1. Хүүхддээ мөнгө бариул.
Кассанд мөнгө өгөхдөө өөрөө биш, хүүхдээрээ өгүүл. Олон хүний гар дамжсан мөнгө бохир байгаа гэж санаа зовохоо багасгаж бага ч гэсэн туршлага олж авахад нь тусал. 1000 төгрөг, 10 төгрөгний ялгааг мэдэхгүй бол бүү санаа зов.

2. Хаяна гэсэн санааг хая
Хуучирсан юмаа хаяж шинийг авдаг орчин үед эд зүйлээ хайрлах хэрэгтэй гэж ойлгуул. Хэрвээ таны хүүхэд тоглоомоо эвдчихээд Шинийг л авчий гэж байвал яг одоо л таны тогломоо хайрлах хэрэгтэй гэж ойлгуулах цаг. Шинийг авахад мөнгө зарцуулна, шинийг авсан дээр үү, аль эсвэл хуучныгаа хайрлаж хямгадаад өөр зүйл авсан дээр үү гэдгээ ярилц. Хэрэглэхгүй зүйлээ хадгалж байгаад дүүдээ өгч болно гэж ойлгуул.

3. Тэвчээртэй байвал урамшуул
Хүүхдүүд угаасаа яг одоо л хүслээ биелүүлэхийг хүсдэг. Одоо л авна гэж уйлчихдаг. Ганц мөнгө ч биш, өөр олон зүйл дээр тэвчээртэй байхыг ойлгуул. Хэрвээ таныг хог шүүрдэж байхад сүү ууяа гэвэл дуусгачихаад авч өгий гэж хэл. Шинэ тоглоомон машин авна гэвэл төрсөн өдрөөр нь, баяраар авч өгнө гэж хэл. Чихэр авна гэвэл тал мөнгийг нь одоо өгөөд, тал мөнгийг нь маргааш өгнө гэж ч болно.

4. Хүүхэдтэйгээ ярилц
Зарим хүн хүүхдийн хажууд мөнгөний тухай ярих дургүй байдаг. Харин ч өөрийнхөө бодлыг хуваалцах хэрэгтэй. АТМ-с мөнгө авахдаа өмнө нь банкинд мөнгө хадгалуулчихаад одоо авч байна гэж хэл. АТМ дэхь мөнгө ч дуусдаг гэж ойлгуул. Дэлгүүрт явж байхдаа авах авахгүйгээ шийдэх үедээ ч хүүхдэдээ хэл. Хэрвээ би энэ цамцыг авчихвал дараагийн долоо хоногт цахилгааны мөнгө төлж чадахгүй. Цахилгааны мөнгө төлөхгүй бол тасалчихна. Тийм болохоор одоохондоо хүлээе гэх мэт.

5. Үлгэр жишээ бол
Хичнээн их лекц уншсан ч таныг л дуурайх болно. Тийм болохоор өөрөөрөө үлгэрлэ. Та өөрөө мөнгөө хадгал, таныг хадгалж байгаа гэж хүүхэд тань мэдэг. Хэрвээ хүнд тусалж байгаа бол тэрийгээ ойлгуул, мөнгөөр тусалж байна уу, мөнгөөр биш ч цаг хугацаа, хөдөлмөрөөрөө тусалж байна уу. Иймэрхүү зүйлд хүүхдээ оролцуулсан ч болно.

6. Туршлагажуул
Мөнгөтэй харьцаж сурна гэдэг мэдээж хугацаа шаардана. Дэлгүүр, банк болж тоглож болох юм. Хүүхдэдээ жоохон мөнгө өг. Өөрөө зарцуулаг. Мөнгө цуглуулдаг сав авч өг.

7. Лекц уншихын оронд түүх ярьж өг
Болсон явдаг, түүх ярьж өгөх нь илүү их үр дүнтэй.