Шведийн засгийн газрын мэдэгдсэнээр тэдний гол зорилго нь ойрын жилүүдэд шатах ашигт малтмалаас хараат бус дэлхийн анхны орнуудын нэг болох зорилт тавьсан байна.
Тус улсын засгийн газар 2016 оны төсөвт сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагаанд 4.5 тэрбум крон (546 сая ам.доллар) нэмж төсөвлөж, хөрөнгө оруулахаар болов.

Ингээд энэхүү томоохон төсөлд дэлхийн хагийн том активтай, хувийн банк болох UBS нэгдэж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагчдаа татан оролцуулахаар шаардаж эхэлжээ. Тус улсын шинжээчдийн үзсэнээр Европын томоохон цахилгаан станцууд ирэх 10-20 жилийн дотор бүрэн устаж үгүй болж магадгүй учир сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах нь зөв алхам гэж үзэж байна. Энэ бол “Цөмийн үнэгүй эх үүсвэр” дэх Европын мөрөөдлөөс илүү бодит ажил бөгөөд хэдэн тэрбум ам.долларыг сэргээгдэх эрчим хүчнээс бий болгох аварга төслүүдийн эхлэл юм.

Тус улсын ерөнхий сайд Стефан Лётвен “Манай улс дэлхийд анх удаа аливаа ашигт малтмалаас эрчим хүч ба бусад хэрэгцээний эх үүсвэрийг гарган авдаггүй орон болно” хэмээн итгэлтэй мэдэгдлээ.

Энэхүү ажлын хүрээнд Шведийн инженерүүд чулуужсан бус түлшнээс цахилгаан эх үүсвэрийнхээ 3/2-ыг гарган авах боломжийг бий болгох аж. Засгийн газар уг ажлын хүрээнд “ухаалаг” талбай ашиглан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хадгалах технологи бий болгоно гэв. Энэ нь цахилгаан автобус, онгоц, эко автомашины үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндсэн зарчимтай юм. Ингэснээр Швед улс үр ашигтай эрчим хүчний бодлогын үлгэр жишээ орон болж хувирах гэнэ.

“2015 онд ирж байгаа бидний нэгэн том боломж бол дэлхийн бүх улс орнуудтай саадгүй яриа хэлэлцээ хийхэд хаалтгүй болсон явдал. Бид хамгийн бага зардлаар хамтран ажиллах хүсэлт гаргасан орнуудтай сэргээгдэх эрчим хүчний салбарт амжилттай хөгжих төслүүдийг эхлүүлэх бололцоотой” хэмээн Ерөнхий сайдын зөвлөх Йохан Рокстрём ярьжээ.

Гэхдээ Швед улс сэргээгдэх эрчим хүчний тусламжтайгаар дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангахаар зорьж байгаа цор ганц улс биш. Жишээ дурьдахад, саяхан АНУ-ын Төрийн захиргаан дор орших Хавайд сэргээгдэх эрчим хүчийг бүхий л хэрэгцээндээ хангаж эхэлсэн анхны улс болов. Мөн энэ оны экээр Коста Рика ердөө 75 хоногийн дотор сэргээгдэх эрчим хүчний технологид 100 хувь шилжсэн Латин Америкийн анхны орноор нэрлэгдсэн. Бас Дани улс өнгөрсөн долоодугаар сараас эхлэн салхины хүч ашиглан дотоодын эрчим хүчний 140 гаруй хувийн боломжит нөөцийг хангах системийг бий болгожээ.

Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний шийдэл маш элбэг байдгийг бид одоо л харж байгаа гэсэн үг биш юм. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бодитоор хэрэгжүүлэх, илүү сайжруулах алхмуудыг эдгээр орнууд яг таг мөрдөнө гэж мэдээллээ. Хүн төрөлхтөн энэ технологийг хэдэн арван жил эзэмшиж ирсэн ч үйл явц нь маш удаан явагдаж байсан гэв. Гэтэл бодит байдал дээр маш олон орнууд сэргээгдэх эрчим хүчээр төсөөлснөөс их дэд бүтцийг хангах бололцоотойг баталлаа. Иймээс дэлхийн бүх засгийн газрууд байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит алхам болсон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай хайх нь зүйтэй юм.

Т.Бат