1981 онд олон арван хятад айлыг Монголоос албадан гаргаж байсныг 40-өөс дээш насныхан санаж буй байх. Мэдээж хэрэг Монголоос гарах дургүй байсан хужаа нар зүгээр ч нэг яваад өгөөгүй нь ойлгомжтой. Эдгээр айлуудын дунд Чжан Дүфэ гэдэг луухааны нэр орсон нь санамсаргүй хэрэг биш байжээ. Гаднаас нь харахад гойд ялгарах юмгүй паацганасан өвгөн луухан тэр үеийн хужаа нарын шүтээн болсон нэгэн байлаа.

1940-өөд оны сүүлчээр орж ирсэн энэ өвгөн луухаан яагаад бусаддаа тэгтлээ шүтэгддэг болсон нь танд сонин байгаа нь тодорхой. Чжан Дүфэ нь Хятадын өмнөд муж болох Шандунь нутагт төрж өсчээ. Эцэг нь хүүгээ тайган болгож хааны ордонд оруулах хүсэлтэй байсан боловч бүтээгүй аж. Чжан овгийнхон удмаараа хар дом, хараал хийдэг, хор найруулах тал дээрээ алдартай учраас нэгэн хар домч луухаанд шавь оруулсан гэдэг. Чжан хүү ч сайн сурч байлаа. Багш түүнийг,
- Үүний сэтгэл тэр аяараа хараар будагдсан байна. Тийм ч учраас сайн домч болох нь гэж магтдаг байсан аж. Нэгэн удаа хөршийнхөө Бао овогтой мантуу булаалдсан Чжан зодуулж орхив.

Тэр уйлан хайлан гэрээдээ орж ирчихээд,
- Би Бао овогтынхныг голомтоор нь устгана хэмээн уйлж байжээ. Үүнийг сонссон хөршийн авгай Бао овогтонд орж хэлэхэд нь тэр хавьдаа л баян гэгддэг данжаад Бао,
- Тэр муу гуйлгачин нусгай үхсэнээ хуцаж байгаа юм. Би Чжан овогтынхныг ажлаас нь халлаа гэж хэлжээ. Үнэхээр ч маргааш өглөө нь тэр Чжан овогтыг ажлаас халж орхив.

Хүүгээ зодож,
- Чамаас болж халагдлаа гэж ундууцахад хүү нь,
- Зүгээр ээ. Бао овогтынхон маргааш үхнэ гэж хэлсэн ажээ. Маргааш нь Бао овогт эхнэр, хүүхэдтэйгээ өдрийнхөө хоолыг идэж байтал гэнэтхэн хайртай нохой нь арслан бар шиг дүүлж ирээд бүгдийнх нь хоолойг тас татаж орхижээ. Хачирхалтай нь дэргэд нь хараад зогсож байсан зарц эмэгтэйг огтхон ч тоолгүй эргээд тайван гэгч нь хэвтэж орхижээ. Энэ явдлаас болон тосгон даяар Чжан хүүг шүтэх болсон аж. Бүр зэргэлдээ тосгоны нэгэн баян эр амьд илжиг шан хөлсөнд нь өгч байгаад хөршийнхөө эрд хараал хийлгэж залуу сайхан эхнэрийг нь авч суусан удаатай. Ингэж нэрд гарсан Чжан овогт Бээжинд очиж суурьшжээ. Ер нь хятадуудын дунд “Жинхэнэ диваажин гэдэг Ар Монголд байдаг” гэсэн яриа байдаг учраас хил давахын мөрөөсөл болж байжээ. Ингээд явганаар алхсаар хил давсан гэдэг.

Тэрбээр Монголын хилчдэд,
- Би Японы түрэмгийлэгчдээс зугтаж яваа эх оронч хэмээн өөрийгөө танилцуулснаар Монгол руу орсон гэдэг. Улаанбаатар хотод түүнийг ирж буй сургаар хужаа нар орон байр, мөнгө төгрөг бэлдчихсэн хүлээж байжээ. Ингээд л Монголд ирсэн хар домч Чжан хүндтэй хүний нэг болж хувирчээ. Тэр хятад эхнэр авсан боловч залуухан монгол хүүхнүүдээр зугаагаа гаргахдаа гаргуун нэгэн байлаа. Монголчуудыг харааж, хар дом хийж төр, засгийг нь унаасай гэж мөрөөднө. Ийм л нэгэн луухааныг Монголоос албадан гаргах хүмүүсийн тоонд оруулчихсан байжээ.

Түүнийг авч үлдэхийн тулд хятад цустай эрлийз, хурлийзууд өчнөөн оролдоод ч дийлсэнгүй. Тэрбээр явахдаа хашаандаа баахан юм булан шившлэг хийгээд явж одсон гэдэг. Энэ магадгүй хэмээн болгоомжилж шөнөөр нэгжлэг хийх болсон аж. Гэвч НАХЯ-ыхан нэгэн өвгөн лам дээр очсоноор учирч болзошгүй аюулаас мултарсан гэдэг. Өвгөн лам өмнөө сүү цацсаар очиж уг нүхэн дээр чөмгөн ганлин үлээж байснаа хар хадгаар гараа ороогоод ухтал л дотроос нь хүний сүүжний ясыг хөөгөөр будчихсан гарч ирсэн гэдэг. Уг сүүжний ясыг тэр дор нь шатаасан бөгөөд гал дээр хаяхад хэн нэгэн хужаа,
- Хай яа, үхвээ хэмээн орилж байжээ. Үнэхээр ч Чжан овогт яг тэр үеэр Замын-Үүдээр гараад л үхсэн гэдэг бөгөөд бие нь хар нүүрс болчихсон байсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn