Монголчууд цусан төрлийн холбоотой хvнтэйгээ гэр бvл болж, цус ойртох нь тvгээмэл vзэгдэл болсонд эрдэмтэд санаа зовниж байна. Монголын хvн ам дахь цус ойртолтын өнөөгийн тvвшин, тvvнд нөлөөлж буй хvчин зvйлсийн талаар анагаах ухааны доктор, хvний эх эмч, хvн судлаач Э.Энхмаатай ярилцлаа.

-Бид цус ойртолт гэж ярьдаг боловч чухам юуг хэлээд байгааг нь тийм ч сайн мэддэггvй. Цус ойртолт гэж чухам юуг хэлдэг юм бэ?

-Цус ойртох vзэгдэл нь хvн амын дотор олон vе удмын турш vл анзаарагдах байдлаар явагддаг генетик процесс юм. Генийн сангийнхаа тодорхой хувиар хоорондоо ураг төрлийн холбоотой хvмvvс гэрлэхийг цус ойртсон гэрлэлт гэдэг. Хvн 32040 гентэй гэдгийг эрдэмтэд нарийн тодорхойлсон. Энэ 32040 генийн 16020-ийг нь ааваасаа, vлдсэн 16020-ийг нь ээжээсээ авдаг. Өөрөөр хэлбэл генийн сангийнхаа 50 хувийг, ээжээсээ 50 хувийг ааваасаа авдаг гэсэн vг. Ингэж хувь хvний генийн сан бvрддэг. Цус ойртолтыг шууд болон алсуур гэж ангилдаг. Шууд нь цусан төрлийн хамаатай хvмvvс хоорондоо гэрлэх, алсуур нь нэг нутаг усны, ойр амьдардаг хvмvvс олон vеэрээ хоорондоо гэрлэх явдал юм.

-Цус ойртолтын хамгийн аюултай vр дагавар нь юу вэ?

-Цус ойртолтыг сvvдэр мэт дагаж явдаг нэг зvйл бол оюуны хомсдол, оюуны хөгжлийн саатал юм. Амьгvй төрөлт, зулбалт их болж байгаа нь бvгд л цус ойртолтын илрэл. Биеийн эсэргvvцэл дархлаа суларч, ямар нэгэн өвчнийг эсэргvvцэх хувь хvний чадавхи доройтно. Ийм муу vр дагавартай гэдэг нь хvний генетикийн шинжлэх ухаанаар нэгэнт нотлогдсон зvйл л дээ. Өөр нэг ноцтой зvйл нь хvн оюуны хомсдолд орж, бие бялдрын хөгжил нь давжаа болохын зэрэгцээ оюуны хөгжил нь дорой буурай болохын хэрээр хар амиа боддог. Ямар ч vнэ цэнээр хамаагvй, хар амиа хоохойлохыг хичээдэг. Тиймээс бид Сэтгэцийн эрvvл мэндийн vндэсний төвтэй хамтарч Монгол Улсын оюуны хомсдолын тархалт ямар байгаа, цус ойртолтын нөлөөлөл нь хэр байна зэргийг судлаж байна. Ер нь цус ойртолтын аюул vнэхээр их гэдгийг хvн бvр маш сайн ойлгох нь л чухал.

-Төрөлхийн хөгжлийн гажиг нь цус ойртолт­­той хол­­боотой гэдэг нь батлагдчихсан уу?

-2005-2009 онд Монголын хvн амд бvртгэгдсэн төрөлхийн хөгжлийн гажгийг цус ойртолттой холбоотой байна уу гэдгийг судалж vзсэн. Ингэхэд хvн амын дотор цус ойртолт яах аргагvй гvнзгийрээд байгаа юм байна. Тийм учраас бид энэ асуудлыг өөрөөсөө холтгож тайвширч болохгvй гэдгийг хэлье. Уруул, тагнай нь сэтэрхий, зvрхний гажиг, нугасны ивэрхий, өтгөний сvв нь битvv гээд 10 төрлийн төрөлхийн хөгжлийн гажигаар судлахад ийм vр дvн гарч байгаа юм.

-Монголын хvн ам дахь цус ойртолтын өнөөгийн тvвшин ямар байна вэ?

