Зураг #1 Хөлсний цэрэг гэж зэвсэгт мөргөлдөөн, цэрэг, дайны ажиллагаанд оролцож байгаа тус улсын иргэн бус тэр улсад оршин суудаггүй тодорхой мөнгө, эд хөрөнгө авч хөлсөлсөн улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд орж байлдаж байгаа этгээд юм. Сургаж, бэлтгэсэн гэж түүнийг хорлон сүйтгэх болон зэвсэгт мөргөлдөөнд үр дүнтэй ашиглахын тулд тусгайлан сургалт явуулсан байхыг ойлгоно. Санхүүжүүлсэн гэж тэднийг үүргээ биелүүлэх бүх боломж, эд зүйл мөнгө төгрөгөөр хангалт хийхийг хэлнэ. Бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн гэж зэвсэг, хувцас, машин, тусгай хэрэгслээр хангахыг тус тус ойлгоно. Зураг #2 Дайн тулаан болж буй газарт ёс суртахуун, хүнлэг байдал уналтанд ордог. /Боснийн дайны үеэр/ Зураг #3 Сири улс нь19 сая 600 гаруй мянган хүн амтай. Нийт хүн амын 74% нь Исламын Суннит урсгалыг шүтдэг 13% нь Шийт урсгалыг шүтдэг. Мөн цөөн тооны Христийн болон Друз шашинтнууд байдаг. Тус улсыг угсаатны бүтцээр авч үзвэл 90% нь Араб, үлдсэн 10%-ийн дийлэнх нь Курдууд эзэлдэг. Тус улсад үндэстэн хоорондын үл ойлголцол гарах хэдий ч дэлхий нийтийн анхаарлыг татах хэмжээний байдаггүй. Исламын шашны 2 том урсгал түүн дотроо задрах жижиг урсгал бүхий шүтлэгүүд өөр хоорондоо шашны үзэл баримтлалын багахан зөрөө байдаг. Гэвч энэ нь иргэний дайн дэгдэх хэмжээнд хүрэхгүй. Зураг #4 Одоогийн байдлаар дэлхийн нийтийн анхааралд Сири Улс орж байна. Энэхүү улсад цэргийн ажиллагаа явуулах эсэхээс дэлхийн 3-р дайны эхлэх вий хэмээн эмээж энэ талаар ОУ-н цэргийн шинжээчид өөр өөрийн гэсэн байр сууриа илэрхийлээд эхлэсэн байгаа. Дэлхийн 1-р болон 2-р дайн 20-р зууны дэлхийн газрын зургийг ихээхэн өөрчилсөн байдаг. Ийнхүү дэлхийн том дайнд оролцохдоо тухайн цаг үед оршин тогтнож байсан Эзэгт гүрнүүд дэлхийд нөлөөлөх өөрийн байр сууриа алдахгүйг хичээж, эзэмшил нутгаа алдалгүй харин ч тэлэхийг хичээсэн байдаг. Османы Эзэнт гүрэн задрахад Англичууд Туркуудын дарлалд байсан Араб, Сири зэрэг Ойрхи Дорнодын улсуудад байр сууриа бэхжvvлэхэд нь туслалцаа үзүүлэн Туркийн эсрэг турхирч байлаа. Зураг #5 Эртнээс уламжлагдан ирсэн Исламын шашинт үндэстэнүүдийн дунд хадгалагдан үлдсэн үл ойлголцол болон аливаа асуудлыг шийдэхдээ овог, аймгийн удирдагч нарын зөвлөлөөр асуудалд ханддаг байдал өнөөг хүртэл байдаг. Ойрхи Дорнод гэлтгүй Исламын шашинт улсуудад арай хүчтэй овог нь үндэстэнээ удирддаг байдал эрт үеэс уламжлагдан ирсэн. Энэ нь угсаа залгамжлах хэлбэрээр үргэлжилдэг төдийгүй шашин шүтлэг нь улс төртэйгөө нягт холбоотой байдал нь гадныхан өөр соёл иргэншилийнхэнд олз болж байдаг. Зураг #6 Сири Улсын хямралыг далимдуулан босогчид нэрээр хөлсний цэргүүд ихээр тулалдаж байгаа нь нэгэнт тодорхой болсон. Босогчид нэрийн дор Саудын Араб, Турк болон Африкийн орнууд мөн ОХУ-н бүрэлдэхүүнд байсан автономит улсуудын иргэд бүрдүүлж байгаа талаар мэдээлэл гарч байна. Босогчидод дэмжлэг туслалцаа үзүүлэх захирамж АНУ-ын Ерөнхийлөгч Обома гарын үсэг зурж холбогдох тусгай албадад зөвшөөрч улмаар Америкийн Бүгд Найрамдах намын сенатчид Сирийн эсрэг ажиллагаа явуулахыг Обомагаас шаардсан талаар тус улсын томоохон сонин мэдээлж байлаа. Зураг #7 