ХОРИГЛОСОН АРХЕОЛОГИ: ХҮНИЙ ҮҮСЭЛ ГАРЛЫН НУУЦУУД - ХҮН ТӨРӨЛХТНИЙ ШИНЭЭР БИЧСЭН ТҮҮХ


Оригинал нэр: The Mysterious Origins of Man -Rewriting Human History

Нэр: Хүний үүсэл гарлын тухай нууцууд - Хүн төрөлхтний шинэ түүх

Гарсан он: 2006

Бүтээсэн: АНУ

Жанр: Шинжлэх ухааны тайлбартай баримтат кино

Найруулагч: Билл Коут

Оролцсон: Чарльтон Хестон, Майкл Кремо, Ричард Томпсон, Джейн Макентайер, Ричард Мильтон ба бусад судлаачид эрдэмтэд

Киноны тухай товчхон:

Энэ баримтат кинонд хомо-сапиенс - оюун ухаант хүн манай гариг дээр хэдэн зуун мянган цаашилбал сая жилүүдийн өмнө амьдарч байсныг гэрчлэх баримт нотолгоонуудын тухай өгүүлдэг.

“Манай энэ Дэлхий гариг дээр хүмүүс 500-аад сая жилийн өмнө амьдарч байсан” гэж америкийн эрдэмтэн, Археологчдын дэлхийн холбооны гишүүн, “Хориглосон археологи” болон “Хүн төрөлхтний тухай бидний мэдэхгүй түүх” нэртэй алдартай номуудыг хамтран бичсэн доктор Майкл Кремо баталж байна.

Гэсэн хэдий ч Английн байгаль судлаач Чарльз Дарвины дэвшүүлсэн хүний үүслийн эволюцийн онолтой нь таарахгүй байгаа археологийн чухал олдворуудыг албан ёсны шинжлэх ухаан дэлхийн олон нийтээс нууцалдаг ажээ. Дарвины онолыг бут ниргэсэн ийм олдворууд байсаар байхад энэ тухай халаасны “эрдэмтэд” 200 жилийн турш дуугүй амаа хамхиж байгааг, мэдэхгүй царайлж байгааг эсвэл “мартчихаад” байгааг баталж буй олон тооны баримт нотолгоонуудыг энэ баримтат кинонд үзүүлж байна.

Энэ эрдэмтэд урт удаан хугацаанд дэлхийн олон нийтээс нууцалж байгаа эдгээр олдворууд ба эртний хүмүүсийн араг ясны олон тооны үлдэгдлүүдийг үзүүлж бид бүхнийг хүн төрөлхтний үүсэл гарлын тухай өөрсдийн хэвшмэл "ойлголт төсөөллүүдээ" мөн өнөөгийн шинжлэх ухааны өөрийнх нь одоогийн "арга барилуудыг" эргэн харахыг уриалж байгаа юм. Дээрхи номуудыг хамтран бичсэн энэ эрдэмтэд өнөөдөр түгээмэл болгосон, хүмүүсийн тархинд зориуд суулгаж өгсөн тэр онолуудад нь таарч тохирохгүй байгаа бодит баримт нотолгоонуудыг олон нийтээс нууцлаж байдгийг нэрлэсэн “мэдлэгийн шүүлтүүр” гэдэг үгийг шинээр оруулж ирж албан ёсны шинжлэх ухаанд одоо ийм байдал багагүй байгааг анхааруулж байна.

Доктор Ричард Томпсон, “Хориглосон археологи” номыг хамтран бичсэн:

“Бидний энэ номондоо үзүүлж байгаа үндсэн баримт нотолгоонууд нь орчин үеийн анатомийн хэлбэртэй хүний төрөл олон сая жилийн өмнө! байжээ гэсэн дүгнэлтэнд хүргэж байгаа юм. Ер нь олдворуудыг урьд өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдэж байсан бүх зүйлтэй харьцуулдаг. Гэвч эдгээр хүмүүс тэдний мэдэх нөгөө онолд нь таарч тохирохгүй байгаа бүх зүйлийг хайхрахгүй орхиж ирсэн байдаг. Өөр онолд, судалгааны түвшинд энэ хүмүүсийг сургадаггүй, үүнийг эрдэмтдийн хүрээнд хэлэлцдэг ч үгүй юм. Багш нарт ч энэ тухай мэдээлдэггүй юм... Тэдний албан ёсны онолтой харшилж байгаа бүх мэдээллийг хааж боох замаар – шинжлэх ухааны шинэ мэдээллүүдийг цензурдэн шүүн замаар хүмүүсийг хуурч мэхлэж байдаг юм даа”.


