Дорно дахины ард түмнүүдэд " цаасан бар" гэдэг маш онож хэлсэн нэг шог зүйрлэл байдаг билээ. Энэ нь хүмүүст янз бүрийн аргаар зориудаар төрүүлсэн байгаа тэр ойлголт төсөөлөл нь үнэн бодит байдлаас бол шал өөр, үнэн хэрэг дээрээ хууртаж мэхлэгдсэн тэр хүмүүсийн бодол санаа нь чин үнэнээс хол тасарсан байгааг илэрхийлдэг.


2008 оноос хойш далд хэлбэрээсээ гарч ил хэлбэртээ орсон, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа дэлхийн санхүү-эдийн засгийн хямрал нь үл үзэгдэх гартай чөлөөт зах зээлийн онол, экономикс, монетарист бодлого гэх мэт номлол онолууд нь үнэн хэрэг дээрээ асар том залилангууд байсныг нэгэнт нотлоод байгаа билээ. Барууны үл үзэгдэх нударга доор өнөөг хүртэл хүчинд автаж "ойлгон хүлээн авсан" мэт даган гэлдэрч байсан хүн төрөлхтөнг тэд эцэстээ гарцгүй мухардалд хөтлөн оруулсан гэдгийг үнэн зөв мэдээлэлтэй, жинхэнэ мэдлэг боловсролтой хүмүүс одоо нэгэнт ойлгож ухаараа биз ээ.

Энэхүү хямрал - мухардал нь дэлхийн II дайны үр дүнд мөн Хүйтэн дайны "ачаар" хүчээр тогтоосон, АНУлс тэргүүтэй Барууны цөөн хэдхэн улс орнууд одоо дэлхийн бусад бүх улс үндэстнүүдийг дөнгөлсөн байгаа улстөр-санхүү-эдийн засаг-мэдээллийн бүрэн эзэрхийлэл-колоничлол, түүний гол зэвсэг - долларын санхүүгийн пирамид тогтолцооноос үүдэлтэй юм. Харин тэгвэл тэдэнд энэхүү бүх талын ноёрхол болон хүн төрөлхтөнг колоничилж байх боломжийг олгож бусад улс ард түмнүүдийг хүлцэнгүй боолчлолд тогтоон барьж байгаа хамгийн гол хүчин зүйл бол юуны өмнө Хойд атлантын цэрэг улстөрийн бүлэглэл - НАТО билээ...

Гэвч сүүлийн жилүүдэд дэлхийн геоулстөрийн энэхүү хүчний тэнцвэргүй байдалд маш том гүн гүнзгий өөрчлөлтүүд алгуурхан орж ихэнх хүмүүст бараг анзаарагдамгүй боловч улам хурдацтай улам хурц хэлбэртээ орсоор байгаа билээ...

Хэдхэн хоногийн өмнө НАТО-гийн шинэхэн удирдагч Иейн Столтенберг /норвег/ ажлаа аваад Польшид хийсэн анхны ажлын айлчлалынхаа үеэр "НАТО хаана хүссэн газраа цэргийн баазаа байгуулах болно... НАТО бол дэлхийн хамгийн хүчирхэг армийн нэгтгэл" гэж сүржин мэдэгдснийг олон улс орны цэргийн мэргэжлийн шинжээчид "мансуурсан этгээдийн солиотой бувтнал шиг сонсогдож байна" гэж дүгнэж байна.

Өнөөгийн улстөр-эдийн засгийн гүн гүнзгий хямрал мухардалд орсон Европ дахь НАТО-гийн гол гишүүн орнууд, тухайлбал, ХБНГУлс, Польш, Румын, Эстони, Латви, Унгар, Болгар зэрэг олон орнууд цэрэг, зэвсэглэлд битгий хэл бусад олон зүйл дээр ч мөнгөгүй, бүсээ чангалах бодлогыг үргэлжлүүлэн явуулсаар байгаа билээ.

