Доорх мэдээлэл нь эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө олон нийтийн сүлжээ группээс эрүүл мэндийн салбар, тэр дундаа, аймаг нийслэлийн төрөх эмнэлэгүүд, сум дүүргийн эмнэлэгүүд, хүүхдийн эмнэлэгүүд, өрхийн эмнэлэгүүдийн тухай иргэд ямар бодолтой байдаг, бодит байдал ямар байгааг судлах зорилгоор 2013 оны 10 сарын 5-наас мөн оны 10 сарын 15 хүртэл, 10 хоногийн дотор хүлээн авсан иргэдийн дурсамж, сэтгэгдэл юм. Иргэд өөрт тохиолдсон болон өөрийн нүдэн дээр бусдад тохиолдсон явдлыг хүүрнэх маягаар өгүүлсэн болно. Уг мэдээлэлд, өвчний түүх гэх мэт хувийн мэдээлэл орсон учир, өгүүлэгчийн нэрийг дэлгэхгүй. Мөн аль нэг эмнэлэгт хандсан дайралт биш салбарын тухай иргэний дуу хоолойг гэдэг утгаар ээжүүдийн бичиж ирүүлсэн дүүрэг, эмнэлгийн нэрийг өөрчлөв. Нийт 65 тэмдэглэл ирснээс энэ удаа зөвхөн дүүргийн эмнэлэгтэй холбоотой 8 захидлыг нийтлэв. Төрөх эмнэлэгийн тухай нэгдүгээр хэсгийг эндээс унших боломжтой.

No.20

2011 оны 12 сард ... дүүргийн хүүхдийн эмч(нэрийг нь санахгүй байна)-д хүүгээ үзүүлэхээр очиж байсан. Эмчийн өрөөний гадна ямар ч очер дугаар байгаагүйд баярлаад ашгүй гээд л хурдхан яваад ортол, өрхийн эмнэлгээсээ бичиг авч ирээгүй бол үзэхгүй, гараад хаалган дээр байгаа сайдын тушаалаа унш гэж их л уурласан. Эмч компьютэр дээр хөзөр тоглоод сууж байсан, саад болсонд уурссан уу яасан мэдэхгүй. Уг нь би эмчтэй юу ч яриж амжаагүй байсан юм. Тэр бичиг нь надад байгаагүй л дээ, өрхдөө би хэд хэд үзүүлсэн боловч хүүгийн маань ханиад улам л хүндрээд байсан болохоор дүүрэглүү гүйсэн. Тэгээд эмчээ цээжийг нь л чагнаад өгөөч хэржигнүүртэй байгаад байна, өрхдөө үзүүлсэн л дээ зүгээр гээд байгаа юм, надад бол нэг л биш санагдаад байна гэж гуйсан ч үзээгүй. Би ч тэнд удахыг хүсээгүй, хурдан дараагийн арга хэмжээ авахыг л бодсон. Эмчийн өрөөнөөс би уйлаад л гарч байсан.Угаасаа би элдэв хэл ам хийж чаддаггүй арчаагүй хүн байгаа юм. Би тэр даруй ЭМД-н дэвтэрээ өөр дүүрэглүү шилжүүлээд хүүгээ өөр дүүргийн эмчид үзүүлэхэд 2 талдаа хатгаатай яаралтай хэвт гээд хэвтэж байсан.

