИХ-ын гишүүн

12

Цэдэвдамбын Оюунгэрэл

Соёл, споорт, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн

Шинээр сонгогдсон

13

Халтмаагийн Баттулга

Үйлдвэр Хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн

2004-2012 УИХ-ын гишүүн, 2008-2012 ЗТБХБ-ын сайд

14

Ядамсүрэнгийн Санжмятав

Хөдөлмөрийн сайд, УИХ-ын гишүүн

2004-2008 УИХ-ын гишүүн

15

Нямжавын Батбаяр

Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн

2004-2012 УИХ-ын гишүүн, 2004-2006 Барилга Хот Байгуулалтын сайд

16

Нацагийн Удвал

Эрүүл мэндийн сайд

Эрүүл Мэндийн дэд сайд

17

Даваажавын Ганхуяг

Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн

2004-2012 УИХ-ын гишүүн

18

Мишигийн Сономпил

Эрчим хүчний яам, УИХ-ын гишүүн

2004-2008 УИХ-ын гишүүн, 2006-2008 Батлан хамгаалах яамны сайд

19

Чимэдийн Сайханбилэг

ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн

1996-2000, 2008-2012 УИХ-ын гишүүн, 1998-1999 Гэгээрлийн сайд

Жич: Өмнөх засгийн газарт ажиллаж байсан зарим сайдууд энэ засгийн газарт салбараа солин суужаа. Х.Баттулга Сайншандын төслөө орхиж үйлдвэр хөдөө аж ахуй руу орсон бол Лу.Болд Батлан хамгаалахаа орхиж Гадаад харилцаа руу урважээ.