НАТО-гийн Европ дахь хамгийн том, гол түшиг тулгуур бол Европын Холбооны санхүү-эдийн засгийн гол түүчээ болох ХБНГУлс билээ. Харин тэгвэл ХБНГУлсын батлан хамгаалах яам, зэвсэгт хүчин-Бундесверийн захиалгаар бие даасан хараат бус хэсэг судлаачдын хийсэн нэг тайлан Германы хэвлэлд саяхан гарсан нь ихээхэн дуулиан шуугиан тариад байна. Үүний дараахан ХБНГУлсын батлан хамгаалахын сайд, хатагтай Урсула фон дер Ляйен албан ёсоор мэдэгдэл хийхдээ "манай цэргийн төсөвт шинэ онгоц авах битгий хэл, хуучин техниктээ завсар хийх ч мөнгө байхгүй, одоо бундесверийн цэргийн нисэх онгоцуудын 60% (118 онгоц) нь хөөрөх боломжгүй - жагсаалаас гарсан, зөвхөн 40% (80 онгоц) нь хөөрч үүрэг гүйэтгэж чадна, хуягт танк машины зөвхөн 59% (377 ширхэг), цэргийн нисэх тэрэгний 23% (17 ширхэг) нь хөдөлдөг, ажилладаг" хэмээн бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс өмнөхөн Германы зэвсэгт хүчин - Бундесвер НАТО-гийн Иракт явуулж байсан цэргийн ажиллагаанд туслахаар цэргийн 3 тээврийн онгоц ачааг илгээсэн боловч 1 нь л Ирак хүртэл нисч чадсан ажээ. Үлдсэн 2 нь газраас ч хөөрч чадаагүй ажээ. Цэргийн зардлаараа ХБНГУлс дэлхийд дээрээсээ 7-р байрт ордог боловч нэгж зэвсэг техникийн өртөг нь өрсөлдөх чадваргүй маш өндөр үнэ ханштай байдаг байна...

Үүний дараахан НАТО-гийн Европ дахь хүчний ерөнхий командлагч Филипп Бридлав албан ёсоор мэдэгдэхдээ "...Өнөөгийн энэ бүрэлдсэн нөхцөл байдалд ОХУлс маш хүчирхэг орчин үеийн батлан хамгаалах зэвсэгт хүчинтэй болсон байгаа учир хэрэв хүсэх л юм бол тэд хэдхэн өдрийн дотор Украйныг бүрэн эзлэн авч чаднаа" гэж бодит байдлыг хүлээн зөвшөөрч байна. Гэвч ОХУлсын ерөнхийлөгч армиа Украйн улс уруу урьд өмнө нь ч оруулаагүй, цаашид ч оруулах төлөвлөөгүй байгаагаа албан ёсоор зарласан билээ...

НАТО-гийн өнөөгийн байдлын талаар Америкийн армийн өндөр албан тушаалтнууд шуугиан тарьсан мэдэгдэлүүд хийж үүнийг томоохон хэвлэлүүд нь ид хэлэлцэж байна.

Америк шинэ Хүйтэн дайнд бэлэн бус - America isn't ready for new Cold Warhttp://www.thedailybeast.com/articles/2014/03/20/t... нийтлэлээс:

Дэвид Депулла, АНУлсын Цэргийн нисэх хүчний Агаарын тагнуулын штабын орлогч :

"Америкийн арми сүүлийн хэдэн арван жилийн турш мэргэжлийн бус сайн дурын босогчдын эсрэг залхаан цээрлүүлэх ажиллагаанууд л явуулж ирсэн болохоор яг үүндээ дасч зохицсон армитай болсон ба үүний үр дүнд одоо Оросыг цэрэг зэвсгийн хувьд сөрөн зогсох чадваргүй болсоон! Вашингтоны эрх баригчдын явуулж ирсэн энэ терроризмын эсрэг даян дэлхийн дайн гэгч нь АНУлсын агаарын цэргийн болон тэнгисийн цэргийн хүчнийг стратегийн хувьд маразмаар өвчлөхөд хүргэсэн юм. Ийм болохоор Украйны эргэн тойрон дахь өнөөгийн энэ хямралтай холбогдуулж Оросын эсрэг шинэ "Хүйтэн дайн" зохион байгуулах гэж оролдож байгаа Америкийн эрх баригчид одоо өөрийн зэвсэгт хүчин, цэргийнхэндээ найдаад байх хэрэггүй биз ээ...