No.21

Манайх ... дүүргийн 6-р хороонд байдаг. 2013 оны 6-р сарын 29-ны өдөр өглөөнөөс эхлээд 9 сартай хүү минь 40 хүртлээ халуураад лаа хийсэн боловч халуун нь жаахан буугаад буцаад л 40 хүртэл халуураад байсан. Оройны 21 цагт аргаа бараад 103 руу ярихад дүүргийн түргэн рүү ярь гэсэн. Дүүргийн түргэн дуудтал бид нар дуудлага ихтэй байна, өөрсдөө ир гэсэн. 22 цагийн үед халуурч байгаа хүүгээ аван таксидсаар очтол нэг 40 эргэм насны эмэгтэй эмч гар утсаараа чанга чанга ууртай яриж байсан.Тэр үед зэрэгцээд дуудлагын утас маш удаан дуугарч байсан. Гар утсаараа яриж дуусаад, ууртайгаар дуудлагын утсаа аваад залгасан хүнийг нь их л загнаад байсан. БИ ЯАЖ МЭДДЭГ ЮМ, НААНА ЧИНЬ ОЧИХ БОЛОМЖГҮЙ, БИ ЯМАР ДАЛДЫГ ХАРДАГ ЮМ УУ гэх зэргээр тусламж гуйж ярьсан хүнийг загнаж загнаж утсаа тависан. Нөхөр бид 2 хүүхдээ үзүүлэх гээд цуг ортол нэг нь ор гээл их л аашлаал, хүүхдийн ягаан дэвтрээ өгтөл ЯАГААД БАЙГААН НААД ХҮҮХЭД ЧИНЬ гэхээр нь 40 хүртэл халуураад, халуун нь лаа хийсэн ч буухгүй байнаа л гэлээ. ХҮҮХЭД ХАЛУУРАХАД НИМГЭН ХУВЦАС ӨМСҮҮЛ, ЛАА ХИЙ...гээл толгой эргэтэл загнаал ягаан дэвтрийг нь эргүүлээл байлаа. Би ч уг нь нимгэн хувцаслаад лаа хийсэн лаандаа халуун нь буухгүй болохоор нь спиртээр арчаад толгойд нь хүйтэн жин тавьсан тэгээд ч халуун нь буухгүй байна гэж хэлэхэд. БИ ЯАЖ МЭДДЭГИЙН НААД ХҮҮХДИЙГ ЧИНЬ, ӨӨР АРГА БАЙХГҮЙ гээл тачигнаал байсан. Хоолой нь өвдөөгүй болохоор өөр юмнаас болж халуурч байгаа байх гэсэн чинь тачигнаал учир утгагүй хүн загнаад болдоггүй ээ. Ядаж хүүхдийн халуун ч үзээгүй байж ямар ч үзлэг хийгээгүй байж загнаад байхаар нь уур хүрээд хүүхдийнхээ дэвтрийг аваад л АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙН БОЛ ЯАХ ГЭЖ НААНАА БАЙДГИЙН, ЯДАЖ ҮЗЛЭГ ХИЙЧИХЭЭД ОЛОН ЮМ ЯРИАЧ, УТСААР ЯРЬСАН УУРАА ҮХСЭНДЭЭ ХҮНД ГАРГААД БАЙГААН гээд гараад явахад ЧИ МУУ ОДОО ЮУ ЮУ ГЭЭД БАЙГААН, ХУЦ энэ тэр гээл бүр элий балай юм шиг л элдвээр хэлээд ямар ч арга хэмжээ аваагүй. Тэр үед манаач нэг залуу байсан. Тэр манаач залуу тэр эмчийг яаж аашилж байсныг сайн мэдэж байгаа. Дараа нь 8 сард бас 39,5тай халуурахад дуудлага өгөх гээд залгахад бас л загнаал очихгүй барихгүй гээл хүнийг элдвээр доромжлоол байсан. Өмнөх явдал дээр байсан эмч яг байсан гэж бодож байгаа. Би бүр дуугаар нь таньдаг болчихоод байгаа юм.... дүүргийн түргэн ер нь их хариуцлагагүй. Би дээд албан тушаалтан дээр нь орж хэлэе гэж удаан бодож байгаа. Даанч тэр үед хүүхэд өвдөөд юун тэрийг хөөцөлдөөд явах, зав үнэндээ байгаагүй.