Дэлхийн 2-р дайнаас хойш 1990 оны хувьсгалаар дэлхийд олон жил тогтсон хоёр туйлт тогтолцоо нуран унасан. ЗХУ задарсан нь АНУ-д онц ашигтайгаар эргэж тэд ноёрхолоо тогтоохыг оролдож эхэлсэн. Ойрхи Дорнод дахь газрын тос, байгалийн хий нь тус бүс нутагт колончлолын бодлого хэрэгжүүлж байсан Англи, Франц, Итали болон Герман тэргүүтэй улсуудын дэмжлэгтэй "Ардчилал" хэмээх гоёмсог нэрийн дор үндэстэн дамнасан корпораци, сайн дурын тусламжийн байгууллагаар дамжин эерэг, сөрөг байдлаар өөрсдийн нөлөөлийг тогтоохыг чармайсаар ирсэн. Зураг #8 1990 оны "Цөлийн шуурга" ажиллагааны эхэнд олон нийтийн санаа бодолд нөлөөлөх тусгай ажиллагаанууд явуулдаг "Hill & Knownton" пүүст засгийн газрын тушаалаар америкийн олон нийтийн санаа бодолд энэ дайны талаар хуурамч ойлголт төсөөлөл бий болгох олон шинэ зүйлүүд хийж бүтээхэд нь сая сая долларууд өгч зарцуулсан билээ. Энэ дайныг эхлүүлэхэд тэр үед түлхэц өгсөн олон тооны өрөвдмөөр заль мэхүүдийн нэг нь Кувейтын 15 настай Наира гэдэг охины мэдүүлэг байсан ба тэр үед энэ охины тухай нэрнээс нь өөр юу мэдэгдэхгүй байсан юм. Хожим CNN-ийн мэдээгээр олон давтсан тэр видео бичлэг дээр тэр охин ингэж ярьж байсан билээ: "Би Аль-Аддан эмнэлэгт сайн дураараа ажиллаж байсан юм. Би тэнд байхдаа буу зэвсэгтэй Ирак цэргүүд энэ эмнэлэг үрүү орж ирцгээж дөнгөж саяхан төрсөн нялх хүүхдүүд инкубатор дотор бойжиж байсан тэр өрөөнүүд рүү орцгоож байсныг нь харсаан. Тэд нар тэр нялх хүүхдүүдийг гаргаж авч инкубаторуудыг нь аваад явчихсан, тэгээд тэр нялх хүүхдүүдийг хүйтэн шалан дээр үхүүлэхээр орхиж байсан". Аймшигтай байгаа биз дээ? Гэвч аз болоход үнэн хэрэг дээрээ тийм юм огт болж байгаагүй юм. Харин энэ охин өгч байсан тэр мэдүүлэгтээ Иракуудыг хүний ёсноос гадуур амьтад гэж л харуулахыг зорьж санаанаасаа зохиосон үйл явдлуудаа дүрслэн ярьж байсан юм. Гэвч эдгээр аймшигтай үйл явдлуудын гэрч гэгдэж байсан энэ Наира нэртэй охин бол үнэн хэрэг дээрээ сэтгэл зүйн тусгай ажиллагаа явуулдаг америк мэргэжилтнүүд энэхүү театрчилсан жүжигтээ оролцохыг ятгасан байсан Кувейт дэх америкийн элчин сайдын охин нь байсан гэдгийг сэтгүүлчид олж илрүүлсний дараа энэ бүхэн нь илчлэгдсэн билээ. Зураг #9 Зураг #10 1978 онд Египет, АНУ-ын хооронд болсон алдарт Кэмп-Дэвидийн гэрээ нь Америк болон тэдний холбоотнуудын хувьд томоохон аз завшаантай хэрэг болсон гэдэг. Египет Улс нь Арабын ертөнцийн оюун санааны төв болдог. Тиймээс Египиттэй тохиролцож чадсанаар Арабын ертөнцөөс тусгаарлаж дөнгөсөн энэхүү гэрээг үзэглэсэн Анвар Садат өөрийнхөө амиар төлөөсөө хийсэн байдаг. Анвар Садатын залгамжлагч Хосни Мубаракийг хангалттай сайн дэмжиж байсан хэдий ч Америкчууд өөрсдийн улсынхаа эрх ашгийн үүднээс түүнээс урваж Арабын хувьсгалыг эхлүүлж буй улсуудын эхэнд оруулсан гэж үздэг. Зураг #11 "Аль-Кайда" бүлэг Босни дайн болон Чечений дайнд хөлсний цэргээ "Ариун дайн" нэрийн дор оруулж байсан. Хожим Америк "Аль-Кайда" бүлгийн эсрэг дайн зарлаж нэлээдгүй сайн жүжиглэсэн талаар ОУ-ын туршлагатай улс төрчид төдийгүй тагнуулч, цэргийн шинжээчид нэгэн дуугаар өгүүлж байсан билээ. Америкийн Исламын ертөнцтэй хийж буй "Ардчилал" "Хүний эрх" нэрийн дор