Бүр эртний, 1985 оны үеийн дурсамжаа сөхөцгөөе. Тухайн үед бид Хятад болон олон улсын улстөрийн асуудлаар явцуу хүрээнд хэлэлцэн, БНХАУ ойрын 20 жилдээ төдийлөн өөрчлөгдөхгүй дээ гэлцэж байлаа.

Харин одоо цаашид юу болохыг бид сайн мэдэхгүй ч, Хятад улс ямар ч байсан гол зүйлээ хийчихэж. Тус орны удирдлага болон бизнесийн дунд давхаргынхан, намын дээд дарга нар бүгд эдийн засгийн ажлын "амтанд" орцгоосон байна. Тиймээс ч эдийн засгийн шинэчлэлд тэд саад хийхгүй, харин ч эдийн засгийн бүтээлч ажлууд тэдний урам зоригийг улам нэмэгдүүлдэг болжээ.

2005 он хүртэл БНХАУ улстөрийн хувьд харьцангуй идэвх сул байв. Харин одоо боломжит бүхий л зөрчлөөс бүгдийг шахан гаргахад төдийлөн яарахгүй байгаа аж.

Эзлэн түрэмгийлэл болон нөлөөллөө тэлэх оролдлого нь бүдүүлгээр хэлбэл, тухайн улс орны удирдлага болон дунд доод шатны түшмэдүүд нь эдийн засгийн ажилд дургүй, түүнийг хүсэхгүй үед гардаг үзэл суртлын болон эдийн засгийн зогсонги байдлын алдаануудын үр дагавар юм.

Хэрэв 30-аад жилийн өмнөх /1985/ үеийн дүгнэлтийг өнөөгийн цаг үед шилжүүлэн ойлговол, АНУ-ын түрэмгийлэл нь тус орны эдийн засгийн хөгжлийн удаашралтай салшгүй холбоотой байж болохоор.

Вьетнамд хийсэн дайн бол Америкийн хүч чадлын ид оргил үед болж байсан бөгөөд баян орон хүссэнээ хийж болдгийг харуулж байсан гэлтэй. Афганистанд хийсэн түрэмгийлэл нь бусдаас өрсөх гэж яарч сандарсны үр дагавар болсон. Европын хувьд АНУ-тай санхүүчдийн түвшин дэх амбицаар холбогдож байгаа гэж болох бөгөөд Европ тив харьцангуй удаашралтай хөгжиж байгаа билээ.

Харин Хятад улс өөрийн өрсөлдөгчтэйгөө муур-хулгана болж тоглож ч магадгүй юм. Эдийн засгийн ажил бол энхтайвны баталгаа өгдөггүй, харин илүү прагматик, зохистой аргыг баталгаажуулдаг.

Энэ үүднээс харахад, БНАСАУ дахь эдийн засгийн шинэчлэлүүд нь Солонгос улсыг түрэмгийлэгч мэтээр санагдуулдаг байсан төсөөлөлд цэг тавих юм. Тус улсын тариачид хураасан ургацынхаа 60 хувийг өөртөө үлдээж болох тухай шийдвэр гарсан нь бүх хүн амыг төдийгүй, намын бүх шатны түшмэдүүдийг эдийн засгийн ажилд татан оруулах хөшүүрэг болсон байна. Анхны мөнгөө авч эхэлсний дараа тэдний амьдралд хандах хандлага ч өөр болох нь мэдээж юм.

Эдийн засагт ноёрхогч давхаргын харьцаагаар авч үзвэл, 2014 оны Орос улсыг 1982 оны Хятадтай жишихэд илт хоцрогдсон мэт харагдаж байна. Эдийн засгийн ажлын амтанд орсон хятадууд орчин үеийн авто үйлдвэрлэлийг эхлүүлсэн билээ. Бүх зүйл эхнээсээ шууд сайн сайхан байгаагүй хэдий ч тэд автомашин үйлдвэрлэсээр л байна.

Хятадууд байгалийн хий олборлох болон түүнийг шатаах бүхий л хөлөг онгоц, платформуудыг бүтээн байгуулсаар. Гэтэл манайд "Георг Отс" хөлгийг их засварын дараа шууд төмрийн хаягдалд явуулах арга сэдэж байх жишээний. Энэ утгаараа, Орос улс тариачдад ургацын 60%-ийг өгөх шийдвэр гаргахаас өмнөх Хойд Солонгостой нэг түвшинд байж ч мэдэхээр.

БНАСАУ-ын хувьд Хятадын зах зээл дээр тулгуурлан хөгжихийг зорьж байгаа бөгөөд харин манайх хятадын мөнгөн дээр хөгжихийг хүсч байна. Энд л зарчмын том ялгаа байгаа юм. Энэ маягаар бол Хойд Солонгос ганц жилийн дараа гэхэд, биднийг гүйцэж ч магадгүй нь. ДНБ-ийн үзүүлэлтээрээ гайхуулах бол тэнэг хэрэг юм. Хэрэв эдийн засгийн ажилд дуртай, түүний амт шимтэнд орцгоосон тохиолдолд ДНБ-ийг яаж ч дээшлүүлж болно.

/Нийтлэлч Алексей Богословский ийнхүү дүгнэжээ/

Д.Мягмарсүрэн