No.22

2012.04 сард миний охин таван сартай байсан. Байж байснаа гэнэт бөөлжөөд, шөнөдөө завсар зайгүй бөөлжиж суулгаад халуурч эхэлсэн. Түргэн ирдэггүй гээд сонсчихсон болохоор өөрөө шөнө 5 цагт дүүргийн хүүхдийн жижүүр дээр очсон. Тэр харин гайгүй эмч, үзээд дуслаа аваад ...дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү яв гээд очтол, хордлого гэж оношлоод дусал залгасан, шингэн их алдсан байсан. 500гр рингэр залгуулахад бараг 4н цаг болсон. Нэг сувилагч нь их ааш муутай, нөгөө нь настай хүн, тэр нь чадах ядахаараа тусалж, сэтгэлийн дэм өгч байсан, ажилдаа ч хариуцлагатай сэтгэлтэй хүн байсан. 500 хийгээд бөөлжилт суулгалт ерөөсөө намдаагүй, дээр нь халуурч байсан болохоор дахиж 500 рингэр хийхээр болоход охины минь нүд нь солийгоод эхлэнгүүт шууд бөгсрүү нь аналгин тариад, дусал руу нь дэмидрол тариад, тэгээд өдрийн 4 хүртэл дусал залгуулсан. Тэр хооронд яг манай хүүхэд шиг 2 хүүхэд ирэхэд яг энэ эмчилгээ дуслаа хийсэн.Тэр ааш муутай залуу сувилагч хатгаж чадахгүй хоёр хүүхдийг зовоогоод сандарсан.Хоёр ээжийг нь загнаад л, тэнчээ гэр хороолол голцуу болохоор ядуу хүмүүс орж ирнэ. Нэг ээж нь хүүхэддээ ганцхан пампэрс аваад өнөөх нь нэг л гүйлгээд дуусчихсан.Нөгөө залуухан сувилагч тэр ээжийг загнаад л байна, би болохоор бараг 10-уулаа, 2,3 машинтай, уут дүүрэн пампэрстай сүрхий амьтан болохоор хамаагүй харицаж чадахгүй байсан. Тэнд хэвт гэхэд нь би үгүй гээд, хувийн.... эмнэлэг рүү явсан. Тэнд очоод бөөлжилт намдаагүй ч гэхдээ анхан шатны тусламжаа авсан юм шиг байгаа юм. Дараа нь эх нялхсын эмчид энэ түүхээ ярихад тэгж хэзээ ч 500-аар нь дуслыг нэг дор бүр хоёр зэрэг явдаггүй, алах нь байна ш дээ, тархи нь хавагнаад, таталт өгөөд тэгж дүүрэг дээрээ зөв арга хэмжээ аваагүй хүндэрсэн хүүхэд эх нялхаст ирдэг. Шалтгаан нь мэргэжлийн хүүхдийн эмч арван хуруу дарам, юун тэр дүүргийн хүүхдийн эмч. Манай хүүхэд тархины даралтгүй тулдаа гайгүй өнгөрсөн байна билээ. Тэгээд манайх вирусын гаралтай ханиад болсон байна билээ. Тэр хувийн эмнэлэг сэтгэл санаагаар дэмжинэ, харицаа сайн, эмч нь залуухан хэр нь мэдлэгтэй сүрхий, ядаж л шинжилгээ аваад ийм байна гээд тайлбарлана, тэнд охиныгоо сайхан эмчилж аваад гарсан. Улсдаа үлдсэн бол ор байхгүй, коридорт яах ч байсан юм мэдэхгүй.

No.23

Манай охиныг эмнэлэгт хэвтэж байхад сэхээнд нэг хүнд хүүхэд байсан.Ёстой дүүргийн эмнэлгээс болсон гэсэн. Ханиад хүрээд очсон гэж байгаа юм. Тэгээд л эхний өдрөө инээж байсан хүүхэд, дараагийн өдрөөсөө инээхээ болиод л унжийгаад л муудаад л байсан гэсэн. Эм тариандаа ядраад байгаа юм болов уу гэж бодоод байгаад байсан чинь бүр муудаад сэхээнд ороод тэгээд ухаангүй болоод жил болж байна гэж байсан. Бараг 2 сар эмнэлэгтээ байлгасан юм шиг байгаа юм.Эх нялхас авч явъя гэхээр аппарат зүүсэн хүүхэд салгаад авч гарвал өөрсдөө хариуцаарай гээд хааш нь ч хөдөлгөхгүй байсан гэж байгаа юм.Тэгээд сүүлдээ эх нялхасаас хүн дуудаад үзүүлсэн чинь тархи нь саажчихсан, хэвлийн хөндий шингэнэээр дүүрээд хамаг эд эрхтэнгээ дээш нь хөөгөөд шахчихсан, эрхтэн нь дээшээгээ хөөгдөөд шамбааралдчихсан байна гэсэн гэсэн. Тэгээд яаралтай эх нялхаст сэхээнд хэвтүүлсэн гэсэн.Ухаангүй 1 жил болж байна гээд 2 сард эх нялхасын сэхээнд байж байсан. 7 сард билүүдээ тв-р ухаан ороогүй л байна гээд ярилцлага өгч байхыг нь харсан. Юм идэж уудаггүи, аймар турсан, гэдсийг нь тайраад нааш нь гуурс гаргаад өтгөнөө гаргадаг (ийм хүүхэд маш хэцүү, асаргаа их шаарддаг, ойр хавийн арьс нь түлэгдэж улайдаг) болчихсон байсан. Байнга сэхээнд, аав ээжийг нь сэтгэл санаагаа бэлтгэлтэй байлгаарай гэдэг гэсэн. Гэвч үхтэл үр харам гэдэг дээ. Сэхээний үүдэнд 1 жил хонож байна гэж байсан.