1880 онд геологч Джейси Уинни Калифорнийн нутагт 300 футын гүнд алт хайж байсан уурхайчдийн гаргаж ирсэн хүний гараар бүтээгдсэн олон эд зүйлсийг судлаад 55 сая жилийн өмнөх хөрсний давхаргаас гарсан гэдгийг нь тогтоосон байна.

Майкл Кремо, “Хориглосон археологи” номыг хамтран бичсэн:

“Сүүлийн 150 жилийн турш археологчид маш олон баримт нотолгоонуудыг олж илрүүлж байсны хирээр харин эдгээрийг удирдлагаас нь дарж нууцалж байсан юм”.


Виржинийн геологч Джейн Макентайер:

“1966 оны зун Мексикт чулуун зэвсгийн бүхэл бүтэн цуглуулгыг олж нээсэн юм. Эдгээр чулуун зэвсгийн насыг радиометрийн аргаар уран ба церконийн задралын үндсэн дээр тогтооход эцэст нь хоёулаа 50 мянган жил орчим гэж адилхан үр дүнд хүргэсэн юм. Энэ бол урьд өмнөх бүх онолыг бут ниргэж байсан. Үүнийг олон нийтэд мэдээлэх гэсэн оролдлого минь миний эрдэм шинжилгээний цаашдын бүх ирээдүйг үгүй хийж орхисон юм даа”. Доктор Макентайерын энэ судалгааны ажлыг, цаашдын бүх санхүүжилтийг нь дээрээс нь нэгмөсөн зогсоосон байна.

Карл Бау, антропологч:

“Би өөрийн багтай хамт малталт хийж байгаад 80 дюймын динозаврын мөр хажууд нь 16 дюймын хүний хөлийн 12 ширхэг мөр байгааг олж илрүүлээд бид үнэхээр алмайрсан. Алхаа хоорондын зай, улны мөрийн судалгаа нь эдгээр нь хоёр хөл дээрээ босоо явж байсан хүний мөр гэдгийг эргэлзэх юмгүй тогтоосон. Гэвч бидний энэ нээлтийг нууцалж жуулчдыг татах гэсэн нэг арга гэж сонинд зарлаад өнгөрсөн дөө”.

Тэндээс бас хүний хурууны чулуужсан нэг хэсгийг олж рентгенд харахад доторхи ясны хэлбэр нь хүнийх гэдгийг нь хөдлөшгүй баталсан байна. Энэ олдворууд олдсон хөрс нь ойролцоогоор 130 сая жилийн өмнөх давхарга байсан байна.

Англи хэл дээр:


Орос хэл дээр:

Эволюци онолыг анх зохиож гаргаж ирсэн газар бол Англи билээ. Английн чинээлэг язгууртан гэр бүлээс гаралтай байгаль судлаач Чарльз Дарвины эволюцийн онол гэдэг бол энгийн амьд организмууд нь урт удаан хугацааны турш тохиолдлын өөрчлөлтүүдийн үр дүнд улам илүү боловсронгуй организмууд болон хөгжсөн гэдэг төсөөлөл юм. Жишээлбэл, 5 сая жилийн турш сармагчин хүн болтлоо хөгжсөн гэх мэт?! Одоо хүний үүсэл гарлын тухай Дарвины энэ онол нь хаа сайгүй давамгайлах онол бол(го)сон юм.

Доктор Ричард Мильтон:

“Миний ард байгаа энэ барилга бол Лондоны Байгалийн шинжлэлийн музей юм. Гэхдээ энэ бол сүмийн барилгатай төстэй байгааг та бүхэн харж байгаа ба үнэхээр ч энэ бол Дарвины онолыг хамгаалдаг гол сүм нь юм. Тэнд байгаа бүх үзмэрүүд нь Дарвины “хүн бол сармагчин өвөгтэй” гэдэг онолыг нь батлахын тулд зориудаар тохируулж цуглуулсан үзмэрүүд юм. Гэвч огтхон ч ийм биш юм! Хэдийгээр Дарвины энэ онолыг нь баримтаар үгүйсгэж байгаа өөр эрдэмтдийн баталгаа нотолгоонууд байгаа ч та бүхэн хаанаас ч олж үзэж чадахгүй, учир нь тэдгээрийг аль ч музейд дэлгэн тавьдаггүй юм аа".

