Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 28-31-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр өнөөдөр өглөө Пёнгянг хотноо буужээ. Тэрээр Хойд Солонгос улсын Ардын Их Хурлын хариуцлагатай нарийн бичгийн дарга Ким Ёнг Намийн урилгаар тус улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа үеэр залуу Удирдагч Ким Жонг Ынтэй албан ёсоор уулзана гэж Өмнөд Солонгосын Ёньхап мэдээллийн агентлаг мэдээлэллээ.

Хойд Солонгос улсын Ардын Их Хурлын хариуцлагатай нарийн бичгийн дарга Ким Ёнг Нам нь Хойд Солонгосын өвөө, аав, хүү гэсэн 3 үеийн удирдагчидтай хамт ажиллаж байгаа хамгийн дотнын туслах бөгөөд тэрээр 1998 оноос эхлэн одоогийнхоо албан тушаалыг хүлээн авч 15 жил тасралтгүй ажиллаж байгаа ба түүнийг Хойд Солонгос улсын хувь заяаг шийддэг 3 хүний нэг гэж үздэг ажээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн уулзалтаар Хойд Солонгосын зүүн хойд хэсэгт байрлах Насон дүүрэгт баригдах худалдааны чөлөөт бүсээр дамжуулан Монгол улс , ОХУ-аас худалдан авах нефть, бусад бүтээгдэхүүнээ тээвэрлүүлэх , мөн саяхан Токио хотноо Монгол компанийн худалдан авсан өндөр үнэтэй барилгын тухай харилцан тохиролцох гэх мэт чухал хэлэлцээрүүд хийгдэх байх хэмээн Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллүүдэд нийтэлжээ

Эх сурвалж: Mglradio.com