No.24

... дүүргийн хүүхдийн эмнэлгийн эмч нарт би угаасаа дургүй. Миний охиныг 3 удаа ханиад нь хүндрээд амьсгалын тоо нь их давчдаад, унтаа байдалтай очиход хатгаа биш байна гээд хүчтэй антибиотэкүүд бичээд буцааж байсан. Бас нэг удаа шингэн алдаад дусал хийлгэх гээд очиход сувилагч нар нь судсыг нь олж хатгахгүй 3 удаа судсыг нь хагалаад цусыг нь гоожуулсан. Бас миний охины хоолойг нь үзэж байна гээд амруу нь гараа хийж бөөлжүүлээд хүүхдүүдтэй их ширүүн харьцдаг санагдсан. Ядаж байхад өөр дүүргийн хүүхдүүд тэнд харьяалалтай байдаг болохоор их хол бөөн түгжрэл дундуур зовж зовж очихоор тэгээд л үзсэн болоод л буцаадаг. Сая сүүлд нэг ханиад нь хүндрээд аргаа бараад хувийн ....эмнэлэгт очсон чинь харшлын гаралтай ханиад нь эдгэрээгүй удаад хурц хатгаа болсон байсан. Тэгээд л охин минь овоо эдгэрсэн дээ.

No.25

...дүүргийн эмнэлэг иймэрхүү сувилагч асрагч эмч бүгд л их л уур уцаар бухимдаж хүн загнасан улсууд. Саяхан би хүүтэйгээ хэвтсэн бас л гүйлгэж бөөлжөөд ямарч тэнхэлгүй болчоод эмчид нь үзүүльеэ гэхээр сувилагч нар нь дуудаж өгдөггүй, хараад ажиглаж бай хүндрэхээр нь дуудая ч гэх шиг. Манай хүү хүндрээд нэлээн хэрүүл хийж хэдэн талруу гүйсний хүчинд сэхээнд орсон.