-Бид Монголын хvн амын дотор нийт цус ойртолтын коэффициентийг тооцож vзлээ. Бvх аймгаар гаргасан л даа. Нийт цус ойртолтын коэффициентийг нэгтэй тэнцvv гэж vзвэл тvvний 97.24 хувийг шууд цус ойртолт, vлдсэн 2.76 хувийг алсуур цус ойртолт эзэлж байна. Хvн амын дотор цус ойртолт явагдаж байна уу, vгvй юу гэдгийг тодорхойлдог vндсэн хоёр арга бий. Нэгдvгээрт ургийн бичиглэл хийдэг. Бичиглэлийн хувьд нvсэр ажиллагаа шаардагддаг. Гэхдээ энэ бол их боломжийн сайн арга. Монголын хvн амд ургийн бичиглэлийн аргаар цус ойртолтыг тодорхойлъё гэхээр нэг том бэрхшээл бий. Манайхан өвөө, эмээгээ л муухан мэддэг. Жаахан лавшруулаад жилийг нь асуувал бараг хэлэхгvй дээ. Тиймээс генетик тогтоцын аргыг ашиглаж хvн ам дахь цус ойртолтыг тооцоолж гаргаж ирсэн. Өнөөдөр Монголын хvн ам дахь цус ойртолтын байдал нь элэнц, хуланцын тvвшинд хамаатай vр удмууд доороо очиж гэрлээд байгаа хэмжээнд хvрчихэж. Энэ бол vндэсний аюулгvй байдлын хэмжээнд яригдах, хvн амын удмын сангийн аюулгvй байдлын хувьд заналхийлсэн vзvvлэлт юм.

-Цус ойртолтын газарзvйн тархалтын голомт хаана байна вэ?

-Монгол орны хойноос өргөргийн дагуу урагшлах тутам хvн ам дахь цус ойртолтын төвшин аажмаар ихэсдэг зvй тогтол ажиглагддаг. Тодруулбал, урагшаа говь уруу явахын хэрээр хvн амын суурьшилт сийрэгжиж, хосууд бие биеэ сонгох сонголт багасан, хvссэн хvсээгvй хоорондоо гэрлэж байна гэсэн vг. Цус ойртолтын асуудалд манай Төр, засгийн бодлого ч нөлөөлж байгаа. Хvн амын дотор цус ойртолт ихсэх vзэгдэлд нөлөөлөх бас нэг том хvчин зvйл нь засаг захиргааны хэт жижигрvvлсэн бvтэц юм.
Хуучин дөрвөн аймгийн тогтолцоотой байхад хангайгаасаа говь, говиосоо хангай уруу отор нvvдэл хийдэг байсан. Энэ хэрээр мал нь тарга тэвээрэг авдаг, залуус нь хоорондоо танилцаж дотносдог сайхан тогтолцоотой байсан. Гэтэл засаг захиргааны хувьд 18, дараа нь 21 аймаг цаашилбал, 370 гаруй сум, 1500-аад баг гээд хэт жижигрvvлсэн бvтцэд хувааснаас хvн амынхаа хөдөлгөөнийг хvлчихсэн.
Засаг захиргааны энэ бvтэц төрийн vйлчилгээг хvн амд хvргэх талаасаа мэдээж зөв. Харин хvн амынхаа хөдөлгөөнийг хорьж, цус холилдох vзэгдлийг зогсонги байдалд оруулж байгаагаараа муу vр дагавартай.
Ингэж хvн амын дотор цус ойртолт чимээгvй тахал маягаар тархсаар өнөөдөр жинхэнэ нvдэнд харагдаж, гарт баригдахуйц хэмжээнд хор уршиг нь илэрч байна.

-Нийслэлд ч гэсэн цус ойртолт байгаа гэсэн vг vv?

-Хvмvvс “Нийслэлд цус ойртолт гайгvй, Хөвсгөлийн цаатнууд, эсвэл говь уруугаа цус ойртолт их” гэдэг. Гэтэл тийм биш. Нийслэлд шилжин ирж байгаа айл өрх ихэнхдээ ах дvvгээрээ ирэхээс гадна нутгийнхнаа бараадаж айл хөрш буудаг. Тvvнээс биш орон нутгаас нийслэлд шилжиж ирээд нийслэлийн унаган иргэнтэй гэр бvл болж байгаа нь ховор. Зарим хvн өөрөөсөө дээш есөн vеэ мэднэ гэх ч лавлаад асуухаар аавынхаа талаар л дээш есөн vеэ нэрлэж чаддаг. Энэ бол хангалтгvй.

