46a125 conqueror x800

1956 онд Холливуудад продюсер Ховард Хьюжес “The Conqueror” (Байлдан дагуулагч) нэртэй кино бүтээжээ.

Уг бүтээл нь Их Монгол улсыг үндэслэн байгуулагч Чингис хааны тухай кино байлаа. Нэрт жүжигчин Жон Уэйн их хааны дүрийг бүтээжээ.

Бүтээл ч амжилттай болж олны магтаал сайшаалыг харамгүй хүлээсэн гэдэг.

Жон Уэйн

Харамсалтай нь кино дэлгэцэнд гарснаас хойш хэдхэн жилийн дотор уран бүтээлийн багт ажилласан 220 хүний 91 нь хорт хавдар тусаж 46 нь нас барсны дотор гол дүрийн жүжигчин Жон Уэйн, Сюзан Хэйвард, киноны найруулагч зэрэг хүмүүс багтаж байв.

Өөр нэг гол дүрд тоглосон жүжигчин Педро Армендариз эдгэршгүй хорт хавдартай болсноо мэдээд амиа хорлосон гэдэг.

Хараал хүрсэн мэт ийнхүү олноороо амиа алдсан шалтгаан нь юу байв?

Киноны зургийг Монголын байгальтай төстэй Юта мужийн Цаст хавцал (Snow Canyon) хэмээх газар 13 долоо хоногийн турш авчээ. Уг газар нь АНУ-ын арми 11 удаагийн атомын бөмбөг туршсан Юккагийн хавтгайн (Yucca Flat) салхин дор 18 км орчим зайнд байдаг байв.

Үлдсэн зураг авалтуудыг Холливуудэд гүйцэтгэсэн байна. Гэхдээ продюсер Ховард Хьюжес тэнд Монгол орчин бүрдүүлэхийн тулд 60 тонн элс шороо Цаст хавцлаас зөөвөрлөжээ.

Атомын бөмбөгний туршилтаас үүдэлтэй цацраг идэвхит бодисонд хордсон элс шороог тээж ирсэн нь тэр байлаа.

Олон хүний үхлийн шалтгаан цацраг идэвхит бодисын хордлоготой холбоотой байв. 1950-аад оны үед эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналт сул байсан нь ч үүнд нөлөөлжээ.

Продюсер Ховард Хьюжес амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл алдаандаа гэмшин, даяанч амьдралаар амьдарч, үс сахал, хумсандаа баригдан тасралтгүй “The Conqueror” киногоо давтан үзсээр хорвоогоос хальсан ажээ.


ikon.mn