Хүний нөөц, Менежментийн Нийгэмлэгийн өнгөрсөн жилийн хийсэн судалгаагаар ажил олгогчдийн 45 хувь нь ажилчдийнхаа Англи хэлний дүрмийн мэдлэг болон бусад чадваруудыг нь хөгжүүлэхийн тулд сургалт явуулахаар төлөвлөж байгаа гэсэн байна.

Таны юу хэлж байгаа нь үүнийг хэрхэн хэлж байгаатай хамааралтай байдаг, ялангуяа мэргэжлийн орчинд. Бид ажилчдын тэмдэглэл хөтлөхдөө, хамт ажиллагсадтайгаа ярих үедээ гаргадаг түгээмэл алдаануудыг жагсаан бичлээ.

1. Fewer vs Less
Бид fewer-г тоологддог биетийн тухай ярихдаа хэрэглэнэ. Жишээ нь “He ate five fewer chocolates than the other guy,” Тэр эрэгтэй нөгөө залууг бодвол таваар цөөн шоколад идсэн. эсвэл “fewer than 20 employees attended the meeting.” Хориос бага ажилчид хуралд оролцсон.
less -г бид хийсвэр, материаллаг бус зүйлийн талаар ярихдаа хэрэглэнэ. Жишээ нь: “I spent less than one hour finishing this report.” Энэ тайланг нэг цагийн дотор хийж дуусгасан.

2. It’s vs Its
Ихэнхдээ (‘) тэмдэглэгээ нь хамаатуулан эзэмших байдлыг илэрхийлнэ. I took dog’s bone Би нохойны яс авсан. Гэвч мөн орхигдсон үсгийн оронд хэрэглэгдэх тохиолдол ч бий. Жишээ нь: don’t. it’s, Its хоёрын ялгаа их төвөгтэй. its ийг мөн л ямар нэг зүйлийн хамаатуулах төлөөний үг байдлаар хэрэглэнэ. I took its bone Би түүний ясыг авсан. Харин It’s нь it is гэсэний товчилсон хувилбар байна. It’s raining. Бороо орж байна.

3. Тодорхойлогч гишүүн өгүүлбэрийг зөв байрлуулах
Өгүүлбэрийн эхэнд болон төгсгөлд хоёрдмол утгатай, тэмдэг нэрийн үүрэг гүйцэтгэж буй гишүүн өгүүлбэрүүд нь үг болон хэллэгийн утгыг тэр бүр өөрчилдөггүй.
Жишээ нь: Potting in refrigerator our office manager threw the fruit in the garbage. Энэ бүтцээс харахад танай менежер жихүүдэс хүрэм гал тогооны хэрэгсэлд зангад орсон зомбий шиг ойлгогдож байна.
Тэгэхээр тодорхойлогч гишүүн өгүүлбэр нь тухайн үг боллон хэллэгийнхээ араас хэрэглэгддэг гэдгийг санаарай. Зөв хувилбар нь: Our office manager threw the fruit, rotting in the refrigerator, in the garbage.

4. Who vs Whom
Энэ жилийн эхэнд “The New Republic” Mark Leibovich ийн “This town” -ийн шүүмжийг хэвлэн гаргасан. Түүний бодлоор зохиолчийг магтууштай байсан. Гарчиг нь “Careful whom you call a hypocrite” Who эсвэл Whom аль нэгийг нь хэрэглэхээсээ өмнө тухайн өгүүлбэрээ толгойдоо нэг боловсруулж үзээрэй. Дээр дурьдсан жишээнд whom you call a hypocrite. гэх өгүүлбэрийг you call whom a hypocrite гэж өөрчилье. Whom нь who гэхээс илүү тохирч байгаа шалтгаан нь тухайн үгийн үүрэг нь өгүүлэгдэхүүн бус тусагдахуун байхад оршиж байна. Ерөнхийдөө өгүүлэгдэхүүн нь өгүүлбэрийг эхлүүлж, тусагдахуун нь төгсгөдөг. Who is hypocrite? гэх энэ өгүүлбэрийн хувьд who – г хэрэглэж байгаа нь маш зөв байна. Учир нь энэ тохиолдолд бид өгүүлэгдэхүүнийг асууж байна.

5. Me, myself болон I
Me, myself болон I-ийг хэзээ хэрэглэх нь мөн л тусагдахуун уу? өгүүлэгдэхүүн үү? гэдгээс хамаарна. Me нь үргэлж тусагдахууны үүрэг гүйцэтгэдэг бол I нь өгүүлэгдэхүүний үүрэг гүйцэтгэнэ. Харин Myself-ийн хувьд яриа болон бичгийн явцад өгүүлбэрийн эхэнд өөрийгөө дурьдсан тохиолдолд ашиглаж болно. Энэ нь эгэх төлөөний үг гэж нэрлэгдэн өгүүлбэрийн өмнөхөн дурьдагдах төлөөний үгтэй холбогдоно. Жишээ нь: “I made myself breakfast” гэх хэлэх нь зөв, харин “my friend and myself made lunch” гэж хэлэх нь буруу болох нь ээ. Харин “someone else and me/I” тохиолдолд өгүүбэрээсээс хэн нэгэн гэсэн хэсэгийг хасаад хэлээд үзээрэй. “My co-worker and I went to lunch.” гэхэд “I went to lunch” гэсэн хэсэг дангаараа утга илэрхийлж дүрмийн хувьд зөв байна. Тиймээс хэн нэгэнтэй өөрийгөө хамтад нь хэлэх гэж байгаа бол Me биш I байх нь ээ.

6. Lie vs Lay
I’m going to lay down гэж хэлэхгүй. Lay гэдэг үг нь тусагдахуунтай хэрэглэглдэх ёстой. someone lays something somewhere. Доорхи ялгааг хараарай.
present simple past simple
lie lie lay
lay lay laid

7. Дүрэм бус үйл үг
Англи хэлийг суралцаж байх явцад гэнэтийг бэлэгүүд их тохиолдоно. Бид бүх дүрмийг бус үйл үгсийг жагсаан бичиж чадахгүй боловч тэд байсаар л байгаа гэдэгийг мэдэж авах хэрэгтэй. Жишээ нь: broadcast гэсэн үгэнд өнгөрсөн цаг гэж байхгүй. Yesterday CNN broadcasted a show гэж бичих нь буруу харин Yesterday CNN broadcast a show. гэх нь зөв. sneak болон hang мөн адил. Дүрэм бус үйл үгийн жагсаалт нь маш өргөн хүрээтэй тул та үг тус бүрийг нэг бүрчлэн харж цээжилэх хэрэгтэй.

8. Nor уу? or уу?
Өгүүлбэрийн эхэнд neither хэрэглэсний дараа nor -г хамтад нь хэрэглэнэ. Or -ийн үгүйсгэсэн хэлбэр гэж ойлгож болно. “Neither my boss nor I understand the new program.” Манай дарга бид хоёр хоёулаа шинэ програмыг ойлгохгүй байна. Мөн not орсон өгүүлбэртэй хамтад нь хэрэглэж болно.My boss didn’t understand the program, nor did I.” Манай дарга шинэ програмыг ойлгоогүй, би ч бас.

9. Then vs Than
Маш энгийн ялгаа бий. then цаг хугацааны тухай ярихдаа хэрэглэнэ. “We had a meeting, and then we went to lunch.” Бид уулзалталтанд орсны дараагаар өдрийн хоол идэхээр явсан. than аливаа зүйлсийг харьцуулахад хэрэглэгдэнэ. “This meeting was more productive than the last one.” Энэ уулзалт сүүлийн уулзалтыг бодвол их үр өгөөжтэй байлаа шүү.

10. Өгүүлбэрийг угтвараар төгсгөх үү?
Юуны өмнө хэлэхэд ингээд хэрэггүй. “My boss explained company policy, which we had to abide by” ингээд өгүүлбэр төгсгөх нь нэг л утгагүй байгаа биз дээ. Угтварыг гишүүн өгүүлбэрийн урд хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг. “My boss explained company policy, by which we had to abide,” Эсвэл ийм төрлийн алдаа гаргахаас зайлсхийн өгүүлбэрийг дахин боловсруулж “My boss explained the mandatory company policy.” гэх бичиж болно шүү дээ. Манай дарга бидэнд бхйгууллагын зайлшгүй дагаж мөрдөх журмыг танилцуулсан.

11. Өгүүлэгдэхүүн (хамаатуулах төлөөний үг) болон үйл үгийн тохироо.
Ихэнхи өгүүлэгдэхүүн нь олон тоон дээр хэрэглэгдэх үедээ үйл үг нь “s’ гүй бичигддэг. She types, they type. Хамаатуулах бүрэлдэхүүн нэмэхэд төлөөний үг нь доорхи байдалтай болно. She types on her computer, they type on their computers. Анхааруулан хэлэхэд: төлөөний үг someone /хэн нэгэн/ нь her/тэр эмэгтэйн/ his /тэр эрэгэтэйн/ гэсэн хамаатуулах үгийг шаарддаг.