Соёл урлаг суурь боловсрол болоод Ерөнхий боловсрол тэр бүр чухал байр суурь эзэлдэггүй. Тиймээс Монгол Улсын иргэнийг хүмүүжүүлэхэд юу чухал байгааг ялган салгаж судлах цаг нь болжээ. Урлаг хүний дотоод мэдрэмж сэтгэлгээг илүү түлхүү хөгжүүлдэг. Бага балчиртаа сонгодог хөгжим сонсож өссөн хүүхдүүдийн авъяас илүү олон талтайгаар хөгжсөн, бие хүний хувьд зөв төлөвшсөн байдаг байна. Мөн багийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцдог, шинэ арга зам олох чадвар нь хөгжсөн байдаг.

Өнөөдөр бага, дунд ангид долоо хоногт нэг цагийн хичэээлээр хөгжмийн боловсрол олгодог. Энэ нь зөвхөн академик талаас нь хүүхдүүдэд нот заах, дуу цээжлүүлэх хэлбэрээр явагдах нь элбэг. Хөгжмийн багш нарын боловсрол, хөгжмийн боловсролын хөтөлбөрийн хязгаарлагдмал байдал нь боловсрол олгодог гэхээсээ илүү цагийг дэмий үрсэн асуудал болоод удаж байна.

Мөн эцэг эхчүүд хичээлийн бус цагаар хүүхдүүдээ урлагийн боловсрол олгох боломж нь дутмаг нийгэмд бид амьдарч байна. Тиймээс нот мэддэг болгоход чиглэсэн хөгжмийн боловсролын тогтолцоог хөгжим сонсож ойлгож мэдэрдэг чадвартай болгоход чиглэсэн систем, хөтөлбөрт шилжүүлэх шаардлагатай болжээ. Дүрслэх урлаг, зургийн хичээлээр бас дунд сургуульд урлагийн боловсрол эзэмшүүлнэ гэсэн байдаг. Мөн албан боловсролоос гадна бид кино урлагаар дамжуулан гоо зүйн мэдлэг олж авч байдаг тул үйл явдал, алаан хядаан, драмаас илүү урлагийг таниулсан бүтээлийг түлхүү хөгжүүлэх нь илүү олон нийтэд хандсан хүртээмжтэй ажил болно.

Гэтэл өнөөдрийн телевизүүд хүүхдийн урлагийн боловсролд хандах нь багассан санагдана. Харин 1968 оны 5 сарын 11нд багачуудад зориулсан “Болжмор” сэтгүүлийн анхны дугаар гарч байжээ. Бага насны хүүхдүүдэд зориулсан янз бүрийн хөгжим, уран зураг, зөвлөгөө, бяцхан сурвалжлага зэрэг олон булан, олон хуудастай нэвтрүүлэг хийдэг байжээ. 1960, 1970 аад оны турш бяцхан үзэгч хүүхдүүдийнхээ дотны зөвлөгч, хүсэн хүлээдэг хайртай нэвтрүүлэг нь болж байсан байна. Энэхүү нэвтрүүлгийг МУСГЗ Б.Цэенханд олон жилийн турш бэлтгэж, үзэгч хүүхдүүд юу сурч мэдсэн, юу бодож санасанаа Б.Цэенханд болон “Болжмор хоёртоо л бичдэг байжээ. Уг нэвтрүүлгийг монголын зурагт радиогийн анхны найруулагч С.Бадрах зохиолыг нь бичиж найруулдаг байжээ.

Мөн 1970 оны 11 сарын 8 нд хүүхдийн редакци өөрсдийн хүчээр “Дуулгаваргүй муужгай” 6 үзэгдэлт хүүхэлдэйн жүжгийг бэлтгэж хүүхэд багачуудад хүргэж байжээ.
Бие хүн хөгжиж төлөвшинө гэдэг нь бусадтай идэвхтэй харилцаж өөрийгөө зөвөөр ойлгуулж бусдыг зөвөөр ойлгох чадвартай болохоос гадна нийгэмд биеэ авч явах гүүр болох хувь хүний хандлага эерэгээр тогтсон байх явдал юм. Тиймээс л урлагийн боловсролыг бага балчир наснаас нь төлөвшил болгож хөгжүүлэх нийгмийн хэрэгцээ байгаа юм. Гэхдээ өнөөдрийн телевизүүд хүүхдийн нэвтрүүлэг огт хийхгүй байна гэж хэлээд байгаа юм биш. Хамгийн гол нь нүдээ олсон ажил хийх нь хамгийн чухал байгаа юм. Өнөөдрийн нийгэмд хүүхдийн монгол соёл уламжлал мэдэхгүй, таван хошуу малаа ялгаж мэдэхгүй байна гэдэг цэвэр хүүхдийн урлаг нийгэм соёлын нэвтрүүлэг хүүхэлдэйн кино ховор байгааг илтгэж байна.

