Та хайртдаа нийт хэдэн төрлийн үнсэлт бэлэглэж байсан бэ?

Хайр олон янз байдаг шиг хайрын илэрхийлэл болох үнсэлт ч дотроо хэд хэдэн төрөлтэй байдаг ажээ. Хайр дурлалын харилцаа өдөр бүр шинэ соргог байснаар улам гал халуун, бат бөх болдог билээ.

boy, couple, cuddle, girl, kiss, love, passion, relationship

Иймээс энэхүү нийтлэлээрээ дурлалт хосуудын харилцааг илүү сонирхолтой болгож бага ч гэсэн шинэлэг уур амьсгал мэдрүүлэхийг зорьлоо.

tumblr_nd8th5KVyW1s9v3hho1_500.gif

ХАЦАР ДЭЭР ҮНСЭХ: Болзооныхоо төгсгөлд хайртынхаа хацар дээр зөөлөн үнсэхээ мартав аа.

ХОРМЫН ҮНСЭЛТ: Хамгийн богино үнсэлтийг хаа ч явсан бие биедээ бэлэглэдэг л биз дээ.

ДЭРВЭЛЗСЭН ҮНСЭЛТ: Хайртынхаа нүүрэнд тулж очоод сормуусаа дэрвэлзүүлэн үнсэх нь эгдүүтэй санагдахгүй гэж үү.

ҮНСЭЛТЭЭР СЭРЭЭХ: Хайртынхаа романтик үнсэлтээр сэрэхийг хүсдэггүй хэн байх билээ дээ.

ДУХАН ДЭЭР ҮНСЭХ: Хайртынхаа толгойг зөөлөн илбэж өөртөө ойртуулаад духыг нь энхрийлэн үнсээрэй.

ЧИХНИЙ ОМГИЙГ НЬ ҮНСЭХ: Түүнийхээ чихний омгийг зөөлөн үнсэх нь шинэлэг сайхан мэдрэмж төрүүлэх болно.

ЭСРЭГ ТАЛААС НЬ ҮНСЭХ: Хайртыгаа сууж байхад толгойг нь арагш зөөлөн гэдийлгээд гэнэтийн үнсэлт бэлэглээрэй.

ВАКУМ ҮНСЭЛТ: Халуухнаар үнсэлцэж байхдаа хайртынхаа уруулыг дэггүй хүүхэд мэт хөхөж зугаацаарай.

ГАР ДЭЭР ҮНСЭХ: Гар дээр үнсэх нь хамгийн сонгодог бөгөөд хүндэтгэлийн илэрхийлэл билээ.

АНЬСАГЫГ НЬ ҮНСЭХ: Түүнийгээ нүдээ анихад нь зовхин дээр нь зөөлөн үнсвэл сайхан сэтгэгдэл төрүүлэх нь эргэлзээгүй.

АМТЛАГ ҮНСЭЛТ: Хайртынхаа хацар, хамар, хүзүү гээд аль нэг хэсэгт нь зайрмаг, шоколад зэрэг амттан түрхэж байгаад үнсэх нь амтлаг бөгөөд тааламжтай шүү.

tumblr_nd8te2HOem1s9v3hho1_500.gif

ФРАНЦ ҮНСЭЛТ: Хамгийн тачаангуй үнсэлтийг түүндээ мэдрүүлэхээ мартаагүй биз?

НҮҮРИЙГ НЬ ҮНСЭХ: Хайртынхаа нүүрийг хоёр гараараа зөөлөн бариад "Чи зөвхөн минийх" гэдгээ мэдрүүлж дух, хамар, эрүү гээд бүх хэсгийг нь үнсээрэй.

ЧИХНИЙ АРД ТАЛД ҮНСЭХ: Хайртынхаа чихний ард талд зөөлөн үнсэнгээ чихэнд нь хоногших нандин үгсийг шивнэх торгон мөчийг бүү алдаарай.

УРУУЛЫН БУДАГТАЙ ҮНСЭЛТ: Цаасан дээр хайрын зурвас бичээд будагтай уруулаараа тамгалж хайраа мөнхжүүлээрэй.

МӨРИЙГ НЬ ҮНСЭХ: Ард нь зогсож байгаад мөрийг нь үнсэх хамгийн сайхан.

БУГУЙГ НЬ ҮНСЭХ: Хайртынхаа нүд рүү ширтэнгээ бугуйных нь дотор талыг үнсэж таалаарай.

ХҮЗҮҮГ НЬ ҮНСЭХ: Хүзүүг нь маш удаан үнсэнгээ зөөлөн амьсгалаараа төөнөж халуун дулаан хайраа мэдрүүлээрэй.

МӨСТЭЙ ҮНСЭЛТ: Амандаа жижигхэн мөс хийгээд хамтдаа часхийсэн үнсэлтийг мэдэрснээр эрч хүч тань сэлбэгдэх болно.

ХАЗАЖ ҮНСЭХ: Үнсэлцэж байхдаа дур хүслээ илэрхийлэн хайртынхаа доод уруулыг зөөлөн хазаарай.

ЭСКИМО ҮНСЭЛТ: Эскимочуудын мэндчилгээг дууриаж хамраа шүргэлцүүлэн эрхэлж наадаарай.

ЯРИНГАА ҮНСЭХ: Үнсэлцэж байхдаа хайртынхаа аманд хайрын үгсээ шивнэх нь бас нэгэн шинэлэг санаа шүү.

ШАГАЙГ НЬ ҮНСЭХ: Хайртыгаа хэвтэж байхад шагайг нь үнсэж эрхлүүлэх нь дотно сайхан уур амьсгал төрүүлж болох юм.

ХҮЗҮҮГ НЬ ШИМЭН ҮНСЭХ: Хүн бүхэн л хайртынхаа хүзүүг зөөлөн шимж таалах дуртай байх.

ТОЛГОЙН ОРОЙНООС ХӨЛИЙН ҮЗҮҮР ХҮРТЭЛ ҮНСЭХ: Хайртай хүндээ хэмжээлшгүй хайраа мэдрүүлж, диваажинд байгаа мэт жаргаах хамгийн шилдэг үнсэлт энэ билээ.

tumblr_nd8tb3n6LB1s9v3hho1_500.gif

Энд дурдсанаас өөр зөвхөн "та хоёрын" гэсэн тодотголтой ямар үнсэлтүүд байдаг вэ? Энэ талаараа бидэнтэй хуваацаарай.