Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн засгийн газар ШУА-ийн хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх шийдвэр гаргахаар зэхжээ. Үндэслэл нь маш тодорхой. ШУА бол улсаас багагүй хэмжээний төсөв хүртдэг хэрнээ, үр дүнгүй бүтэц.

Манай нийгэмд ШУА-ийн талаар асар их шүүмж бий. Өнөөгийн ШУА шинжлэх ухааныг өөртөө өмчилсөн хэсэг хөгшчүүдийн дураараа дургидаг газар болжээ. Хэрэв ШУА шинжлэх ухаан хийдэг газар байсан бол өдийд Монгол улс хөгжлийн манлай байх ёстой байв. Гэвч ийм зүйл огт болсонгүй.

ШУА-д дураараа дургигсад мэдлэг ба шинжлэх ухааны утга учрыг нь хүртэл алдуулжээ. Үүний жишээг нэг их нарийн зүйлээс хайх хэрэггүй юм. Тухайлбал, манай нийгэмд залуус нь эх түүхээ мэдэхгүй хэрнээ Солонгосын түүх, Солонгос баатар жанжидаар өвчлөх боллоо гэж их шүүмжилдэг. Гэвч үүний гол буруутан нь телевизүүд биш юм. Гол асуудал нь ШУА-д байсан хэрэг.

ШУА-ийн харъяа Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн гэж бий. Уг нь Монгол Улсын түүхийг судлах ёстой эрдмийн газрууд. Гэтэл эдгээр газрууд Монголын түүхийг Монголын түүх биш болгох ажиллагааг идвэхтэй явуулж иржээ. Жишээлбэл, тус академийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж гэгч ШУА-ийг төлөөлөн солонгосчуудтай ажилласныхаа шанд Монголчуудын өвөг дээдэс гэгдэх Хүннү нарыг Солонгосын өвөг дээдэс болгон албан ёсоор баталсан хэмээн гадныханд зарлаж байв. ШУА Монгол Улсыг эх түүхгүй болгох нь байна.

ШУА бол шударга бус байдал, дампуурал нь дэндсэн газар юм. Нөгөө хэдэн өвгөчүүд өөрт нь үйлчлэх дуулгавартай залуусыг сонгон ШУА-ын ажилтнаар элсүүлэн авч, өөрийгөө хүрээлүүлж авна. Ингээд л энд атаархал, бузар булай хов жив дүүрч, өвгөчүүдийн эрх ашиг толхилцооноос үүдэн бүлэглэл хоорондын тэмцэл өрнөнө. Цаашилбал, энэ газарт мөнгө төгрөг, "академич цол"-ны найраа, мөн нууц амрагийн албан тушаалын асуудал ч газар авсан гэж дуулддаг.

Гэхдээ ШУА-д цөөн ч гэсэн шударга залуус байдаг бололтой. ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдэд ажилладаг Б.Анхбаяр, Ж.Бадрал нарын хэсэг залуу доктор ШУА-ын ялзралыг эсэргүүцэн хэвлэлд энэ талаар бичиж байв. ШУА-ийн удирдлагад буй маш ноцтой дампуурал бол судалгааны төсөл хэмээдэг юм. БСШУЯ –ны Технологийн сангаас шалгаруулдаг төслөөр тэд хангалуун амьдардаг гэнэ (http://www.polit.mn/content/54894.htm).

Доктор IQ Дэмбэрэл нэгэн сонинд ярилцлага өгөхдөө, ШУА дахь нууц амрагийн үзэгдэл нь аль социализмын үед байсан гэж хэлжээ. Докторын хэлснээр, түүнийг ШУА-д ажиллаж байх үед том дарга нарын амраг гэх хэдэн хоосон толгойтой хүүхэн академийн удирдлагад ирснээр ажлыг ёстой нэг нурааж байв. Гэтэл энэ үзэгдэл одоо улам газар авсан гэж ярих болжээ.

Харин Ч.Сайханбилэг ШУА-ийн хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх шийдвэр гаргах сургаар ШУА-ийн хөгшчүүд бужигнаж эхэллээ. Зарим нь бүр үүнд эсэргүүцэж, Монгол улсад физикийн шинжлэх ухаан байхгүй болох нь гэж хэлж үзэж байна. Тэд энэ сарын 30-нд эсэргүүцлийн жагсаал хийх юм гэнэ.

Ёстой хуцаж байгаа юм шүү. Шинжлэх ухаан бол тэдний өмч биш. Дэлхийн шинжлэх ухаан тэдэнтэй, тэдэнгүй хөгждөгөөрөө хөгжинө. Харин монголчуудын хувьд энэ шинжлэх ухааныг хийж чадах уу, үгүй юу гэдэгт л гол асуудал бий.

Ш.Т.Лантуу

Эх сурвалж: www.gashuun.mn