7b639687-2df0-419d-8a66-3eb8ef8f1391.jpg

БНХАУ, Вьетнамын харилцаа хурцадлаа

Өмнөд Хятадын тэнгисийн Парсел болон Спратлиарлынарлынэзэмшлийн асуудлаар олон жилийн турш маргаантай байгаа Вьетнам, Хятад улсын хооронд ээлжит маргаан дэгдсэн нь  бүс нутаг орчмын хоёр орны   иргэдийн уур бухимдлыг  дээд цэгтнь хүргэж, Тайвань, Япон, Солонгос зэрэг улсын компаниудад  ч хохирол учруулж байна.  БНХАУ сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт ганц  Вьетнам ч гэлтгүй Филиппинтэй болон бусад улстай хилийн маргаан өрнүүлсээр байгаа.

 Филиппин улс БНХАУ-ыг НҮБ-д мэдүүлж заргалдаад байгаа юм. Эдийн засгийн хувьд өдөр ирэх бүр хүчирхэгжсээр байгаа Хятад Улс сүүлийн жилүүдэд хилийн маргаан будилааны хэргийг байнга өдүүлж, олон улсыг хамарсан маргаан мэтгэлцээн, тулгаралтыг өрнүүлэх болоод байна.  Тухайлбал, Өмнө нь ЗХУ гэж байхад Оросуудтай хүртэл хилийн болон газар нутгийн маргаан хийдэг байсан. 1969 онд Хятад, Орос Уссурийн Даман арал орчимд зэвсэгт мөргөлдөөн хүртэл хийж байсан.

 Хожим ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч В.Путин Амар мөрний гурван арлыг Хятадад өгч газар нутгийн маргаангүй болсон гэдэг. Гэсэн ч Хятадууд Манжийн үе буюу XVII зуунд Нерчүд байгуулсан газар нутгийн гэрээг жинхэнэ бодит гэж тооцдог хэвээр  байгаа гэх. Тиймээс ч Хятадууд газар нутгийн маргааныг хэзээ л бол хэзээ эхлүүлэх магадлалтай  юм. Хятадууд манайх болон Оросоос гадна Хойд Солонгос, Лаос, Афганистан улсуудтай газар нутгийн ямар нэг маргаангүй. Харин тус улстай хил залгаа бусад улс бүхэнд Хятадын “газар нутаг” байдаг бололтой юм.

 Тиймээс ч Хятадууд хил залгаа  том жижиг ихэнх улстай газар нутгийн маргаан хийсээр, тэр нь заримдаа хурцдаж, дайн байлдаан хүртэл гаргах шахдаг болсон. БНХАУ-тай хил залгаа улс орнуудын хувьд асар их болгоомжтой хандахгүй бол асуудал хүндэрч болзошгүй гэж  эмээдэг ч улсынхаа хил хязгаарын бүрэн бүтэн байдлын төлөө бүгдийг хийж байгаа.

Хятадын хамгийн түрүүнд шийдэхийг хүсдэг маргаан бол Тайванийн асуудал

БНХАУ байгуулагдах хүртэл албан ёсоор Хятад улсад багтаж байсан Тайвань арал эдүгээ тус улсын хувьд өөрийнх юм шиг ч хүнийх юм шиг байдаг билээ. 1949 онд БНХАУ байгуулагдахын өмнөхөн коммунистуудад шахагдсан Чан Кай Ши тэргүүтэй Гоминданыхан Тайвань арал руу зугатаж очин БНХУ-г  байгуулсан түүхтэй.

1949 оноос хойш Тайваний асуудал БНХАУ-ын хувьд байнгын маргаантай байсаар ирсэн.Тус улс нь 10 гаруй жил Хятадыг НҮБ-д төлөөлж байсан. Эдүгээ харин Тайвань арал эх газрын бүрэн хараат улсхэмээгдэж газрын зураг дээр Хятадтай адил өнгөөр тэмдэглэгдэх болсон. БНХАУ сүүлийн хэдэн жил Тайвань бол Хятадынх гэдгийг дэлхий нийтэд ойлгуулах томоохон шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. Тайвань арлынхны хувьд эх газрын Хятадын нэг хэсэг нь Монгол Улс болон Оросын автономит Тува улс мөн хэмээн эдүгээ ч иймэрхүү газрын зураг хэвлэн тараасаар байдаг. Гэхдээ Монгол Улс бол өөрийн гэсэн хил, хэл, дэлхийн бүхий л улс орноор хүлээн зөвшөөрүүлсэн статус кво бүхий тусгаар тогтносон улс мөн гэдэгтэй эднээс өөр хэн маргах билээ.

