Баянгол дүүргийн 19-р хороо "Хүүхдэд ээлтэй хороо" сарын аяны хүрээнд хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 47-р сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 3 удаа, 198-р цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эхчүүдэд хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл, хамтарсан багийн талаар нийт 2 удаа сургалт яриа таниулга зохион байгууллаа.

Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хорооны нутаг дэвсгэрт оршин суух оршин суугч 250 иргэдэд уриалга тараан, хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуй нэгж байгууллагын захирал эздэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг орж үйлчлүүлэхэд саад учруулахгүй байх зорилгоор тусгай зориулалтын шат гаргах чиглэлээр нийт 35 байгууллагад хамтран ажиллах санал өглөө. Мөн арга хэмжээний хүрээнд тэнэмэл орон гэргүй явуулын байдлаар байрладаг 8 хүүхдийг Баянгол дүүргийн хүүхэд хөгжлийн хэлтэст хүлээлгэн өгч ажиллажээ.