Гэтэл 2000 аад оноос хойш төрсөн хүүхдүүд ихэвчилэн гадаадын хүүхэлдэй үзэх нь ихэссэн. Учир нь телевизүүдээр “Том жерри”, “Наруто” “Барби” гэх мэт хүүхэлдэйн кино гаргах нь их болсон. Түүнээс гадна “Хүн аалз” “Супер хүн” гэх зэрэг сөрөг үлгэр дууриалтай кино гаргадаг болсон. Гэтэл мэдээгээр “- Хүүхэд супер хүнийг дууриаж алчуураар нөмрөг хийн цонхоор үсэрчээ гэх мэдээлэл гарч байсан удаатай. Эндээс урлагаар дамжуулж хүргэж байгаа буруу зүйлийг бага насны хүүхэд бие даан сэтгэх чадвар муугаас болж юунд өртөж байгаа, юунд өртөж болзошгүйг харуулж байна. харин дээр үед хүүхэлдэйн киног одоог бодвол хийдэг байжээ гэж харагдаад байгаа юм. Энэ үед үндэсний радио, телевиз хүүхдэд зориулсан цагаа яаж нөхдөг байсан гэвэл, үлгэрийн танхим байгуулаад туульч, ерөөлч, магтаалч хүнийг урьж авчраад үлгэрийн цаг гаргадаг байсан байна. Боролдой хүүгийн үлгэрийн цаг эхлэхээр, үлгэрээ яриад, туулиа хайлаад, хуураа хуурддаг байж. Түүнтэй адил монгол хүүхдийн урлагий боловсрол, нийгэм соёлын хандлагад эерэгээр нөлөөлөх монгол контент хийж болох боломж байгаа. Ядаж л улсдаа ганц “Хүүхэлдэйн театр”-тайгаа гэрээ хийгээд хамтран ажиллаж болно.

Монгол хүнийг хүмүүжүүлэхийн тулд хүүхдүүд киногоо үзэхдээ ямар киноноос үлгэр дууриалал авах вэ?, ямар нэвтрүүлгээс үүх түүх, зан заншил хэл соёлоо мэдэх вэ гэдэг чухал асуудал болж байгаа юм.

Урлагийн боловсрол олгох тогтолцоог илүү практикал болгоход шууд хуулбарлан хэрэглэхээс эхлээд загвар болгон ашиглах олон улсын жишгүүд бидэнд бэлээхэн байдаг.

Хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөр гэхээрээ хүүхэлдэйн кино, хүүхдийн шоу нэвтрүүлгүүд байж болно. Харин хүүхдийн урлагийн боловсролыг дэмжихийн тулд телевизүүд монгол баатраараа хүмүүжиж, монгол түүх домгийн кино, монгол үндэсний хэв шинжит нэвтрүүлгээс үлгэр жишээ авах нэн тэргүүний зорилт бий болгох хэрэгтэй.

Мэдээж энд Монгол Улсын урлагийн салбарын хөгжлийг үгүйсгэж болохгүй ч бидний ярьж буй сэдэв энгийн хүн ардын аж амьдрал, хөгжилд ямар нөлөөтэйг авч үзэж байгааг анхаарах хэрэгтэй. Мөн мэргэжлийн урлагийн байгууллагууд, олон нийт, үзэгчдэд зориулсан байнгын шинэ мэдээлэл, системчилсэн мэдлэг өгөхүйц телевиүийн цуврал нэвтрүүлэг, сургалтын болон халөршуулсан хөтөлбөрүүд нэн чухал гэж үзэж байна.

“Одоогоор байгууллагууд ганц нэг удаагийн захиалгат нэвтрүүлэг хийдгийг эс тооцвол байнгын, сургалтын болон танин мэдэхүйн шинж чанартай нэвтрүүлэг огт байдаггүй. Энэ нь мэргэжлийн урлагийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй сайтар хамтарч ажиллах шаардлагатай болохыг харуулж байна./Урлагийн боловсрол төсөл.,2003/”

Ихэнхи эцэг эхчүүд хүүхдүүдээ урлагийн мэдрэмжтэй хүн болгохын тулд зохих шалгуураар нэвтрүүлэг үзүүлж, урлагийн чиглэлийн юм уу насанд нь тохирсон ном, хэвлэлээр хангадаггүй.

Үүнийгээ санхүүгийн бэрхшээл, боломжтой холбон тайлбарладаг ч өөрсдөө шар хэвлэлт хошуурах хандлага элбэг. Тиймээс хүүхдүүд гэрт нь байгаа янз бүрийн хов жив, гэмт хэргийн мэдээллээр дүүрэн сонин сэтгүүл уншиж, телевизээр сайн боловсроогүй нэвтрүүлгийг үздэг гэсэн үг юм.

П.Сумьяабаяр time.mn