АШУ-ны доктор профессор Д.Амгаланбаатар “Хүний бие” хэмээх номын тухай өгүүлрүүн

Шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжлийн энэ 21-р зуунд шинжлэх ухааны бүх салбарууд микро болоод нанно хэмжээсийн түвшинд судалгаа шинжилгээ үйлдвэрлэлийг удирдан явуулж гарамгай амжилтанд хүрч байна. Хөгжлийн энэ эерэг хандлагыг дагалдаад манай дэлхийн биосферт зарим талын сөрөг өөрчлөлтүүд гарах болсон. Энэ нь хүний эрүүл аюулгүй орчинд өсөж амьдрах үйл ажиллагаанд зохих хэмжээгээр сөргөөр нөлөөлж байна. Анагаах ухааны практикт хэрэглэгддэг оношлогооны уламжлалт аргууд үеээ өнгөрөөж эс эдийн түвшинд молекулын түвшинд өвчин эмгэгийг оношилдог соронзон үелэлийн томографф дархлаа эд судлалын судалгааны арга нэвтэрч тодорхой өвчнийг оношлох арга нэг эмч туслах ажилтаны хүрээнээс хальж бүхэл бүтэн эмч судлаачдын баг ажиллаж байж асуудлыг шийдвэрлэдэг болжээ. Ийм нөхцөлд хүн өөрийн биеийн бүтцийн талаар тодорхой ойлголттой байх шаардлага гарч байна. Тэр ойлголт нь хуучин уламжлалт ойлголтоос асар гүнзгийрч идэж байгаа хоол унд, амьсгалж байгаа агаар, эдэлж хэрэглэж байгаа хувцас ямар замаар хэрхэн харилцан үйлчлэлцэж байж, хүн хэмээх дээд хөгжилтэй энэ амьтан эрүүл, урт удаан наслах үүний тулд яавал зохилтойг мэдэх шаардлагатай болжээ. Дээрхи асуултанд хариулж эмнэлгийн бус мэргэжилтэй хүн бие махбодынхоо талаар юу мэдвэл зохилтойг профессор Стив Паркер, Роберт Винстон нар дэлхийд анх удаа хүний биеийн бүтцийг нүдэнд харагдах түвшинөөс нь молекулын төвшинд нь биологи анагаах ухааны мэргэжилийн бус хүмүүст ойлгуулахаар хялбаршуулан анхны “Хүний бие” хэмээх номыг 2007 онд Лондон хотноо хэвлэн гаргасан байна. Энэ ном хэвлэгдсэнээсээ хойш дэлхийн олон орны хэл дээр орчуулагдаж сая шахам айл өрхийн ширээний ном болсон мэдээлэл байдаг. 2008 онд Мон судар хэвлэлийн газар ЭМШУИС-ийн анатомийн тэнхмийн багш нарт Монгол хэл дээр хөрвүүлэх захиалга өгсөн. Үүний дагуу тус тэнхмийн бүх багшлах бүрэлдэхүүн төрлөх хэл дээрээ орчуулж улмаар мон судар хэвлэлийн газар 2009 онд энэ номыг хэвлэж Монголын өргөн олон уншигчидын гар дээр тавьсан юм. Энэ ном хэвлэгдмэгч 2 жил интер номын дэлгүүр дээр оны хамгийн сонирхолтой, олон уншигч худалдаж авч уншсан тэргүүний 10 бүтээлийн тэргүүн байранд шалгарч байсан. Энэ 2013 онд уул номын зохиогчид 3 шинэ бүлэг нэмж, нэмэн засварлаж хэвлэсэн бөгөөд үүнийг нь дагалдаад уул номыг орчуулагч ЭМШУИС-ийн анатомийн тэнхмийн багш нар монсудар хэвлэлийн газар Монгол хэл дээр нэмэн засварлагдаж хэвлэсэн 2-р хэвлэлийг энэ онд гаргаж нийтийн хүртээл болгож байна. Урд өмнө нь энэ номтой төстэй олон ном Орос, Англи, Япон, Франц хэл дээр гарч байсан. Эдгээр номуудаас ялгаатай нь энэ номонд хүний биеийн эрхтэнийг нүдэнд харагдах төвшинөөс орон зайн электрон микроскопын төвшинд хүртэлхи ойлголтыг энгийнээс нарийн луу хүний танин мэдэхүйн логик дараалалд тааруулаад энгийн ойлгомжтой хэлээр бичсэд байгаа юм. Нөгөөтэйгүүр хүний өвчин эмгэгийг оношилдог орчин үеийн асар нарийн багажийн шинжилгээг яаж явуулдаг тухай тулгуур ойлголт өгөхийн сацуу уул багажаас гарч байгаа өгөгдөлийг яаж бүтэцтэй нь үйл ажиллагаатай нь уялдуулж ойлгох талаар боломжийн мэдээлэлийг оруулж