b478690ae47437591b6e34d83998987b

Хүн мөнх амьдрах боломжтой гэдэгт та итгэдэг үү? Та биднийг мөнх амьдруулахаар хөгжүүлж буй эдгээр технологийн ачаар нэг л өдөр хүн төрөлхтөн үхэшгүй мөнх болно.

Хамтдаа шинжлэх ухааны уран зөгнөлт маш олон роман, кино бүтээлд тусгалаа олсон хүн төрөлхтний ирээдүйн бодит жишээнүүдээс сонирхоцгооё.

10. Сум нэвтэрдэггүй арьстай болно

96b2bb5b92a782009e73e36fb602c8ef

Генийн инженерчлэлийн тусламжтайгаар үргүйдлийг эмчлэх дайвар болон вакцин зэрэг олон эмийг гаргаж авсан байдаг. Тэгвэл АНУ – ын эрдэмтэд хүний уураг болон аалзны торноос сум нэвтэрдэггүй арьстай болгох бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж байна.

Мөн түүнчлэн амьтдын генийг ашиглан дөрвөн мөчийг ургуулах бас үе мөчний өвчнийг анагаах эм гаргаж авах боломжтой болжээ.

9. Нас уртасгадаг эм гарна

830767809992d58e9dad382a2932d59c

Нас уртасгадаг эмийг ОХУ болон АНУ – ын Elysium Health болон Longevinex зэрэг нэлээн хэдэн орны эрдэмтэд гаргахаар ажиллаж байна. Одоогоор гаргасан бүтээгдэхүүн нь 100% батлагдсан эсэх нь тодорхойгүй ч 2018 он гэхэд энэ төрлийн эм гарах нь баттай гэнэ. Таамаглаж байгаагаар насыг 15% – аар уртасгах боломжтой ажээ.

Сонирхуулахад ОХУ – ын эрдэмтэд хүн төрөлхтнийг багаар бодоход 120 – 800 наслах боломжтой гэж үзжээ.

8. Бионикийг метаматериалаар хийнэ

33b69da1f6ec0367591a9ac6fec5d047

Метаматериал гэдэг нь дурайн авайгаар харагдах төдий бүтцийг инженерчлэн гаргаж авсан материалыг хэлдэг. Ийм материалаар хийсэн бионик протез нь өнгө үзэмжтэйгээс гадна хөнгөн бас хүчтэй болдог ажээ. Ингэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд томоохон дэвшил болох нь гарцаагүй.

7. Хөлдөөж амилуулна

895cd0521f69930e1d859dc1044d9805

The University of Pittsburgh болон The University of Maryland – ийн их сургуулийн эрдэмтэн судлаач нар 2014 онд 10 өвчтөнийг хоёр цаг унтуулж клиник үхлийн байдалтай хөлдөөжээ. Ингэснээр үхлийн аюултай шарх авсан эсвэл өвчтэй хүмүүсийн үхэх эрсдлийг бууруулж насыг нь уртасгах боломжтой гэж үзсэн юм.

Үхэх сэхэхийн зааг дээр байгаа өвчтөнийг ингэж хөлдөөснөөр цус алдалтаас болж нас барах аюул ард хоцорч байгаа юм. Suspended Animation – аар хэдэн ч жилээр хамаагүй унтах боломжтой бөгөөд 2000 онд гахайн дээр туршиж үзсэн нь амжилттай болжээ.

6. 3D принтерээр хэвлэсэн зүрхтэй болно

1d2ec14f6ae566b2f8830baf37ff0437

The Bioficial Heart Program – ын удирдагч Dr. Stuart Williams – ийн үзэж байгаагаар 10 жилийн дотор 3D принтерээр хэвлэсэн зүрхийг шилжүүлэн суулгах боломжтой болно. Өөхөн эд болон коллагенаас гаргаж авсан хэвлэмэл зүрх нь зүрхний өвчтэй нярай нарт ч гэсэн амьдрал бэлэглээд зогсохгүй та бидний насыг 10 жилээр уртасгах ажээ.

5. Хиймэл цус сэлбэнэ

e2c17c6802b71bbef6ae24d45f36d546

Шотландын профессор Marc Turner – ийн багийнхан үр хөврөлийн үүдэл эсээс хиймэл цус гарган авчээ. 2016 эсвэл 2017 онд хүн дээрх туршилтыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд цусыг тогтмол сэлбэвэл 50 жилээр урт наслах боломжтой гэнэ.

4. Хөнөөлтэй молекулуудаас чөлөөлөгдөнө

67085bab7faa8757544e4a81bab6bb2c

Эрдэмтэд хүн төрөлхтний насыг уртасгах олон туршилт судалгааг хийсээр байна. Тэдгээрийн нэг Калифорниягийн эрдэмтэд Caenorhabditis Elegans туузан хорхойн генийн эмчилгээгээр хүний насыг 400 – 500 жил уртасгах боломжтой гэж үзжээ. Энэ туузан хорхойн генийн кодыг эрдэмтэд хамгийн анх тайлсан байдаг бөгөөд энэ нь 400 – 500 жил амьдрах чадвартай амьтан юм.

Мөн түүнчлэн хүний бие махбодод хөнөөлтэй молекулуудыг устгаснаар та бидний насыг уртасгах боломжтой гэсэн судалгаа ч бий.

3. Хиймлээр ургуулсан эрхтэн шилжүүлэн суулгана

34892993577c87e128ec8faada8ce010

The Lancet Magazine – д нийтлэгдсэн мэдээллээр эрдэмтэд хүний эрхтнийг хувилж лабораторит ургуулж эхэлжээ. Эхний ээлжинд хувилсан хамар болон үтрээг өвчтөнд нь амжилттай суулгасан байна. Швейцарийн эмч нар арьсны хорт хавдраас болж хамаргүй болсон настанд эсээс нь гаргаж авсан хамрыг суулгасан бол АНУ – ын эмч нар 5000 эмэгтэй тутамд тохиолддог ховор эмгэгтэй өсвөр насны охинд үтрээг нь шилжүүлэн суулгасан байдаг.

2. Наноботын тусламжтай мөнх амьдарна

366ebcf2a9d0ec74f1028e9d23d5f5d4

Нанотехнологийн ачаар хүн төрөлхтөн 2040 эсвэл 2050 он гэхэд мөнх амьдрах боломжтой болно хэмээн эрдэмтэн Ray Kurzweil үзжээ. Түүний хэлснээр нано болон биотехнологиор хөгжүүлсэн наноботуудыг хүний биед суулгах ба энэ нь гэмтсэн эсийг эмчилж хорт хавдар, чихрийн шижин болон альцгеймер зэрэг бүхий л өвчнийг анагаана гэжээ.

1. Хүн → Роботонд тархиныхаа мэдээллийг шилжүүлнэ

ddbb81c1423468e7bcf19216b8566a48

Олон улсын ялангуяа АНУ болон Японы эрдэмтэд болон инженерүүд та биднийг орлох роботыг ирэх 10 жилд гаргана гэж үзжээ. Тантай усны дусал мэт ижилхэн энэ роботондоо тархиныхаа дижитал хуулбарыг шилжүүлснээр хүн робот мөнх амьдарна. Энэ бүхэн 2045 онд боломжтой болно.

Эх сурвалж: bunny.mn