5e10644af8b3c4eff94e50eb39f4d42cde6d4090

Цагдаа гэж тийм ч таа­тай үг биш. Цаг, цагд, цагдаа(рай) гэсэн утгатай л даа. Дэлхийн улс орнуу­дад цагдаа гэдэг үг нь ихэвчлэн сэргийлэх, до­хио гэсэн үгнээс гаралтай байдаг. Харин манайд гэмт хэргээс сэргийлж, дохио өгөх үүрэгтэй тэд­гээр хүмүүс нь ард түмнээ цагддаг. Үүнийг нь мэр­гэжлийн нэршилд нь хүр­тэл нэвт шингээжээ.


Цагдаагийн байгуул­лага анх "Арван тавны цагдаа"-гаас сууриа тавь­сан ч явцын дунд сэр­гийлэх цэрэг, цагдан сэр­гийлэх байгууллага, Ул­сын цагдан сэргийлэх газар гэсэн нэртэй байв. Тэр үед цагдаа нарыг сэргийлэгч гэдэг бай­сан ­сан.

Яалтгүй ч мэргэжлийн нэртэйгээ уялдаад сэр­гийлэгч нийгэм, ард түм­нийг гэмт хэргээс урьд­чилан сэргийлэхэд бүх анхаарлаа хандуулдаг байж.

Харин одоо сэргий­лэгч байх ёстой цагдаа нар тэр тал дээр ажил­лахдаа маруухан. Гэмт хэрэг гарсан хойно сүр бараатай очдог, иргэдийг цагддаг. Цагдаарай нэ­рэн­дээ үнэмшсэн хүмүүс байдаг.

Тухайн хүний хийж гүйцэтгэдэг ажил, мэр­гэжлийн нэршилтэйгээ уялдаж байх учиртай.

Сэтгүүлч мэргэжил бай­на. Сэтгэ, сэтгүүр, сэтгүүрч (сэтгүүлч). Бас аврагч байна. Ав, авар, аврагч. Барь, барилга, барилгачин. Тарь, тариа, тариалан, тариаланч гээд мэргэжлийн нэр­шил нь хүртэл тухайн хүнийг чухам юу хийдгийг илтгэх мэт. Гэтэл цагдаа гэх хүмүүс юу хийдэг вэ. Ард иргэдээ цагддаг л гэж ойлгогдохоор. Ингэхээр цагдаа гэдэг энэ үгэнд тэгтлээ дурлаад байх шалтгаан алга. Цагдаа нарыг сэргийлэгч гэдэг болчихвол дуудахад ч зөөлхөн сонсогдох юм.


Д.ГАНСАРУУЛ

dnn.mn