... Одоо манай гариг дээрхи хамгийн сайн агаараас эсэргүүцэн хамгаалах системтэй улс бол ОХУлс юм. Нөгөө магтаад байсан манай нисгэгчгүй дрон-онгоцууд моралийн хувьд хуучирсан болох нь гэнэтхэн ил тодорхой болсон шүү дээ. Үүний нэг тод жишээ бол одоогоор бид албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй л болохоос америкийн агаарын цэргийн хүчин Крымийн тэнгэрт нэг ийм дрон-онгоцоо устгуулж алдсан явдал юм. Өнөөдөр оросууд "газар-агаар" ангилалын зэвсэглэлээр биднээс хамаагүй их давуутай болсон бөгөөд оросын агаараас эсэргүүцэн хамгаалах системээр хамгаалагдсан аливаа улсын нутаг дэвсгэрт (Сири, Иран) бид агаараас нэвтрэх боломжгүй болсон байгаа. Оросууд өөрийн агаарын орон зайдаа ямар ч онгоцыг нэвтрүүлэхгүй хориглох батлан хамгаалах зэвсгийн боломжтой болсон".

Нью-Йорк Таймс сониноос:

" Оросууд одоо нарнаас хамгаалах нүдний шилтэй шинэхэн дуулга малгайнууд болон сайн материалтай нямбай хийсэн дүрэмт хувцасаараа гайхуулж чадах болсоон. Тэд бас /мансуурсан биш/ эрүүл цэргүүдтэй. Энэхүү дэвшлийнх нь хамгийн чухал шинж тэмдэг бол тэдний цэрэг нэг бүр, бүр харуулд зогсож байгаа нь хүртэл, нууц радиодавтамжууд дээр ажилладаг жижигхээн богино долгионы рациотой байгаа. Өнөөгийн Оросын армийг орчин үеийн зэвсэглэл техникээр хангах гэсэн Путины 5 жилийн өмнө эхэлсэн хүчин чармайлт нь одоо амжилт олсны нэг жижигхээн шинж тэмдэг бол оросын армийн зэвсэглэл дахин айдас төрүүлэх болсон явдал юм".

... ОХУлсын Ерөнхийлөгчийн суудалд эргэн ирсэн цагаасаа хойш батлан хамгаалах төсөвтөө олон тэрбумыг зарцуулах болсон Путины хувьд батлан хамгаалах зэвсэгт хүчнээ дахин хүчирхэгжүүлэх нь хамгийн чухал нэг чиглэл болсон нь эргэлзээгүй... Путин энэ замаасаа ухрахгүй. Тэрээр батлан хамгаалах зэвсэгт хүчнээ сэргээн босгох нь Оросын ирээдүйд асар их чухал болохыг нэг бус удаа цохон тэмдэглэж байсан юм. Ерөнхий командлагчийн хувиар ноён Путин урьд өмнө үзэгдээгүй цэргийн сургуулилтуудаа биечлэн очиж хянаж байсан билээ".

Дэлхийн II дайнаас хойш "ардчиллын төлөө" нэртэй үнэн хэрэг дээрээ эцэс төгсгөлгүй булаан эзлэх дайнд нь америкчуудад шинэхэн хэвлэсэн цаасан доллараар хөлслөгдчих "золиос махууд"-ын хэрэгцээ улам бүр их болж эхэлсэн юм. Тэгвэл ийм шинэхэн "золиос махууд"-ыг хаанаас авах вэ? 1960-аад оны сүүлчээс, Вьетнамын дайны үеэс Америкийн армид эх орноо хамгаалахын төлөө гэсэн үзэл санаа улам бага болсон тул аажмаар хөлсний армийн хэлбэрт орж энэ армид бүр ногоон карт горьдсон гадаадын иргэд, тэрбайтугай нийгмийн гаж донтнууд хүртэл хөлслөгдөх боломжтой болсон юм.

Одоогоос 20 жилийн өмнө АНУлсын зэвсэгт хүчин арми ижил хүйстэн, гаж донтнуудыг эгнээсээ хөөн цол хэргэмийг нь хураан авч армийн тэтгэвэрийн гэрээг нь хүртэл цуцалдаг байсан ажээ. Харин 1998 онд америкчууд ХБНЮгослав улсыг агаараас бөмбөгдөн "ардчилж" хэдэн хэсэг сул дорой "ардчилсан улсууд" болгон тас татаж байсан тэр үед АНУлсын ардчилсан ерөнхийлөгч Билл Клинтон армидаа "ижил хүйстэн эсэхийг нь бүү асуу, бүү хариул" гэсэн шинэ дүрмийг хуульчлан тогтоож өгсөн юм.

Дараа нь Афганистан, Иракт америкийн арми хүн хүчний нөхөгдөшгүй гарз хохирол их амсч байсан тул шинэ ардчилсан ерөнхийлөгч Барак Обама дээрхи хязгаарлалтыг ч авч хаяхаас өөр аргагүй байдалд орсон юм. Тэр үед АНУлсын зэвсэгт хүчинд 70 000 гаруй ижил хүйстэн эрэгтэй эмэгтэй цэргийн албан хаагчид хөлсөөр алба хааж байсан байна. Дахин 100 000 гаруй ижил хүйстнийг хөлсний армидаа элсүүлэн авахын тулд Пентагон бүх хориг хаалтуудыг авч хаяж ижил хүйстнүүд нь хоорондоо гэр бүл байхыг хүртэл зөвшөөрсөн аж. Дараа нь хүйсээ солиулсан трансвестит хөлсний цэргүүдийн ээлж ирэв...

Аливаа уламжлалт батлан хамгаалах армийн цэрэг эрс бол Эх орон газар нутгаа, гэр бүлээ, элгэн саднаа, итгэл үнэмшлээ хамгаалахын төлөө халдан ирсэн ямар ч дайсны өөдөөс сөрөн зогсдог бол харин хөлсний армийн (үүнийг мэргэжлийн гэж зальжин нэрлэж байгаа боловч үүнээс цаад зорилго мөн чанар нь огт өөрчлөгдөхгүй) цэргүүд бол газар газраас цугласан, зөвхөн долларын төлөө "хүн алж хүрээ талдаг", бусдын газар нутгийг булаан эзлэх, булаан эзлэлтийг эсэргүүцэж байгаа уугуул нутгийн ард түмнээс харийн түрэмгийлэгчдийг сахин хамгаалах, залхаан цээрлүүлэх болон бусад үүрэг гүйцэтгэгчид байдаг. Хөлсний армийн энэ мөн чанарыг жирийн хүмүүсээс нуун халхлахын тулд "үүрэг гүйцэтгэгч", "энхийг сахиулагч" гэх мэтээр зальжин нэрлэдэг бөгөөд тэднийг голдуу ядуурч доройтсон улс орны цэргийн албан хаагчдаас, эсвэл ядуусын дүүргүүдийн ажилгүй, боловсролгүй залуусаас цаасан доллар өгч элсүүлэн авдаг. Гэвч хэзээ ч хэн ч мөнгөний төлөө үхэх - амь насаа золих гэрээг бол хийдэггүй, харин гагцхүү хүн алж хүрээ талах, ард түмнээс хамгаалах гэх мэт үүрэг гүйцэтгэх гэрээг хийдэг.

Хүн төрөлхтний түүхээс үзвэл хүмүүс зөвхөн Эх орноо хамгаалах, Эх орныхоо үзэл санааны төлөө л амь насаа үнэгүй зольж ирсэн түүхтэй. Харин хөлсний мэргэжлийн хөлсний арми эхний хэдэн үүрэг гүйцэтгэгчид нь л амиа алдах тэр мөч хүртэл "эрэлхэг" байдаг бөгөөд үүнийг түүх гэрчилнээ. Харин улс Эх орноо өмгөөлөн хамгаалж байгаа цэрэг эрс хэзээд эцсээ хүртэл байлдах тангарагтай, Эх орноо хамгаалж яваад амь насаа золиход ч бэлэн байдаг билээ.

Гэвч англисакс гүрнүүд бусдын гараар - цусаар, бусдын газар нутаг дээр - ЕвроАзийн бүс нутагт дэлхийн дайн өдөөж хийдэг уламжлалт арга мэхтэй бөгөөд ингэж бусад өрсөлдөгч улс орнуудын эдийн засгийг нь сүйрүүлж хөгжил өсөлтийг нь улдан чангааж дангаараа ноёрхож ирсэн нь түүхэн үнэн юм.

Харин энэ удаа яах бол? Хэн ч тэдний төлөө "халуун чулуу долоохыг" хүсэхгүй байна!

