Хүний биеийн цагаар өглөөний 7 цаг гэхэд нүүрс усууд эрчимтэйгээр задарч энерги болон хувирч гэдэс өглөөний цэвэрлэгээгээ хийдэг. Өглөөний энэ үйл явц бидний эрүүл мэндэд маш хүчтэй нөлөөлдөг. Тиймээс өдөр бүр яг энэ цагт аяга бүлээн ус ууж дадсанаар ирээдүйн олон өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой. Тэр ч бүү хэл Төвдийн эрүүл мэндийг сайжруулан, залуужуулах жоронд өглөө бүр аяга ус ууснаар өөрийн насыг 10-15 жилээр уртасгадаг гэж байдаг. Арга ч үгүй юм. Биеэс хорт бодисыг гадагшлуулж, бодисын солилцоог сайжруулж, шаардлагатай эрдэс бодисыг эд эсэд хүргэдэг ганц чандмань эрдэнэ юм. Ийнхүү нэг аяга усаар энэ өдөрөө зөв эхлүүлсэн бол үргэлжлүүлэн үдэш хүртэл биеийн жингээсээ хамаарч хөлс, амьсгал болон бусад зүйлсээр алддаг шингэний хэмжээний дуслыг ч дутаалгүй буцаан нөхөх ёстой юм. Хүн өдөрт дунджаар 8 аяга ус уух хэрэгтэй гэдэг нь хаа нэгтэйгээс гаргаж ирээд тавьчихсан ор үндэсгүй тоо биш юм. Таны биеэс өдөр бүр гадагшилж байдаг шингэний хэмжээ гэсэн үг. Шингэнтэй хамт эрдэс бодисоо ч гэсэн үдэн гаргаж байдаг.

**********

Харин та Ус бага ууж, түүнээс авах ёстой амин дэм, эрдэс бодисоор дутагдсаар байвал хоол боловсруулах зам хуурайшиж, элэг, бөөр гэх мэт гол эрхтнүүдийн үйл ажиллагаа удааширч, үр дүнд нь биед хорт бодис их хэмжээгээр цуглардаг. Шатахуунгүй машин хөдөлдөггүй биз дээ. Яг л тэрэн шиг. Үүнийг батлах нэгэн жишээг дурьдъя. 1975 онд дэлхий даяар 105 сая тарган хүн амьдарч байсан бол 2015 онд энэ тоо 641 сая болтлоо өсчээ. Үүнд хоол хүнснээс гадна уух шингэний орон зайг уснаас булаасан хиймэл чихэрлэг ундаа жүүсний нөлөө маш их юм. Гэтэл тарган хүн эрүүл байна гэдэг боломжгүй шүү дээ.

Урт нас уух уснаас эхтэй. Тэгвэл бид эрүүл байхын тулд ямар ус уух ёстой юм бэ? Ус бүхэн адилгүй шүү дээ.

Эрдэсгүй ус нь л гэхэд ид шидийнхээ дийлэнхийг алдсан гэсэн үг. Хэт цэвэршүүлсэн шүлтлэг ус нь аливаа гадны сөрөг нөлөөллөөс бие организм өөрийгөө хамгаалж, эсэргүүцэх үндсэн чадварыг сул болгодог. Гэтэл усанд тодорхой хэмжээний эрдэс бодис агуулагдаж байдаг нь бидэнд байгалиас заяасан эрүүл мэндийн бодис шүү дээ. Тухайлбал кальци, магни, натри, төмөр, фтор гэх мэт. Үнэтэй витаминд байдаг найрлага байгаа биз. Яс шүднээс эхлээд бүх эд эрхтэн хоосон ус биш эрдэст усны нөлөөгөөр эрүүл бат бөх “амьдардаг”-ийн учир энэ. Харамсалтай нь тэдгээр эрдэсийг цэвэршүүлэгчийн олон давхар шүүлтүүрүүд аваад хаячихдаг гэсэг үг юм. Ихэнх хүмүүс сайн чанарын гутланд дуртай байдаг шүү дээ. Учир нь чийг татахгүй хөлийг амьсгалуулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг, хөлд эвтэйхэн бас загвар сайтай учир. Гутал муут гурвын дор гэдэг үг хүртэл байдаг шүү дээ. Тэгвэл ус муут хэдийн дор байна гэж та бодож байна вэ? Эрүүл мэндтэй шууд холбоотой учир уух усныхаа чанарыг бусад эд зүйлээсээ ч илүүтэйгээр анхаарч сонгох хэрэгтэй юм. Тэгвэл сайн ус хаана байдаг вэ? газар газрын ус өөр өөр байдаг ч хорвоо ертөнцийн үгүйсгэх боломжгүй гайхамшигт нууц нь байгаль бидэнд хамгийн сайн бүхнийг өөрөө бэлэглэдэгт оршдог гэдгийг мэдэхгүй улс үндэстэн үгүй шүү дээ. Тиймдээ ч дэлхийн улс орнуудад байгалын эрдэст усны борлуулалт өдөр ирэх тусам нэмэгдэж, бусад уснаасаа илүү өндөр үнээр худалдаалагдсаар байгаа юм. Энэ нь усны үнэ цэнийг мэдэрч, хүний биеийн дотоод бүтэц, өөрөөр хэлбэл 70 %ийн усыг зөв бүтэцтэй болгож эрүүлжүүлэхгүй бол ямар ч эм тан, хоол хүнс хүний эд эсэд бүрэн эмчилгээ, шим тэжээл болж хүрч чадахгүй гэдийг ойлгосонтой холбоотой юм. Хөгжиж буй орнуудын иргэдийн нийт өвчлөлийн 80% нь уснаас үүссэн байдаг учир ойлгохоос ч арга үгүй юм.

