Бүх зүйл цахимжсан өнөөгийн ертөнцөд аж төрж буй иргэн бид тэрхүү баялаг өв сангаас чадах чинээгээрээ ашиглаж ажил амьралаа хөнгөвчлөх хэрэгтэй билээ. Бид та бүхэнд хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй хэрнээ хамгийн хэрэгцээтэй 15 вебсайтыг танилцуулъя. Хэлбэрийн хувьд үлэмж биш ч гэсэн агуулгын хувьд гүнзгий ач холбогдолтой буюу амьдралд тань ихээхэн тус нэмэр болж чадахуйц дараах вебсайтуудаар зочлон юу байгааг нь сонирхоод нэг үзэхэд илүүдэхгүй болов уу. Тус сайтууд руу орохын тулд гарчгууд дээр нь дарахад л хангалттай.

PRINT FRIENDLY
Хүссэн вебсайтаа хялбархан хэвлэх боломжтой.

CAN I STREAM IT?
Дуртай киногоо хайгаад үзээрэй.


FLIPTEXT
Текстийг урвуугаар нь харуулж цахим хуудсандаа өвөрмөц статус бичих арга энд бий.


DATE TO DATE
Аливаа үйл явдлын эхлэх болон төгсөх он сар өдрийг бичээд хэд хоногийн хугацаа байгааг тооцоолоорой.


SCREENR
Компьютерийнхээ дэлгэц дээр хийж буй үйлдлийг видео бичлэг болгон бичиж авах боломжтой.


SKYSCANNER
Олон улсын нислэгийн үнэ, цагийн хуваарь гэх мэт цогц мэдээлэл энд бий.


TWO FOODS
Хүнсний хоёр бүтээгдэхүүний уураг, илчлэг, шим тэжээлийг харьцуулан үзсэний дараа алийг нь идэхээ сонгоорой.


SLEEPYTI
Энэ сайт таныг хэдэн цагт унтаж хэдэн цагт босох нь хамгийн тохиромжтой талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч чадна.


ONLINE ETYMOLOGY DICTIONARY
Аливаа үгийн язгуур гарлыг тайлбарласан онлайн толь бичиг юм.


WHAT THE F*CK SHOULD I MAKE FOR DINNER
Оройн хоолонд юу хийхээ мэдэхгүй байвал ийшээ ороорой.


VIDDYJAM
Дуртай дуучныхаа дууг хайгаад сонсоорой.


ACCOUNT KILLER
Ямар ч эккаунтыг бүр мөсөн устгахад тусална.


FAKE NAME GENERATOR
Шаардлагатай үед хуурамч нэр болон хувийн мэдээлэл зохиоход хэрэгтэй сайт гэнэ.


SCALE OF THE UNIVERSE
Сансар огторгүйгаас эхлээд атом молекул хүртэлх бүх зүйлийн хэмжээг сонирхолтой байдлаар судлах боломж.


THE RASTERBATOR
Зургаараа гоёмсог сурталчилгааны хуудас хийгээрэй.

эх сурвалж: bunny.mn