-Оросын блогч Дмитрий Беляевын нийтлэл-

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “XXI зуунд яг XIX зуун шиг авирлаж болохгүй, санаанаасаа бодож олсон шалтгаанаар өөр улс руу халдан орж болохгүй” гэж хэлэхэд олон хүн элгээ хөштөл инээлдэж байлаа. 


Яагаад гэвэл Америк өөрөө XXI зууны эхнээс л зөвхөн үүнийг хийж байна, Югослав, Ирак, Афганистан, Ливи… Энд АНУ өөрөө алан хядагчдын гараар “хувьсгал” хийж байгаа орнуудыг дурдаагүй, жишээлбэл Сири, одоо Украин.
 

Хоёрдмол стандарт бол олон нүүртэй, дэмий хоосон энэ мөрөөдөгчийн нөлөөт толь. Тэр өөрийн хүнлэг бус гэмт хэргүүдийн ул мөрийг баллахын тулд үзэл сурталжсан ухуулгаар дэлхийн бөмбөрцгийн талыг мэхлэн төөрөлдүүлж, хүлээд хаячихсэн. 


Украины Майдан дээр гадаадын мэргэн буучид хүмүүсийг буудаж байсныг бид одоо мэднэ. Гэхдээ л хэрэв Вашингтоны хаа нэгтээ Майдан зохион байгуулсан бол Барак Обама эсвэл АНУ-ын өөр нэг Ерөнхийлөгч яах байсан бол? 


Үнэндээ Америкт ийм явдал болж байсан. Тэр бол Лос-Анжелессийн 1992 оны дуулиант үймээн самуун.

 


Бослого гарсан шалтгааныг товч дурдвал, 1991 оны 3-р сарын эхээр 4 цагаан арьст цагдаа хурд хэтрүүлсэн хэргээр негр Родни Кингийг зодсон. Гэтэл Лос-Анжелесийн шүүх 1992 оны 4-р сарын 29-нд цагдаа нарыг зөвтгөсөн шийдвэр гаргасан байна. Үүнээс болж, негрүүдийн бослого дэгджээ. 

 


Родни Кинг.

 

Яг л Киевийн Майдан шиг хотын гудамжуудаар гэмт бүлэглэлийн этгээдүүд бөөн бөөнөөр сүлжин тэнэж, Засгийн газрын байруудыг сүйтгэж, шатааж гарчээ.

 
 

Тэд Лос-Анжелесийн төвийг там болгож хувиргасан. Эсэргүүцэгчид цагдаа нарыг, сэтгүүлчдийг ч буудаж байв. Яг л Майдан шиг.
 

 

Негрүүд дээр мөн латинамерикчууд олноороо ирж, нэгдсэн. Ингээд 400 хүнтэй отряд цагдаагийн байр луу дайрчээ.
 

 
 

Харин Америкийн эрх баригчид Украины Януковичээс бага бодсон. Ингээд 3 өдрийн дараа 1992 оны 5-р сарын 2-нд Лос-Анжелест армиа оруулав. Үндэсний гвардийн 9975 цэрэг, 3300 цэрэг, Холбооны мөрдөх товчооны 1000 туршуул, 7300 цагдаа, 1950 шериф. 

 
 
 


Үүний дүнд 15 хүний амь насыг хөнөөж, хэдэн зуун хүнийг шархдуулж, 12000 жагсагчийг баривчилжээ.
 

 
 
 

Ингээд Лос-Анжелесийн майданыг хөөж тараасны дараа дахин нэг шүүх хурал болж, нөгөө 4 цагдааг ажлаас халж, 2-ыг нь буруутай гэж тогтоожээ. 

 
 

Тэгэхээр америкчууд өөрсдөө ийм байж Януковичийг харааж зүхэх хэрэггүй л байхгүй юу. Яагаад энэ талаар одоо дурсч байна вэ гэвэл Лос-Анжелесын самууны 22 жилийн ой одоо тохиож байна. 


Тийм ч их цаг хугацаа өнгөрөөгүй боловч Америкийн лидерүүд өөрсдийн эх оронд Майданыг хэрхэн “хурдан бөгөөд үр дүнтэй” хөөж тарааснаа мартчихжээ

Түүнчлэн 2011 онд ч гэсэн “Occupy Wallstreet” ажиллагааны үеэр энхийн жагсаалыг мөн л хөөн тараасан. 


Нэгэн дипломатч “Обамагийн эзгүйд Зууван танхимд Митт Ромни шиг нэг мормон эзэн сууж, Цагаан ордны өмнөх нугад орон нутгийн фашистууд өөрсдийн Майданаа босговол мань хүн /Барак Обама/ ямар хариу үйлдэл хийхийг харахсан” гэсэн байсан. Үнэхээр тэр яах бол?

 

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn

)