Хэдэн ч насны хүүхдэд хэрэглэж болох ном унших зуршилтай болгоход нь туслах арга замууд:

  1. Гэрийн даалгаврын орчинг бүрдүүлэх: Шаардлагатай бичгийн хэрэгсэл, материалуудыг хангалттай хангаж бэлтгэх
  2. Гэрийн даалгаврын хуваарийг бүрдүүлэх: Хэзээ, хаана хийхийг тогтоох. Өдөр бүр нэг цаг, нэг газарт гүйцэтгэдэг байх
  3. Гэрийн даалгаврын дэс дарааллыг бүрдүүлэх: Гэрийн даалгавар бол бүгдийн эхэнд гэдгийг тогтоох: гадаа тоглох, телевиз үзэх, гарч тоглох зэрэг юуг ч хийх байсан тэр бүгдээс түрүүнд хийж байх
  4. Ном унших зуршилтай болгох: Таны хүүхэд таны хэлсэн үгнээс илүүтэй таны хийдэг зүйлийг автоматаар хийж сурдаг. Тэгэхээр та түүнийг ямар зуршилтай болгомоор байна түүнийгээ өөрөө байнга хийх
  5. Телевизээ унтраа: Магадгүй та хэзээ, хэдий хугацаатай телевиз үздэг болохоо тогтоож болно. Энэ магадгүй хэцүү зүйл байж болох ч надад итгээрэй энэ бол хамгийн үр дүнтэй арга
  6. Багштай нь холбоотой байх: Та хүүхдийнхээ юу сурж байгааг болон юуг сурах гэж байгааг мэдсэнээрээ хүүхдээ амжилттай сурахад нь хяналт тавьж чадна
  7. Дэмжиж, урамшуулах: Хүүхдүүдээ дэмжиж урамшуулж байх. Зэмлэж, зовоож болохгүй.
  8. Тэдний даалгаврыг хянах: Хэт анхаарал тэдний санааг зовоох учир бага зэргийн анхаарал тавьж, тэдэнд итгэж, хяналт тавих
  9. Бодит байдлыг ойлгуулах: Энэ л илүү ахлах ангийн хүүхдүүдэд тохиромжтой бөгөөд тэдэнтэй чөлөөтэй ярилцаж, тэдний дүнгээс илүүтэй, юуг яаж сурсан нь тэдний амьдралд чухал нөлөө үзүүлдэг болохыг ойлгуулах
  10. Боломжтой бол хүүхэддээ компьютер авч өгөх: Энэ цаг үед ямар ч салбараар амжилтанд хүрэхэд технологийн орчинд мэргэшсэн байх нь үндсэн шалгуур болдог
  11. Интернет холбох: Ямар ч насны хүүхдийн болон хүмүүсийн гайхамшигт нээлтийн чухал хэрэгсэл бол интернет. Ямар ч насны хүүхдийн орж болох сайт:

Pон Прай “Унших чадвараа сайжруулах нь” номноос