өгсөнд байгаа юм. Энэ чанараараа энэ ном мэргэжилийн бус хүмүүс болон биологич эмч хүмүүсийн хүний биеийн бүтцийн талаархи ойлголтын хооронд нь ойртуулж, эмч өвчтөнтэйгээ эрүүл хүмүүстэй ойлголцоход гарын авлага болж бичигдсэнээрээ онцлог юм. Энэ номыг мэргэжилийн бус хүн уншиж ойлгосноороо анагаах ухааны орчин үеийн багаж шинжилгээгээр шинжлүүлж гарч ирсэн өгөгдөлийг бие эрхтэн дээрээ ургуулж ойлгоод өөрийнхөө биед гарч байгаа хувиралыг зохих хэмжээгээр мэдэж, ямар мэргэжилийн эмчид хандах вэ гэдгээ, идээ ундаа явдал мөрөө хэрхэн зохицуулах вэ гэдгээ төсөөлдөг болж байгаа юм. Энэ чанар нь өвчин эмгэгийг даамжрахаас нь өмнө элдэв буруу зуршлаа биедээ эргэшгүй өөрчлөлт оруулахаас өмнө хаяж мэргэжилийн хүмүүст хандах боломжийг олгож байгаагаараа онцлог юм. Түүнээс гадна энэ ном хүний биеийг 10 эрхтэн системд хувааж, түүнд тохиолдож болох зарим түгээмэл эмгэгийн талаар, түүний илрэх шинж тэмдэгийн талаар, багажийн шинжилгээгээр түүний үед тодорхой эрхтэний бүтэц үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийг бололцооны хирээр бичиж өгсөнөөрөө их онцлог юм.  Орчин үед  том эмнэлэгүүдэд өвчтөн өвчнөө оношлуулахаар орж ирэхэд эхлээд ямар эмч дээр очиж ямар шинжилгээг хийлгэх талаар тодорхой чиглүүлэгч эмч нарын баг дээр очиж зөвлөгөө авч сонгодог. Гэтэл энэ номыг уншиж мэдсэн хүн өөрөө ямар эмч дээр очиж, багажийн ямар шинжилгээгээр орвол оношлох магадлалтайг урьдчилан мэдсэн байдаг. Энэ нь олон эмнэлэг кабинетийн хэсэж өвчин эмгэгээ оношлуулах гэж цаг барах, өвчин нь оношлогдохгүй удаж хүндрэх зэрэг эрсдэлээс зохих хэмжээгээр ангижруулах боломжийг олгож байна. Энэ номыг уншиснаар тодорхой эрхтэн тогтолцооны эмгэг хуучтай боллоо гэхэд түүнийгээ үгдэрч хүндэрхээс сэргийлж идээ ундаа явдал мөрөө  зохицуулах чадварт суралцах бүрэн боломжтой. Түүгээр ч үл барам өөрт нь тохиолдсон өвчинийг эмчлэх ажилбарыг удирдаж байгаа эмчийнхээ заавар зөвлөгөөг буцалтгүй дагах итгэл үнэмшилд хүрч чадна. Энэ номонд бас бие махбод эд эрхтэнээ өвчлүүлэхгүй байх эрүүл ахуй, халдвар хамгаалалын ямар дэглэм журмыг сахих боломтой талаар зохих мэдлэгийг авч чадна. Энэ номыг бүхэлд нь нягт нямбай гүн гүнзгий ухаж ойлгож уншваас анагаах ухааны нилээд гүнзгий анхан шатны мэдлэгтэй болж чадна. Энэ ном мэргэжилийн бус хүмүүст зориулагдаад зогсохгүй анагаах ухааны онол эмнэл зүйн талаар бэлтгэгдэж байгаа эмч, эмнэлгийн ажилтаны ширээний ном болох боломжтой. Учир яагаад гэвэл энэ номонд орчин үеийн багажийн шинжилгээний талаар нилээд нарийн мэдээлэл өгсөн байгаа. Анагаах ухааны их дээд сургуулиудын багш, оюутны өргөн хэрэглээний ном болж байгаа нь хэвлэгдээд гарснаас хойших сүүлийн 2 жилд харагдаж байна. Мөн эмч эмнэлгийн ажилтаны хүний биеийн бүтцийн талаархи ойлголтыг өргөн олон уншигчидад өгөх соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд баримтлах сурах бичиг болж чадсан. Уг номыг зохиогчид англи хэл дээр анагаах ухааны асар нарийн ойлголтыг яаж хялбаршуулж болохын үлгэр дууриалалыг үзүүлж бичсэн. Орчуулагч бид түүнийг нь орчин цагийн Монгол хэл дээр өргөн олон уншигчидад яаж хялбаршуулж ойлгуулах талаар чармайж хөрүүлсэн болно. Энэ номыг зохиогчдын талаар товчхон мэдээлэхэд:

