Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хааны одон"-г энэ жил академич, физикч Х.Намсрайд гардуулахаар болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдээллээ. Энэ жил төрийн дээд одон, Чингис хааны одонд салбар салбарын нэрт зүтгэлтнүүд нэрээ дэвшүүлсэн бөгөөд анх удаа шинжлэх ухааны салбарын эрдэмтэн хүртэхээр болжээ. Х.Намсрайд Чингис хааны одон гардуулах ёслол энэ сарын 23-нд Төрийн ордноо болох юм.

Шинжлэх ухааны салбараас анх удаа "Чингис хааны одон" хүртэх гэж буй буурал эрдэмтэн, академич Х.Намсрай хойч үе, залуустаа дараах захиас бичсэнийг та бүхэнд хүргэж байна. Монгол залуу хүн та энэ хүний захиасыг уншваас, үүнд санах, сэрэх маш чухал зүйлс буйг тусган авах хэрэгтэй буй заа.

Залуустаа:


Монгол цус, монгол генийн удамшил нь 3-р ууесээ буюу зээ хүү, ах гучаас эхлэн хүчтэй тодордог юм. Жишээ нь Чингис хааны удирдах ур дуй, авьяас нь түүний ач нар болох Оросыг дарамталж байсан Бат хаан, Багдадыг эзэлсэн Хулагу, Хятадыг нэгтгэсэн Хувилай нарт уламжлан тодорсон байх юм. Зохиогчийн энэ санаа бодлоос ургуулан үзвэл 21-р зууны 30-50-иад оны завсар манай оронд 3-р үеийн хүчтэй судлаачид гарч монгол хүн дэлхийд нээлт бүтээл гаргах магадлал их болох юм.

Одоогоор манайд тогт сон нэг муу зуршил бол эрдэм шинжилгээний ажлын далавчин дор нэр төр олох, кареер хийх, дарга болох гэсэн хэнээрхэл тогт сонд оршино. Бидний дээр өгүүлснээр эрдэм шинжилгээний ажлыг аливаа бусад ажилтай, тэгэх тусмаа удирдах ажилтай хутгалдуулж хийнэ гэсэн ойлголт байж болохгүй. Эрдэм шинжилгээний удирдах ажил буюу даргын ажил эцсийн эцэст хүнтэй ажиллах арга ажиллагаа бөгөөд эцсийн үр дүн ни хүн хүмүүжүүлснээр, олон тушаал гаргаснаар, зарим хүнийг гомдоосноор, зарим хүнийг баярлуулснаар хэмжигдэх ажил байдаг.

Гэтэл манайд хамгийн сайн эрдэм шинжилгээний ажилтан нь дарга юм шиг, том дарга бол хамгийн гарамгай эрдэмтэн юм шиг ойлгох нийт дунд тархсан учир даргын ширээ рүү хушуурах хандлага байдаг. Энэ бол зохисгүй, ёстой хоцрогдсон хэлбэр мөн. Ийм сэтгэлгээ газар авсан нь түүхийн хөгжлийин үр дагавар юм билээ… Малчин ардууд хар бор ажилд нухлагдаж лам хуваргууд устаж үгүй болсон. Бүтээлч хүмүүс яагаад ч юм зааж сургадаг, даргалдаг, хоосон ярьдаг хүмүүсийн тооноос хавьгүй цөөн болж нэг үгээр цагаан гартнууд хэт олширсонд оршино. Үүнээс үүдэн бэлэнчилэх сэтгэлгээ гэдэг аймшигт үзэгдэл манай нийгмийг бүрхсэн юм. Өөрсдийн боломжоо.. байсаар атал гуйлга гуйх замд өвгэд хөгшид, хүүхэд залуучууд хүртэл орсон. Ер нь бид энэ их дэлгэр уужим нутагтаа тэнгэрийн одноос олон сул асгасан сувд шиг малтай хүмүүс хүнээс юм гуйж, зээлж амьдарна гэдэг монгол хүний ёсоор гутамшиг хэрэг шүү. (х73)

Залуучууддаа хандах нь:


Ахмадаас үг сонс

Малчид өөрийн биеэр бодит байдал, хар практик дээр мал маллагааны арга барилд хойч үе хүмүүжүүлж, сүм хийдэд лам хуваргууд шавь нартаа ном эрдмийг ягштал зааж сургадаг түүхэн хэвшилтэй. Ингэж бүх насны турш багш шавийн барилдлага гэж гэр бүлийн харилцаанаас ч илүү бат бэх, урт мөнхийн холбоо тогтдог байсан. Бүүр хожим өөрөө нас сүүдэр 70, 80 хүрсэн өвгөд, хөгшид Багш минь тэгж сургадагсан. Ингэж заадагсан. Мөн ч ухаантай шүү гэх мэтээр багын багшаа үргэлж дурсч маань мэгзмээ уншиж суудаг.
Орчин үед ч монголчуудын багш шавийн барилдлага шинэ нөхцөл, шинэ агуулгаар баяжигдаж байна. Энэ нь Европын болон бусад орны шавь сургуулийн зарчим, хэлбэр төлбөөс өөр агуулгатай байдаг. Хэдэн оймс илүү элээснийх гэж ярих дуртай. Энэ нь ахмадаас үг сонс гэсэн үгээ. Ингээд би орчин үеийн шинжлэх ухаанд хөл тавиж, ном эрдмийн мөр хөөж, эх орны болон өөрийгөө мөнхжүүлэх шар замаа тавьж байгаа авяслаг залуучууддаа хандаж хэдэн үг хэлэх гэсэн юм.

