Одоогоос хэдхэн жилийн өмнө Ё.Отгонбаяр БСШУЯ-ны сайд байхдаа хэдэн зуун сая төгрөг цацаж “Хүүхэд бол манай ирээдүй” гэсэн уриан дор хүүхэлдэйн кино, анимешн хийх шинэ санаачлага гаргаж байлаа. Тэр бас саяхан буюу 04-р сарын 06-нд дахин нэг ийм арга хэмжээ зохион байгуулахдаа дахиад хэдэн зуун саяыг цацахаар шийдсэн бололтой. Түүний өмнөх санаачлага хүүхдүүдэд ямар ч үр дүн авчраагүйгээр барахгүй хамаг мөнгийг нь авч одсон “Ирмүүн” гэгч компани нь ч бас сураггүй болсон юм.

Хэдхэн хоногийн өмнө буюу 2017-04-06-нд болсон “Content summit Mongolia 2017 “ хэмээх үйл ажиллагаа “Дүрийн бизнесийн хамтын ажиллагаа” хэмээх сүржин уриатай болсон бөгөөд үүнээс “Бумбардай” гэгч төсөл хэрэгжих нэрээр дахиад хэдэн зуун саяыг тэр үрэн таран хийхээр гэж завдан буйг мэдэх хүн алга. Араг савар, аргал түлээнээс эхлээд манай нүүдэлчин түмнээс салгаж боломгүй, хойч үе минь мартаж болохгүй олон соёл, ухааныг эндээс таньж мэднэ гэх зэргээр тэрбээр дахин хүүхэд эцэг эхчүүдийг хошгируулж эхэллээ. Уран сайхан үгтэй өөр бас олон уулзалт цуглаанууд хөвөрнө.

Ийм төсөл төлөвлөгөө ихэнхдээ маш их нууцлалтай явагддаг бөгөөд мэдээ мэдээлэл хязгаарагдмал. Ялангуяа энэ талаар хүмүүст асууж мэдэх бололцоо олгодоггүй, олон түмнээс нүүр буруулсан аястай явагддаг. Хамгийн муу муухай үйлдлүүд дандаа хамгийн сайхан нэр хаягтай байх юм даа.

У.Жанцан