Энд тэндээс үхсэн хүний цогцос олдлоо гэсэн мэдээ тасрахаа болилоо. Өнөө өглөө мэдээ уншаад сууж байтал үерийн далангаас нэг эрэгтэй хүний цогцос мөн олджээ. Мөн олон жилийн өмнө булсан байсан цогцсыг блокон хашааны сууринаас оллоо гэсэн мэдээ ч гарч байсан. Траншейнаас араг яс болтлоо удсан хүний цогцос оллоо гэсэн мэдээ ч байсан. Энэ улс оронд чинь ер нь юу болоод байна. Хүн байтугай мал, амьтнаа үхэхэд араас нь сураглаж эрэл сураг тавьдаг байхад хүн үхчихээд ус шалбааганд хэвтэж байхад хэн ч сурагладаггүй нь сонин.
- Бетонон зуурмагт зутгуулж амиа алдсан хүний цогцос олдлоо
- Блокон хашааны сууринаас эмэгтэй хүний цогцос олдлоо
- Дөнгөж төрсөн нярайн цогцос олдлоо
- Зодуулсан эмэгтэйн цогцос олдлоо
- Нас бараад удсан цогцос олдлоо
- Туул голоос цогцос олдлоо
- Хотын төвөөс үл таних хүний цогцос олдлоо гэх мэтээр цогцос олдсон тухай мэдээлэл тасрахгүй хөврөнө.
Ёстой энэ нийгэм нэг л бишээ гэдэг шиг энэ нэг л зүйл буруу яваад байна. Монгол хүний амь өнөөдөр ямарч үнэ цэнэгүй болж цогцос болсных нь дараа л төр засаг нь анхаарлаа хандуулж очиж ачиж авах юм даа. Хүн үхэж л байдаг гэсэн аятай нийгэм энэ асуудалд бүүр цочирдохоо больж. Нийгэм улам харгис болоод байгаа юм биш үү.
Магадгүй хэн нэгэн гэмт хэрэгтэн хүн алж булчихаад одоо эрх чөлөөтэй ч явж байгаа ч юм бил үү. Хэн мэдлээ. Төр засаг нь энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг болсон баймаар. Ард түмэн нь цогцос болсоор л байна.