Дэлхий дахинд И.Сталин нь хатуу , харгис зангаараа алдартай. Тэр бас хошин шогийн мэдрэмжтэй өндөр хүн байжээ. Ингээд түүний түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн хошигнолуудыг хүргэж байна.
***

Анх “Победа” автомашин зохион бүтээх явцад нэрийг нь “Родина” (Эх орон) гэж нэрлэхээр тогтоод байжээ. Үүнийг мэдсэн Сталин ёжтойгоор асуусан нь: Манай Эх орон ямар үнэтэй байх юм бэ? Машины нэрийг тэр даруй сольжээ.

Нэгэн удаа Сталинд маршал Рокоссовский нууц амрагтай тухай, тэр нь үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Валентина Серова болохыг мэдээлжээ. Тэгээд яах ёстойг асуусан байна. Сталин гаансаа амнаасаа салгаж хэсэг бодсоноо: "Яах ёстой вэ? Яах ёстой вэ?...атаархцгаадаг л байх даа!" гэжээ.

Сталин Гүржийн Коммунист Намын хорооны нарийн бичгийн дарга А.И.Мгелазег дагуулан Кунцевский дэх зусландаа очиж өөрийн тарьсан жүржээр дайлжээ.
Москва орчимд тарьсан жүрж амтлаад үз! гэв. Хэсэг хугацаанд өөр сэдвээр ярилцсаны дараа дахиад л:
Сайхан жүрж шүү, ид ид! гэв. Эцэст нь зочин:
Нөхөр Сталин, би таньд амлаж байна. Долоон жилийн дараа Гүрж бүх улсыг жүржээр хангадаг болно, гаднаас ч авах хэрэггүй болно гэлээ.
Бурхны авралаар ойлголоо шүү! гэж Сталин инээмсэглэжээ.

Баграмяны удирдсан анги хамгийн түрүүнд Балтийн тэнгист хүрчээ. Үүнийгээ бахархалтайгаар мэдэгдэхийн тулд армен генерал өөрийн гараар лонхонд Балтийн тэнгисийн уснаас хийгээд туслахдаа өгч Москва руу нисгэжээ. Сталинд мэдэгдэх хэрэгтэй. Гэвч туслахыг ниссэн хойно Германчууд хариу довтолгоо хийж Баграмяны ангийг эргээс ухраажээ. Энэ тухай Москва мэдсэн боловч туслах мэдээгүй байлаа. Тэр үед онгоцонд радио холбоо байсангүй. Туслах Сталин дээр бахархалтайгаар алхан орж лонхтой усыг гардуулаад Балтийн тэнгист хүрснийг дуулгав. Сталин лонхтой усыг гар дээрээ хэсэг эргэлдүүлж байснаа туслахад буцаан өгөөд “Баграмянд буцааж өг, түүнд анх авсан газарт нь буцааж асга гэж хэл” гэжээ.

Нэгэн гадаадын сэтгүүлч Сталинаас асуужээ: ”Армений сүлдэнд Арарат уул дүрслэгддэг. Гэтэл яагаад энэ уул Армений нутаг дээр байдаггүй юм бэ?”. Сталин хариулав: “Туркийн сүлдэнд хавирган сар байдаг. Гэтэл тэр ч бас Туркийн нутагт байдаггүй шүү дээ”.

Сталин цаг уурчдаас тэдний урьдчилсан таамаглал хэр магадлалтай байдгийг асуув. “Дөчин хувь, нөхөр Сталин”. Сталин хариулсан нь “Тэгвэл та нар эсрэгээр нь дамжуулж бай. Шууд 60 хувийн магадлалтай болох нь байна” гэжээ.

Дайны үед Сталин Байбаковоос газрын тосны шинэ орд илрүүлэхийг тушаав. Байбаков энэ нь боломжгүй тухай Сталинд тайлбарлажээ. Сталин “Нефть байвал, Байбаков байна. Нефть байхгүй бол Байбаков байхгүй” гэжээ. Удалгүй Татарстан болон Башкирт нефтийн ордууд илэрсэн гэнэ.