хийгдэж байгаа үйлдэл хаашаа эргэхийг одоогоор хэлж мэдэхгүй ч энэ хорвоод муу зүйл сайнаар төгсдөггүй гэдгийг санахад илүүдэхгүй байх. Зураг #12 Төр улсаа МЭ 73-р онд устгуулсан жүүдүүд олон зуун жилийн дараа 1947 онд НҮБ-ын дэмжлэгтэйгээр Палестины газар нутагт 125,1 ам метр газарт тусгаар тогтнолоо зарласан. Өрнөдийн орнуудаас гаралтай Еврейчүүд ихээхэн зовлон зүдгүүрыг даван Палестинд ирж суурьшихад Арабын улс орнууд таагүй хандаж тэдний эсрэг дайтсан. Израйлчууд ялалт байгуулахад Англи тэргүүтэй улс орнууд ихээхэн дэмжлэг үзүүлж байсан нь өдгөө өрнөж буй үйл явдлын суурийг хатгаж байжээ. Англи, Америкууд өөрийн нөлөөллийн гол цэгээ тусгаар улс мэт харагдуулж чаддаг гэдэг нь Саудын Араб, Катар, Израйль улсууд жишээ юм. АНУ-н Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссинжер дэлхийн нефтийн зах зээлийг АНУ дангаараа атгах дайны эхлэл гэж үзэж байгаа талаарх мэдээлэл гарсан. Тэрээр Израилийг өөрийн "галзуу нохой" хэмээн нэрлэсэн нь үүнийг батлаж буй мэт. Зураг #13 Тэд үүнийг хүссэн гэж үү... Зураг #14 Хөлсний цэргүүд Зураг #15 Хөлсний цэрэг. Зураг #16 Чеченид байлдаж байсан хөлсний цэргүүд Зураг #17 Тэдний үхэл хагацал, цус нулимс тийм хямдхан гэж үү?... Зураг #18 Зураг #19 Хөлсний цэргүүд. Зураг #20 Тэд юуны төлөө хоорондоо тэмцэлдэнэ гэж... Зураг #21 Арабууд төрлөхийн омог бардам хүмүүс тэднийг өрнөдийн нэртэй улс төрч "Цусанд дуртай ард түмэн" гэж нэрлэсэн байдаг. Гэсэн ч тэд тийм биш энэ үг зөвхөн алсын хараатай хар PR гэдэгт эргэлзэх хэрэггүй. Учир нь энэхүү үгийг хэлхсэн нэрт улс төрчийг сүүлчийн замд үдэх ёслол түүнийг амьд байхад нь бичигдсэн олон сая хүний зүрхэнд хоногшсон оршуулга байлаа. Зураг #22 Хөлсний цэргүүдэд ашиг олж л байвал нэр төр, өрөвч нинжин сэтгэл үгүй байдаг. Тэдний нэг хэсэг нь мөнгөний төлөө ирдэг бол нөгөө хэсэг нь цус үзэж хүний амь хөнөөх адгуусан хүсэлдээ хөтлөгдөн ирдэг. "Муу эр дайнд хөөрнө" Зураг #23 Сирид ирж буй хөлсний цэргүүд дунд Африкийн ядуу орнуудаас амьдралын эрхэнд хөлсний цэрэгт хүчин зүтгэж байгаа хүмүүс олон байгаа. Зураг #24 Загалмайтны аян дайнд Өрнөдийнхөн удаа дарааллан шившигтэйгээр ялагдахад тэдний эгнээнд хөлсний цэргүүд олноор байсан гэдэг. Зураг #25 Зураг #26 "Аль Кайда"-н алан хядагчид тэд "Саудын Араб"-с гаралтай. Зураг #27 Зураг #28 Зураг #29 Зураг #30 Мөн Исламчуудыг нэгтгэдэг Саудын Араб бол шүтлэгийнх нь гол төв юм. 1932 онд тусгаар тогтносон 1938 онд Америкийн газрын тосны компани хайгууль хийснээр маш хөнгөн чанарын дэлхийд нөөцөөр 5-рт орох ордуудыг нээсэн юм. Тэмээ унасан цөлийн нүүдэлчин Арабууд газрын тосыг хэрхэн олборлож, ашиглах талаар ойлголт байгаагүй нь тодорхой. Ийнхүү Америк Саудын Араб дахь нөлөөлөө улам бэхжүүлж Исламын ертөнцийн нэгдмэл чанарыг хагалан өөрсдийн бодлогийг явуулж чадсан юм. Хожим Афганистан улсыг өнөөг хүртэл иргэний дайнд хөвүүлж байгаа үйлдлийг Саудын Араб санхүүжилт хийж Америк хуучнаар ЗХУ-тай байлдахад "Аль-Кайда" бүлэглэлийг үүсгэн байгуулж дэлхий нийтэд Исламын ертөнцийг бүүдийлгэх компанит ажиллагаанд идвэхтэй оролцсон байдаг. Зураг #31 Зураг #32 Хөлсний цэргүүд /Африк гаралтай/ Зураг #33
http://fun.everyday.mn