Профессор Роберт Винстон

Дэлхийд алдартай нөхөн үржихүйн мэргэжилтэн бөгөөд Лондоны Империал Коллежид алба хашдаг. Тэрээр ВВС-ийн телевизийн олон нэвтрүүлгүүдийг хийлцсэний дотор “Хүний бие” нэвтрүүлэг нь шагнал хүртэж байжээ. Роберт Винстон DК-аас эрхлэн гаргасан “Хүний бие”, “Хүний анатомоор аяласан гайхамшигт аялал” номын зөвлөх редактороор ажилласан. Мөн тэрээр “Үргүйдэл”, “Энэрэнгүй хандлага”, “Жирэмсэн болох”, “Зохиомолоор үр тогтоох хувьсгал” зэрэг номууд түүний дотор Junior Aventis шагналыг хүртсэн “Намайг юу “би” болгодог вэ?” гэдэг номын зохиогч юм.

Стив Паркер

Зоологийн ухааныг бакалавр цолтой төгссөн бөгөөд Лондонгийн Зоологийн Нийгэмлэгийн Хүндэт гишүүн юм. Тэрээр 200 гаруй ном бичиж, 100 гаруй номыг бүтээх ажилд оролцсоны дотор “Хүний бие”, “Биеийн Атлас” ба “Анагаах Ухааныг Нүдээр Гэрчлэхүй” зэрэг номууд орно. “Phone-Poulens-ийн Шинжлэх ухааны оны шилдэг номд олгох шагнал, “Тimes”-ийн Боловсролд  Нэмэрлэх Мэдээлэлийн оны ном шагналуудад нэр дэвшиж байжээ.

Зөвлөхүүд

Доктор Суе Дэвидсон

Мэргэжилийн олон жилийн туршлагаас гадна, АУ-ны чиглэлийн ном зохиогч, зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Тэрээр DK-аас эрхлэн гаргасан “Хүний биеийг нээх нь“ номын зохиогч ба “Английн АУХ-ны Гэр бүлийн эрүүл мэндийн лавлах” номын АУ-ны дэд редактороор ажилладаг. Мөн DK –аас эрхлэн гаргасан “e.explore”: “Хүний бие”, “e encyclopedia: Шинжлэх ухаан” болон “Английн АУХ-ны Анагаах ухааны зурагт толь бичиг” номуудыг зохиоход хувь нэмрээ оруулжээ.

Доктор Пенни Престон МB ChB, 1989 онд эмчийн мэргэжил эзэмшсэн. Ерөнхий эмчээр хэдэн жил ажилласны эцэст 1996 оноос АУ-ны чиглэлийн номын зохиогч, зөвлөхөөр ажиллах болсон. Пенни АУ-ны олон номуудыг зохиоход хувь нэмрээ оруулсны дотор DK-аас эрхлэн гаргасан “Английн АУХ-ны Гэр бүлийн эрүүл мэндийн лавлах” “Английн АУХ-ны Анагаах ухааны зурагт толь бичиг”, “Хүний биеийн тайлбар толь” зэрэг номууд орно.