Өмнөд Хятад”-ын тэнгис дэх маргаан

Эхэнд өгүүлсэн БНХАУ, БНСВУ-ын хоорондох маргаан өрнөж буй бүс нутгийн асуудлыг энд цухас хөндье. Хятадын өмнөд хэсэгт тэнгисийн эрэг дагуу оршдог бүлэг  хэдэн арал байдаг.Тэдгээр арал болон ойр орчмынх нь газар нутгийг Өмнөд Хятадын далайн бүс хэмээн хятадууд ярьдаг. Гэвч тухайн бүс нутаг дахь бусад улс орнууд ч өөр өөрсдийн хэлээр тэрхүү нутгийг нэрлэж хилийн маргаанд оролцдог.

Энд Вьетнамаас эхлээд Малайз, Бруней, Филиппин гээд Зүүн Өмнөд Азийн хэд хэдэн улсын эрх ашиг огтлолцож байдаг газар. Спартли арлууд, Параселийн арлууд болон Тонкийн булан хэмээх газрууд л даа. Вьетнам, Хятад хоёр 1979 онд эдгээрээс болоод жижиг  хэмжээний дайн хүртэл хийж байсан. Энэхүү газрын ойролцоох усан доор ихээхэн хэмжээний байгалийн хий, газрын тосны нөөц байдаг бол усанд нь их хэмжээний загас агнуурын нөөц бий. Түүхчид, судлаачид ч энд тогтоосон хилийн зурвасын талаарх ойлголтыг нэг мөр болгож чаддаггүй ажээ. Энэ орчмыг аль нэг улс нь өөрийн эзэмшилдээбагтаахын тулд 100 гаруй жилийн турш маргалдсаар байгаа ба сүүлийн хэдэн жил БНХАУ бусдыгаа давамгайлахыг оролдох болоод буй.

Станууд бүгд газар нутгаасаа алдсан гэдэг

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаад тусгаарласан Дундад Азийн орнууд буюу Станууд /Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменстан, Укбекстан зэрэг улсууд/1991 оноос хойш Хятад улсад зурвас газруудаа алдсан гэдэг. Казахстан улс маргаантай хэсгийн газраасаа 407 км.кв нутгийг, Киргизстан 12 км.кв нутгаа өгчээ.

 Харин тусгаар тогтносон даруйдаа иргэний дайнд нэрвэгдэн улс төр, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орсон Тажикстан Маркансу гол, Памирын нуруун дахь Сарыгол уулс орчмын 1358 км. кв нутгийг Хятадуудад сайн дураараа өгч, газар нутгийн маргаанаа эцэслэсэн гэх. Хятадууд142 мянган км. кв нутаг дэвсгэртэй тус улсаас 28 мянган км. кв нутгийг нь түүхэн болон бусад нотлох баримтын дагуу өөрийн газар нутаг гээд өгөхийг шаардаж байсан ч хэлэлцээрийн явцад ийнхүү бууруулж авчээ. Эдгээр улс нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын автономит улстай хил залгаа оршдог. Түрэг хэлтэй эдгээр улсууд ЗХУ-аас өмнө Зүүн Туркестаны бүрэлдэхүүнд Уйгаруудтай хамт оршин тогтнож ирсэн. Энэ нь л хилийн маргаан үүсэхэд хүргэсэн гэдэг.

Японтой Сенкакү /Дайяою/ бүлэг арлын асуудлаар хүчтэй маргалдсаар...

Сүүлийн хэдэн жил БНХАУ болон Японы хооронд Өмнөд Хятадын тэнгист байдаг Сэнкаку олтригийн бүлэг арлуудыг тойрсон маргаан нэлээд хурцадмал хэлбэрт шилжээд байгаа. Хоёр талаасаа үе үе тус арал дээр өөрсдийн улсын туг далбаагаа мандуулснаас болж, хоёр улсад нэгнийгээ эсэргүүцсэн жагсаал цуглаан болж, улангассан зарим нь бусдын  эд зүйлс, бизнест хохирол учруулах үйлдлүүд хийсээр ирлээ. Иймэрхүү асуудлаас болоод хоёр улс хоорондоо эсэргүүцлийн ноот бичиг солилцохоос эхлээд заримдаа цэрэг, зэвсэг ч хэрэглэх шахдаг.

