Сансар огторгуй нь бидний төсөөлж ч чадахгүй аймшигт зүйлсээр дүүрэн байдгаас сонирхуулъя.

Хий үзэгдэл-гараг

Сансрын уудам дахь аймшигтай зүйлс

Фомальгаут В одны нэгэн аварга том гараг устаж үгүй болсонд олон астрономчид итгэж байсан ч үгүй байжээ. Дэлхийгээс 25 гэрлийн жилийн зайтай орших маш хурц нарыг тойрон эргэлдэж байдаг энэхүү аварга гарагийг 2008 онд НАСА-гийн Хаббл дуран авайгаар илрүүлсэн юм. Хожим эрдэмтэд дахин дурандаад энэ гарагийг олоогүй билээ. Гэтэл сүүлийн үед энэ гараг үе үе үзэгдээд байх болжээ. Одны системийг судалж байгаа эрдэмтэд учрыг нь бүрэн олтол уг гараг дахин олон удаа “оршуулагдах” бололтой.


Зомби – одод

Сансрын уудам дахь аймшигтай зүйлс

Зарим одод ер бусын хэрцгий байдлаар буцаж амь ордог аж. Ia төрлийн нэн шинэ одод хосоороо байдгийн нөгөө нь өчүүхэн жижиг боловч маш нягт, халуун цөмийн эх үүсгэвэргүй цагаан одой од байдаг. Цагаан одой нь “амьгүй” учир хос системдээ удаан байж чаддаггүй. Тэд нэн шинэ одтой хамт асар их хүчээр дэлбэрч хөрш одныхоо амьдралыг сорон авах буюу түүнтэй нэгдэх замаар буцаж амь ордог байна.


Вампир-одод

Сансрын уудам дахь аймшигтай зүйлс

Зарим одод кинонд гардаг цус сорогчид шиг бусад одны амьдралын хүчийг сорон авч “залуугаараа” оршин байдаг. Эдгээрийг “хөрсөн цэнхэр” одод гэж нэрлэх ба ижил хугацаанд үүсэж бий болсон хөрш оддоос харьцангуй залуу харагддаг. Тэднийг дэлбэрэх үед маш их дулаан ялгардгийн учир нь хөрш оддоос их хэмжээний устөрөгчийг сорон авдагтай холбоотой гэнэ.


Аварга том хар нүхнүүд

Сансрын уудам дахь аймшигтай зүйлс

Хар нүх бол маш өндөр нягттай бөгөөд тэдний таталцлалын хүч нь төсөөлшгүй их тул хэт ойр очсон гэрэл ч мултран гарч чадахааргүй тийм аймшигтай хүчтэй объект билээ. Ертөнц даяар хар нүх элбэг тааралддаг. Тэр бүү хэл галактик бүрийн төвд хар нүх оршин байдаг гэж эрдэмтэд таамаглаж байна. Тэдний хэмжээ санаанд багтамгүй том, зарим нь манай 10 тэрбум нартай тэнцэхээр байдаг.


Сансрын түнэр харанхуй

Сансрын уудам дахь аймшигтай зүйлс

Хэрэв та харанхуйгаас айдаг бол сансар таны очих газар бишээ. Сансраар нэг тархсан хэдэн их наяд одод байлаа ч, бие биеэсээ асар хол зайд оршдог учир сансрын уудмыг хоосон гэж хэлж болно. Хоосон учир харанхуй байдаг аж.


Аалзнууд болон шүүр унасан шулам

Сансрын уудам дахь аймшигтай зүйлс

Сансарт гэрэл цацруулсан хохимой толгойтой, бүхнийг тольдогч нүдтэй шуламнууд гээд л төсөөлж болох аймшигт амьтад бүгд бий. Бидний “мананцар” гэж нэрлэдэг хий, тоосонцрын гэрэлтсэн  олонлог нь янз бүрийн дүрстэй болж харагддаг. Бидний нүдэнд харагддаг эдгээр дүрсүүд нь хүний тархи тохиолдлын дүрсийг хэрхэн хүлээж авдгийг харуулсан содон үзэгдлийн нэг жишээ юм.


Алуурчин-сүүлт од

Сансрын уудам дахь аймшигтай зүйлс

Дээр дурдсан үзэгдлүүд нь ядаж хүн төрөлхтөнд аюулгүй билээ. Харин зарим үед Дэлхийд ихээхэн ойртож ирдэг сүүлт од бол аюултай. Ердөө л 1 км-ийн өргөнтэй сүүлт одтой мөргөлдвөл манай гараг сүйрнэ. Тэр ч байтугай 40 метр сүүлт од хүн ам төвлөрсөн бүс нутгаар унавал ихээхэн гай гамшиг дагуулах юм. Сүүлт од бол Дэлхий дээрх амьдралд ихээхэн нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг гэдэг. 65 сая жилийн өмнө Дэлхий дээр 10 км хэмжээтэй сүүлт од унаснаас динозаврууд устсан гэж үздэг. Бидний аз болоход аюулыг эрт илрүүлэн мэдэж чадвал Дэлхийгээс холдуулж болох технологийг эрдэмтэд бий болгожээ.


Нарны идэвхжил

Сансрын уудам дахь аймшигтай зүйлс

Нар бол амьдралын эх булаг. Гэхдээ манай нар үргэлж сайхан ааштай байгаад байдаггүй. Үе үе наран дээр радио холбоо, хиймэл дагуул, цахилгаан сүлжээг сүйтгэж чадах аюултай шуурга болдог. Одоо нар 11 дэх удаагийн онцгой идэвхтэй үедээ орж байгаа тул сүүлийн үед наран дээр тэсрэлт байнга ажиглагдаж байгаа билээ. 2013 онд нарны идэвхжил туйлдаа хүрсэн гэж судлаачид үздэг. 

http://viva.mn/