No.26

Би бас өөрт тохиолдсон 1 зүйлээ бичье гэж бодлоо, ноднин 11 сард ой 4 сартай охин минь завсаргүй бөөлжөөд эхэллээ, 5, 10 минутийн зайтай би ч сандраад шууд ... эмнэлэг явсан, тэгсэн ор байхгүй дүүрэгтээ очоод шууд хэвтээрэй гэсийн, тэгээд дүүргийн нэгдсэн эмнэлэгт очоод хэвтлээ, манай охин дуслаа хийлгэж байгаад шалан дээр нь бөөлжчихсөн юм, угаасаа их ойрхон ойрхон бөөлжөөд байсан л даа, аман доор нь юм тосохоор орилоод тосуулдаггуй , тэгсэн асрагч нь орж ирээл учиргүй загнаж гарлаа, балиар заваан гээл чи өөрөө цэвэрлэ нтр гээл би яаж цэвэрлэх вэ, энэ өвчтэй хүүхдээ яахийн, уучлаарай нтр гж 1 юм өөрөөр нь цэвэрлүүлсэн, 1 эмч ирснээ хүүхэд чинь халуунтай байна пара өг гэхээр нь эмчээ бөөлжөөд байгаамаа тариа хийх юмуу лаа өгөөч гэсэн чинь дуугуй наад парацэтамолоо өг гээд хавьтуулсангүй, мэдээж өгсөн тэгээл шууд бөөлжөөл гаргаж байгаам чинь, дусал нь өглөөний 7 цагт дууслаа, дусал дуусавуу үгүй юу ахиал бөөлжөөд байсан, тэгээд 1 нам унтахаар нь заа ашгүй гайгүй болж бна даа тэгсэн чинь сэрээл бөөлжөөл эхэллээ, тэгсэн гай болж яг цэвэрлэгчийн хажууд шалан дээр бөөлжчихлөө, намайг бас л их загнасан, өвчтэй хүүхдээ уйлуулан байж суулгаж байгаад би өөрөө цэвэрлэлээ, охин маань завсаргүй бөөлжөөд сүүлдээ ходоод нь хий огиод цөсөөрөө бөөлжөөд эхэлсэн, өөрөө бүүр таг унтаа нүдээ ч нээхгүй болсон би бүх гэрийнхнийгээ дуудаад яанаа ингээд байнаа гэсэн чинь тархи нь байж магад гээд бариулая гэсэн юм, охиныгоо бөөлжөөд байхад нь би олон удаа эмч дээр нь очиж миний хүүхэд бөөлжөөд бна шдээ өөр эмчилгээ нтр бна уу та харалдаа сэрэхгүй бна гэхэд би ажлаа мэдэж бна, чи юу гээд байгаан гэдэг байгаа, тэгэхээр нь би хэсэг харзнахаар шийдээд хүлээсэн, гэтэл бараг 2 цаг тэрнээс хойш юу ч хийгээгүй ирж үзээч үгүй, тэгээд миний гэнэт уур хүрээд ахиж очоод миний хүүхдийг хараа ч дээ улам хүндрээд байна шдээ эмчилгээ хийлдээ гэсэн чинь танай хүүхдэд эмчилгээ байхгүй гэсэн, тэгэхээр нь ӨӨ заа за тэгвэл гарчих уу гэсэн чин гар гар гэсэн гээд боддоо, тэгэхэд миний үр маш хүнд байсныг харсан тэр эмчийн амнаас тийм үг гарна гэж санаагүй болохоор уйлаал хүүхдээ аваал шууд гарсан, тэгээл миний охин бариачид бариулаал тэр доороо хөөрхөн болсон доо, гэхдээ шингэн их алдсан болохоор их хэцүү л байсан бас нээрээ эмчид нь эмчээ тархи нь доргисон байж магад танай уламжлалт эмчилгээний кабинатад бариач байвал бариулий гэхэд уурлаад огтхон ч хавьтуулаагүй ээ; би тэр одоо эмнэлэгээс гараагүй жаахан хугацаа алдсан бол охиноо алдах байсаан.

No.27

Би нэг удаа охин маань 3 сартай байсийн нэг өглөө босоод гулгилаа, угаасаа хүүхэд бүхэн гулгидаг ш дээ. Тэгэхээр яасан ихээр гулгиж байнаа гэж бодоод анзаараачгүй юм. Тэгээл байж байснаа ер нь хөхөө ч хөхөхгүй нэг л сонин нөгөө өглөө гулигаад байсан охин маань үдээс хойш бүр шар ногооноор бөөлжиж эхэллээ. Шууд л түргэн дуудаад үзүүлсэн чинь та 2 яаралтай хэвт гээд дүүргийн эмнэлэг руу явлаа, очоод нилээн байж байснаа нэг юм үзлээ. Xэвт л гэлээ, за тэгээд нэг дусал залгуулаад л авлаа тэгсэн нүдэн дээр минь миний охиний хоёр нүд нь шал солир болчдийн айсандаа шууд дуслыг нь салгаж аваад эмчээ гээд л орилчихсон эмч нь хүрч ирээл хүүеэ энэ хүүхэд рэакц өгч байна ш дэ гээд хурдан арга хэмжээ авсан л даа. Жоохон л байсан бол миний охинд таталт өгөх гэж байсан байна лээ тийм хариуцлагагүй халуунтай хүүхдэд шууд хуйтэн дусал залгасан байгаамдаа.Тэрнээс хойш би эмч сувилагч нар луу хэрвээ надад эмчилгээ нтр таалагдахгүй хойрго байгаад байвал шууд уурладаг болцоон яадын.

http://shar.mn/