Энэхүү Япончуудын Сенкакү гэдэг арлыг Америкчууд мэдэлдээ байлгаж байгаад 1971 онд Япончуудад өгсөн. Энэхүү арал нь бүр Японы хувь хүний эзэмшилд байдаг. Гэвч үүнийг нь  Хятад хүлээн зөвшөөрөхийг огт хүсдэггүй юм. Эдгээр арлын орчмоос байгалийн хийн орд газар илэрсэн нь асуудлыг улам хурцатгадаг

Газар нутгийн маргаанаас болж Энэтхэг, Хятад хоёр дайтаж байлаа

Хятад, Энэтхэг хоёр улс аль хэдийнээс л хил дагуух газар нутаг дээрээ маргалдсаар ирсэн. Тус хоёр улс газрын нутгийн маргаанаас болж хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөнд орж,1961-1962 онд бүр дайн хийгээд авсан. Энэхүү маргааны гол учиг нь Британийн колончлогчдын 1914 оны үед Энэтхэг, Хятадын хил орчимд татсан “Мак Махоны шугам” гэгчээс болдог байна.

Хятадууд “Энэ шугамыг татсанаараа энэтхэгчүүд анхнаасаа Хятадын мэдэлд байсан Өмнөд Төвдийн нутгийг авсан” гэж гомдоллодог. Энэхүү шугамын дагуу 700 км үргэлжилдэг нутгийг манайх  гэж маргалдсаар ирсэн. Энэ нь 80 мянган км. кв нутаг дэвсгэр гэсэн үг ажээ.ЭнэтхэгийнУттараханд, Ладах,Араначал-Прадеш, Жамму, Кашмир зэрэг мужид Хятадууд үе үе нэвтэрдэг. Тэгэхээр хоёр их гүрэн маргахаас ч аргагүй гэдэг нь тодорхой байна.

Бутанд бас Хятадын “нутаг” байдаг уу

Хятад, Энэтхэгийн дунд Гималайн уулс дунд оршдог Бутан улс нь газрын нутгийн хувьд жижигхэн. Тэгвэл энд ч Хятадын “нутаг” бий хэмээн тэд нэхдэг. 270 км.кв газар нутгаа л авчихвал боллоо хэмээн хятадууд шаарддаг байна. Бутан улс газар нутгаар жижиг болохоор ямар ч байсан газраа өгөх эрхгүй гэдэг ажээ. Тиймээс ч тус улс Хятадтай залгадаг хилээ хаан, өмнөд хөрш Энэтхэг улстай бүх талаар хамтран ажиллах бодлого хэрэгжүүлдэг байна. Энэтхэгийн хэтэрхий нөлөөлөлд байдаг тус улс руу Хятад байн байн “анхаарлаа хандуулсаар” ирсэн.

Мьянмарт Хятадууд Төвдийн нэг хэсэг байгаа гэж үздэг

1955 онд Хятадын Ардын Чөлөөлөх Арми Бирм буюу Мьянмар улстай дайтсан гэдэг. БНХАУ-ын дөнгөж байгуулагдсаны дараа Ардын чөлөөлөх арми нь Бирмд үүрлэсэн Гоминданы үлдэгдлийг бут цохихоор тус улсын нутагт цөмрөн ороод буцаж гарахаа мартчихаж. Үүнийг нь Бирмийн эрх баригчид зүгээр хараад сууж тэвчилгүй дайн дэгдээжээ. Шинээр байгуулагдсан улс орноо олон улсаар хүлээн зөвшөөрүүлөх зорилготой Хятадууд Бирмээс цэргээ гаргаж газар нутгийн шинэ хэлэлцээр байгуулжээ. Хэдий тийм ч Хятад улс Бирмийн Качин хэмээх газрыг Өмнөд Төвдийн нэг хэсэг үзэж маргасаар ирсэн байдаг. 

                                                                                                        Тоймч О.Ганхуяг