-Өөрөөсөө дээш есөн vеэ мэдэж байх нь хангалтгvй гэж vv?

-Хvн өөрийнхөө эцгийн эцэг эх, эхийн эцэг эх гэсэн дөрвөн баганаар тус бvр дээш есөн vеэ бvрэн мэддэг бол есөн vеэ мэддэг гэж тооцно. Хvн аав, ээжтэйгээ удмын сангийнхаа 50, 50 хувиар хамаатай буюу энгийнээр хэлбэл, биеэр нь аавын цусны 50, ээжийн цусны 50 хувь эргэж байдаг. Цаашилбал, өвөө, эмээгийн цусны 25, 25 хувь гэхчилэн хоёр дахин багасч дээш явсаар ес дэх vе дээр удмын сангийн холбоо 0.19 хувь болдог. Харин 10 дахь vеийн өвөг дээдэстэйгээ удмын сангийн хувьд бараг хамаагvй, харь элгийн хvмvvс болж хувирдаг.
Өөрөөр хэлбэл “Есөн vеийн дотор ураг холбохыг цээрлэнэ” гэдэг Монгол ёс заншлын шинжлэх ухааны vндэслэл энэ. Иймээс дөрвөн баганаар дээш есөн vеэ бvрэн мэддэггvй бол уугуул баг, сум, аймгаасаа цаашилбал хил залгаа байрлалтай өөр аймгийн сум, багаас хань ижлээ битгий сонгоорой гэж л хэлж, захимаар байна даа.

-Ургийн бичгийн хөтлөлт өнөөдрийн байдлаар хэр vр дvнтэй байна вэ?

-Ургийн бичиг хөтөлснөөр цус ойртолтоос сэргийлж болно.
1997 онд Засгийн газрын тогтоол гарч Монгол хvн овгоо сэргээж эхлэхэд буруу сэргээж будлиан vvссэн. Учир нь овог гэдэг цусан төрлийн нэг язгуурт хvмvvсийн нэгдэл юм. Гэтэл өнөөдөр Монголчуудын 80 гаруй хувь нь Боржигон овогтон болсон. Төрсөн ах, дvv хоёр өөр овогтой болсон байх жишээтэй. Иймээс овгоор баримжаалж цус ойртолтоос хамгаалах ямар ч аргагvй болсон. Иймд иргэний vнэмлэх дээр байгаа овгийг гэрлэхдээ цус ойртолтоос хамгаалах арга хэрэгсэл битгий болгооч гэж анхааруулах нь зvйтэй болов уу.

-Цус ойртолтоос сэр­гийлэх өөр арга замууд ч бас бий биз дээ?

-Монголын дэд бvтцийн тогтолцоо зогсонги байдалд байна. Нэг баг, сум, аймгийн хvмvvс олон vеэрээ тэр л нутгийнхаа хvнтэй гэрлэж цус ойртох явдал ихэссээр байна.
Хичнээн орон нутгаас нийслэл рvv хvмvvс орж ирдэг ч нийслэлийн уугуул иргэнтэй суух нь тун ховор. Иймд хvн амын хөдөлгөөнийг тэтгэх нь өөр нутгийн хvмvvс хоорондоо уулзах боломжийг нэмэгдvvлнэ. Ингэснээр нэг нутгийн хvмvvс бие биетэйгээ гэрлэх бус өөр хvмvvстэй гэрлэх боломж гарч ирэх юм.
Vvнээс гадна ургийн бичгийн асуудлыг болохгvй байна гээд ингээд хаячиж болохгvй. Одооноос эхлээд хvн бvр ах дvv, хамаатан саднаараа бvгд ургийн бичгээ хөтөлж эхлэх нь зөв юм. Ингэхдээ хөгшид өвгөд, эцэг эхээсээ дээд vеийнхнийх нь талаар лавлан асууж гэр бvлийнхээ бусад гишvvдтэйгээ мэдээллээ тулгаж vзэх шаардлагатай.

Эх сурвалж: