Сүүлийн жилүүдэд эдийн засаг нь асар хурдтай өсч хүчирхжиж байгаа Хятад улсын талаар бид хэр сайн мэддэг билээ. Олон мянган жилийн турш хөрш байснаарааа бусдаас илүү мэддэг байж магадгүй. Гэвч мэдэхгүй юм түүнээс их байх нь ойлгомжтой. Ингээд зарим сонирхолтой болон ноцтой баримтуудыг хэлье.

Хятадад 100 сая хүн өдрийн 1 ам.долларын орлогоор амь зуудаг аж.

Зөвхөн загас амтлагч ke-tsiap сүмс /кетчуп/ хятадад бий болжээ.

Хятадууд Макдоналдсын хоолыг автомат машинаас аваад ресторанд нь орж иддэг. Ресторанд авч идэх биш идэх л гэж ордог гэсэн үг.

Хэдийгээр Хятад улс ерөнхийдөө шашингүйчүүд боловч 54 саяас илүү Христийн шашинтан байдаг гэнэ.

Хятад улс бусад бүх улсаас 4 дахин их цаазын ял гүйцэтгэсэн.

Анхаар!  Хүнсний аюулгүй байдал!!! Хятадын Дуняне хотод өсвөр насны хүүхдүүийн шээсэнд чанасан өндөг худалдаалсан хэрэг гарчээ. Ингэж чанасан өндөг онцгой амттай хийгээд нарийн хоол болдог гэнэ.

Гүүгл компани дэлхийн хоёр дахь том түнш Хятад улсад үнэгүй дуу хөгжим  татаж авах эрхийг олгосон байдаг гэнэ.

Хятад улс тусгай болон цагдаагийн албанд амьтадаас нохойноос гадна галуу шувуу /мэдээлэл олж авах/ ашигладаг.

Хятад улсын нэг хүүхэд бодлогоос болж жил бүр нэг сая үр хөндөлт хийгддэг байна. Үүний ихэнх хувь нь охин хүүхэд байснаас болдог ажээ.

Хятадад 30 сая хүн яодун хэмээгддэг агуй, нүхэн оромжинд амьдардаг.

Хятад улс нь агаарт маш их хорт бодис цадаг ба энэ хорт утаа нь Номхон далайг гатлан АНУ-ын Сан-Францискод хүрсэн байдаг аж. Ингэснээр Америкийн хотын  агаарын бохирдлын түвшинг гуравны нэгээр нэмэгдүүлсэн байна.

Хятадын зарим хүнс үйлдвэрлэгч компаниуд бохир усанд дүфү хийж, ямааны шээсэнд мах чанадаг.

Хятадад эмэгтэйчүүд 700 ам.доллар төлөөд онгон хальсаа нөхүүлдэг байна.

Бээжин хотын агаараар амьсгалах нь өдөрт 21 ширхэг тамхи татсантай адил хортой байдаг байна.

1973 онд Хятад улс хүн ам зүйн хямралын улмаас АНУ-с 10 сая эмэгтэйчүүдийг авахыг хүсэн туслалцаа үзүүлэхийг хүсч байжээ.

Хятадад плейстэшин /PlayStation/ приставкаар тоглох нь  хууль зөрсчөн гэмт хэрэг.

Хятадад жил бүр 4 сая муур хэрэглэдэг /иддэг/.

Шанхайд автомашины бөглөрөл түгжрэлээр дэлхийн дээд амжилт тогтоосон: 12 хоног үргэлжилсэн 99 км-ийн урт түгжрэл болж байжээ.

Чунцин хотод гар утаснаасаа салж чадахгүй байгаа хүмүүст зориулсан тусгай зам бий болгожээ. Тэд энэ замаараа бусдын хөдөлгөөнд тээг болохгүй явах ёстой гэнэ.

Хятадад цэргийн дэг сахилга бат, сургалт маш чанга байдаг байна. Түүнд сургах арга хэрэгсэл нь ч хатуу хэрцгий байдаг аж. Цэх зогсох, толгойг хөдөлгөхгүй байхын үүднээс зүү ашигладаг байна.

Хойд Солонгос, Хятад зэрэг орны цэргийн жагсаал парад ямар гайхалтай нэгэн жигд байдаг билээ.

Түүний нэг арга нь утас уяад гараа өргөх хэмжээ хязгаарыг тогтоож байна.

http://www.mglnews.mn/