Боливи улс. 12 гаруй мянган жилийн тэртээх эртний нууцуудаар дүүрэн Ванако хот далайн түвшингээс 12 мянган метрийн дээр оршдог. Энэ хотын чулуун байгууламжуудын нэг чулууных нь жин 150 гаруй тонн байгаа юм. Энэ хотыг инкүүдийн эртний өвгүүд инженерийн маш өндөр түвшинд гайхалтай яв цав сайхан барьсан байгаа юм. Асар том чулуунуудын хооронд нь төмөрөөр түгжээ цутгаж холбож байсан ажээ. Төмрийг хайлуулсан төлөв байдалд байнга барьж байсан нь тэр үеийн хүрсэн байсан техникийн агуу ололт амжилтуудын илтгэж байгаа юм... Үүнээс цааш өчнөөн олон баримт нотолгоонуудыг энэ киноноос үзэж ойлгоорой!

Мянга сонссноос нэг удаа ч нүдээрээ үз гэж манай өвөг дээдэс сургаж ирсэн билээ.

Энэ олон хөдлөшгүй баримт нотолгоонууд, өнөөгийн манай нийгэмд бүрэлдсэн нөхцөл байдлыг анхааралтай эргэцүүлэн бодох юм бол хомо-сапиенс - Оюун ухаант Хүнийг заавал сармагчинтай холбох, орчин үеийн хүн төрөлхтөнг "нийгмийн амьтад" гэж нэрлэж жирийн хүмүүстэй яг амьтадтай харьцаж байгаа мэт хандаж байх, хүний нийгмийн олонхийг зориуд башир аргуудаар ажилгүйдэл ядуурал гуйланчлал, гай зовлонд унагаж байгаагаа "байгалийн шалгарал" гэгч үрүү түлхэж байх, хүмүүсийг "эрсдэлтэй" хүнс хоолоор эрүүл мэднийг нь бусниулж мөнгө хийж байгаа, "хялбаршуулсан" мэдээлэл боловсролоор оюун ухаан, мэдлэг чадавхийг нь мохоож эцэст нь улс нийгмийг мөхөлд түлхэж байх ашиг сонирхол чухам ХЭНД байгаа вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байгаа юм ..?!

Жич:

1.Дарвин дээрх номондоо хүнийг яг бич сармагчин өвөгтэй гэж зүтгээгүй ба харин байгалийн амьд организмууд хувиран өөрчлөгдөж хөгжиж ирсэн байж болох юм гэдэг нэгэн онол-таамаглалыг дэвшүүлсэн юм. Харин үүнийг нь XV зуунаас боолын худалдаа, харгис колоничлол, хар тамхины наймаа, мөнгө хүүлэлтээс баяжиж ирсэн Их Британийн дээдсийн хүрээнийхэн XIX зууны сүүлчээс өөрсдийн зүтгүүлж байсан энэ материалч капиталист үзэл баримтлалаа зөвтгөж байх <<шинжлэх ухааны>> онол болгон ашиглах болсон байна.

2. Дарвин насан эцэслэхийнхээ өмнө өөрийн энэ онолоос татгалзсан гэдэг. Гэвч түүний энэ онол таамаглал төсөөлөл нь одоо бол шинжлэх ухаанаас хол, огт өөр зорилго, хүсэл тачаалтай хүмүүсийн хувьд үзэл суртлын нэг зэвсэг нь болсон байсан юм.

3. Мальтусын мөн Дарвины эдгээр онолууд бол троцкист коммунизмын үзэл суртал мөн нийгмийн олонхийг нарийн башир аргуудаар мөлжиж шулж байхад үндэслэсэн неолибералч капиталист үзэл суртлынх нь тулгын чулуунуудын нэг юм...

4. Аливаа зүйлд сургаар итгэж найдаж "хальт сонссоноороо, ингэж ойлгосноороо" бодож төсөөлж ярьж амьдрах нь өнөөгийн маш олон муу зүйлүүдийг хойноосоо дагуулж байна. Харин үүний оронд олж уншиж үзэж судалж шүүн тунгааж эргэцүүлж бодож заавал бодит баримт нотолгоог шаардаж байх нь ухаалаг хүмүүний нэг шинж гэж суут ухаантнууд эртнээс нааш сургаж ирсэн байдгийг санахад илүүдэхгүй буй заа...

5. Энэ бүх харийн үзэл суртал, явуулгын ээлжит нэг золиосууд нь болоод байгаа бид бүхэн энэ бүхийг нь мэдэхгүй, анзаарахгүй гэнэн "цагаанаараа" байгаа нь тэд хичнээн нарийн арга ажиллагаатай болохыг дахин баталж байгаа хэрэг юм.


http://bolor.info