1. Бага балчирдаа ажлыг хар бор гэлтгүй хийж, эрх танхил битгий өс. Өсээхин жаргал жаргал биш
2. Сургууль ахуй цагтаа мэргэжлээ аль болохоор эрт сонгож, зөв тэгш хүмүүжил ол.
3. Багаас эхлээд үзсэн ном, сурах бичгийг тэмдэглэж, өөрийн гэсэн өврийн дэвтэртэй бол.
4. Эрдэм номын амин сүнс: Чи хичнээн авъяастай байлаа, сууж сураагуй, тэвчээргуй бол чиний авъяас хоосон болж үрэгдэнэ.
5. Зах зээлийн жам: Хаана авъяас , хөдөлмөр байна тэнд эд хөрөнгө, эрдэм ном, сайхан амидрал бий.
6. Эрдэм судлалын ажил гэж хоолны цэс, эмийн жор шиг тогт сон арга барил байхгүй.
7. Зөвхөн чиний толгой, гар хоёроос хамаарна
8. Юмыг, номыг их нухах тусам чамд хэнд ч тайлбарлаж болохгүй тархиний ажиллагааны зөн билэг тогтоно.
9. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бодох бодлого, шийдэх асуудал, явах замын бартааны их бага, бэрхээс хамаарч тухайн нөхцөл, мөч болгонд өөрийгээ жолоодох, хэвших уураг тархиний зөв шийдэл болно Энэ нь хүн болгонд эхээс заяасан зүйл огт бишээ. Харин үүнийг хүн болгон байлдан олж болно. Байлдаан нь уйгагуй ажиллагаа өөр юу ч хэрэггүй. Нэг үгээр тэвчээр хатуужил, уйгагуй ажиллагаа хүний уураг тархийг зовоож, элддэг элдүүр юм (арьс элддэг хэдрэг шиг)
10. Шинжлэх ухаанд адгууснаас заяасан хувь хүний хор шар, нэр хүнд, хэргэм цол, карээр олох хүсэл, тэмүүлэл, мөрээдэл бас нөлөөлдөг, урамшуулдаг нэг хөшүүрэг мөн.
11. Жаргалтай амьдрал, гэр бүлээ зөв зохион байгуулж чадаагүй хүн шинжлэх ухааныг мөрөөдөж хэрэггүй. Энэ тухай Оросын гарамгай эрдэмтэн, гурван удаагийн хөдөлмөрийн баатар, Орост цөмийн зэвсэг хийлцсэн, академич Я.Б.Зээлидович гуай хэлэхдээ, Ажлаас тараад гэртээ харихдаа бяасгалантай. Гэрээсээ ажилдаа ирэхдээ бас баяр баясгалантай хүнийг жаргалтай хүн гэжээ.
12. Эцэст нь Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хувь хүн өөрөө л мэрийвэл бүх юм чинь гар дээр буугаад л ирнэ. Харин үүнийгээ алдаж болохгүй. Бид онгиргон зантай, бага юманд сайрхаж хүндээ хөнгөнөөс өгдөг балчир сэтгэлгээтэй улс шүү. Монголчууд бидний эрдэм номын зам Арвин байх болтугай.

Эх сурвалж: http://www.mongolinternet.com/famous/HavtgainNamsrai.htm

Х.Намсрайн товч намтар

Академич Х.Намсрай нь 1943 онд Завхан аймагт малчин ард Хавтгайн хүү болон мэндэлжээ. Тэрээр Москвагийн их сургуулийг 1968 онд төгссөнөөс хойш амьдралынхаа 46 жилд физик-математикийн шинжлэх ухааны салбарт ажиллажээ. Тэр бээр дараах ажлуудыг эрхэлж байв: ОХУ-ын Дубна хотын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (1969-1974, 1978-1983), АНУ-ын Сиракусын Их Сургууль (1989-1990), Англи улсын Лондоны Их Сургууль (1993), Швеи царь улсын Женев хот дахь Европын Цөмийн Шинжилгээний Лаборатори (1993), Герман улсын Хайделиберг (1995), Хамбургийн (2000) Их Сургуулиуд, Итали улсын Триест хот дахь Олон улсын Онолын Физикийн Төв (1991, 1997, 1999)-д эрдэм шинжилгээний ажилтан, зочилсон эрдэмтнээр ажилласан юм.

Х.Намсрай физикийн салбарт Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргаж, дэлхийн физикчдийн дунд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол аргазүйн шинэ шийдэл томьёонууд бий болгосон байна. Мөн, тэрээр математикийн салбарт шинэ онол дэвшүүлснээс гадна эрдэм шинжилгээ судалгааны 120 гаруй бүтээл туурвин, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлжээ.

Х.Намсрай физик, математикийн ухааны философийн доктор (1974), докторын (1982) зэрэгтэй бөгөөд 1991 онд ШУА-ын гишүүн, профессор цол хүртжээ. Тэрээр дараах шагналыг хүртсэн юм: ШУА-ын 2 удаагийн шагнал (1988, 1993), Төрийн дээд шагнал Сүхбаатарын одон (1996), Монгол Улсын төрийн шагнал (1997), Дэлхийн Соёлын Зөвлөлийн диплом (1989), Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-н гишуун (1995), Нью-Иоркийн ШУА-ын гишүүн (1998), 20-р зууны гарамгай эрдэмтэн (Кэмбриджийн Олон Улсын Намтрын Хүрээлэн, 2000).

http://gashuun.mn/