Манай монголчууд ч гэсэн нутаг нугынхаа булаг шандын усанд оршдог анагаах увидасыг танин мэдэж хэрэглэсээр ирсэн түүхтэй. Өвөрхангай аймгийн хужирт сумын орчимд дарь, хүхэр үнэртсэн халуун устай нэгэн тойромд орж, эдгэрч илааршсан анчин буга хоёрын бодит домог ч гэсэн байдаг шүү дээ. Тэр бол тухайн газрын шим газрын судлаар дамжин хөрс, ус, шавар гээд бүх зүйлдээ шингээтэй байдгийн илрэл юм. Гэвч энэ мэт байгалийн шинж чанараас холдож, хотжиж суурьшсан иргэдийн хувьд олон жил болсон шугам хоолой, ариутгах зорилгоор хэрэглэсэн хлорын агууламж гээд ундны усны хувьд тийм ч сайнгүй байгаа нь нууц биш. Өдөр бүр онгон байгалийн зөв энергитэй амьд усандаа хүрч очих боломж ч бас байдаггүй шүү дээ. Ийм нөхцөлд бидэнд тэрхүү эрдэст усыг байгалийн шинж чанарыг нь алдагдуулалгүйгээр үйлдвэрлэн, савлан ирдэг жишиг тогтсон нь маш чухал дэвшил юм. Хужирт усны чанар нь гэхэд агууламжинд байдаг эрдэсүүд нь хүний биед зохицох хамгийн тохиромжтой хэмжээнд байдагт оршдог. Үүнийг Монгол, Япон, Герман, Хятадын мэргэжлийн байгууллага, ус шинжээч эрдэмтдийн шинжилгээний хариу баталдаг. Мөн усны бүтэц, мэдээлэл дамжуулах увидасын тухай нээлтээрээ дэлхийг гайхшруулсан Японы эрдэмтэн Масару Эмото хүртэл “Хужирт” байгалийн эрдэст усыг хамгийн зөв бүтэцтэй зургаан талс бүхий хамгийн сайн эко бүтээгдэхүүн болохыг нотолсон байдаг. Тиймээс ирээдүйд эм бэлдмэлд мөнгө зарах гэж биш эрүүл саруул урт удаан амьдархын тулд өдөр бүр эрдэст усныхаа шим тэжээлээр биеэ тэтгэж байх нь хамгийн энгийн бөгөөд хамгийн чухал амьдрах урлаг юм.

Өдөрт нэг литр буюу дунджаар 4.5 аяга ус уухад хүн жилд 2.5 кг жин хасах боломжтой гэнэ.
Ютагийн их сургуулийн эрдэмтэд хамгийн их ус уудаг хүмүүсийн бодисын солилцоо сайн байдгийг нотолжээ. Өдөрт дор хаяж дөрөв ба найм, мөн 12 аяга ус уудаг хүмүүсийг харьцуулахад найман аяга ус уудаг хүний энергийн хэмжээ, анхаарал төвлөрөлт нь дөрвөн аяга ус уудаг хүмүүсээс илүү байгаа нь ажиглагдсан байна

Та бүхэнд 10 жилийн дараа дэлхийн хүн амын 5 хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байх магадлалтай гэдэг тооцоо гарчээ

Монголчууд 1990-ээд оны дундаас хойш огцом таргалж, түүнээсээ болж зүрх судасны өвчлөл дөрөв дахин, чихрийн шижин өвчнөөр өвдөх нь тав дахин нэмэгдсэн.

Хүн бүхэн ус ууж чадна. Энэ бол усны тусламжтайгаар хүн бүхэн бодисын солилцоогоо сайн байлгаж, эрүүл саруул урт наслах боломжоо өөртөө олгож чадна гэсэн үг. Харамсалтай нь зарим нэгэн маань энэ боломжоо бүрэн ашиглаж чадалгүй элдэв зовлонг өөртөө нэмж байдаг нь нууц биш.

Хэт цэвэршүүлсэн шүлтлэг ус байнга уух нь дархлаанд сөрөг нөлөөтэй байдаг.