Жич: ОХУлсын батлан хамгаалахын сайд Сергей Кужугетович Шойгу: эцэг тува үндэстэн сонины редактор, эх орос үндэстэн зоотехникч. Тувагийн жирийн нэг айлын хүү билээ.

Харин Барууны армид, жишээлбэл, Английн армид цагаан арьст англи хүнээс өөр үндэстэн угсаатны нэг ч өндөр дээд тушаалын дарга офицер байдаггүй. Тэдний эзэрхэг гүрний үзлээр бол бусад үндэстэн угсаатнууд жишээлбэл, энэтхэг сипаичууд, бенгалийн армийн хөлсний цэргүүд, зөвхөн тэдний ашиг хонжооны төлөө цусаа урсгаж амь насаа өгч байх "ёстой" ажээ. Энэ бүх түүхийг зарим "ардчилсан монголчууд" мэдэхгүй эсвэл үнэмшихгүй байгаа бол Рэдъярд Киплинг, У. Черчиллийг анхааралтай сайн уншаарай гэж зөвлөе.


Өнөөгийн ОХУлсын зэвсэгт хүчин

Өнөөгийн БНХАУлсын зэвсэгт хүчин

ОХУлсын ерөнхийлөгч В.В.Путин Барууны гүрнүүд шиг Оросын армиар далайлган дэлхийгээр нэг булаан эзлэх дайн хийхгүй нь мэдээж (үүнийг хууль цэргийн номлолдоо тодорхой хуульчилсан байдаг), харин ичгүүр сонжуургүй харийн дээрэмчдэд бол цохилт өгөхөд хэзээд бэлэн байх ёстой!

Финляндын цэргийн шинжээч, профессор Стефан Форсс : Оросын эсрэг дайнд агаарт ноёрхох ямар ч шанс АНУлсын агаарын цэргийн хүчинд байхгүй ээ!

"2015 онд Эстонид явуулахаар төлөвлөсөн байгаа НАТО-гийн хээрийн сургуулилалт бол бидэнтэй энхийн цагт "эв санаа нэгтэй" гэдгээ харуулахаас өөр юу ч биш ээ, харин жинхэнэ дайн гарсан тохиолдолд Барууны гүрнүүд Балтийн улсуудад туслахаар нисэх онгоцуудаа ирүүлэх нь юу л бол доо" гэж финляндын цэргийн шинжээч Стефан Форсс http://deutsche-wirtschafts-nachrichten.de/2015/01/21/schwedischer-militaer-experte-us-airforce-im-baltikum-chancenlos/ сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. "Барууны ... дахь хөршүүд нь болсон Балти хавийн "ардчилсан" Латви, Литов, Эстони 3 улсад НАТО-гийн байруулсан байгаа цэргийн нисэх баазууд нь үнэн хэрэг дээрээ эдгээр 3 улсыг Оросоос батлан хамгаалахын үүднээс авч үзвэл маш бага ач холбогдолтой" хэмээн Форсс үзэж байна. "Мөн энд байршуулсан НАТО-гийн нисэх онгоцууд нь хэрэв дайн гарсан тохиолдолд маш ноцтой хүндрэлүүдтэй тулгарах болно" гэж тэрээр мэдэгдээд байна.

"НАТО-гийн иймэрхүү хээрийн сургуулилалтуудын үр дүнд гоё фото зургууд л үлддэг бөгөөд харин жинхэнэ цэрэг дайны нөхцөлд "хөзрөөр эвлүүлж байсан байшин мэт энэхүү гадна талын гоё гялгар байдал нь нуран унах болно" гэж тэрээр ярьж байна. Ер нь Санкт-Петербург болон Калининградад байруулсан байгаа ОХУлсын агаараас эсэргүүцэн хамгаалах маш хүчирхэг систем нь Балти орчмын энэ улсуудын нутаг дэвсгэр дээр ямар ч агаарын цэргийн ажиллагааг "хэрэв үнэхээр боломжгүй болгохгүй биш юм аа гэхэд маш хүнд болгоно" гэж тэр баталж байна.

РИА Новости http://ria.ru/world/20150121/1043590601.html#ixzz3PTjJuFEU

Эх сурвалж: bolor.info