Энэ жилийн 41 дүгээр долоо хоногт дэлхий дахинаа өрнөсөн үйл явдлын тоймоо бэлтгэлээ. Өнгөрсөн өдрүүдэд АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа сэргэж, тулгамдаад байсан асуудлууд шийдэгдэх шатандаа орсон юм.

Батаар.мн сайт уншигчдад дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд болох BBC, CNN, Синьхуа, Ройтерс, Риа Новости зэрэг бусад эх сурвалжаас бэлтгэсэн мэдээлэл хүргэж байгаа билээ.

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа сэргэв

Хоёр долоо хоног дамнаж АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссон. Энэ нь түүхэндээ хоёр удаа давтагдаж байгаа бөгөөд 17 жилийн өмнө тохиолдож байжээ. Засгийн газрын үйл ажиллагаа зогсох болсон шалтгаан нь ирэх оны төсвөө баталж чадахгүй байснаас эхлэлтэй. Энэ бүхэн Бүгд найрамдахчуудын эсэргүүцлээс болсон ч гэж хэлж болохоорр байгаа. Засгийн газрын гацаанаас болж 10 гаруй хоног төрийн байгууллагын найман зуун маянга орчим ажилчид ажлаа хийгээгүй. Энэ нь тус улсыг нэлээд хүнд байдалт ороход хүргэсэн.

Харин өнгөрсөн пүрэв гаригт энэ бүх асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагын үүднээс АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама бүгд найрамдахчуудыг хэлэлцээрт урьсан. Хэлэлцээ амжилттай болж өчигдрөөс төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бүгд найрамдахчууд Обамагийн тавьсан саналыг хүлээж авч Гадаад зээлийн хязгаарыг түр хугацаагаар нэмэгдүүлэх болов. Түүнчлэн нэлээд эсэргүүцэлтэй тулгараад байсан Обама эрүүл мэндийн даатгалын системийг дэмжин, харин бусад салбаруудаас таналт хийхээр болсон юм.

Ерөнхийдөө олон улсын ажиглагчдын зүгээс АНУ-ын тогтворгүй байдал, Эдийн засгийн хямрал нь бусад орнуудад сайн, муу олон талтай ч, өрсөлдөгч хамгийн гол хүчин болох БНХАУ-д том завшаан болж мэдэхээрийг хэлж байгаа. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Хятад улс ойрын таван жилд АНУ-ын эдийн засгийг гүйцнэ гэсэнтойм гаргажээ. Тэгэхээр хэдхэн жилийн дараа гэхэд Хятад удс дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч болж мэдэхээр юм.

Хамтарсан цэргийн сургууль эхэллээ

Өмнөд Солонгос, АНУ, Япон гурав тэнгисийн цэргийн хамтарсан хээрийн сургуулиа пүрэв гаригт эхлүүллээ. Хээрийн сургууль нь далайн хар салхины улмаас хэд хоног хойшилсон байв. Сургуулилтад Америкийн нисэх онгоц тээгч хэт хүнд USS George Washington хөлөг, Япон, Солонгосын Aegis ангиллын эсминец хөлгүүд "Эссекс USS Antietam" төрлийн онгоц тээгч ба USS Preble төрлийн мина тээгч болон сөнөөгч нисэх онгоцнууд ба нисдэг тэрэгнүүд оролцож байна. Хээрийн сургуулийн өмнө Хойд Солонгос өдөөн хатгалгын эсрэг цохилтоор хариу барина, тэвчээр барагдлаа гэв. Тиймэээс энэ байдал нь умардуудын эгдүүцлийг дээд цэгт нь хүргэсэн үйлдэл боллоо.

Шинжаан Уйгарын 400 гаруй иргэд байцаагдав

Бослого үймээн дэгдээсэн “Эрх чөлөөт Түвд” хөдөлгөөнийхөн цагдаагийнхантай мөргөлджээ. Мөргөлдөөний үеэр цагдаа нар гал нээж 60 гаруй түвд хүн шархадсан юм. Бослого үймээн гаралгүй сар гаруй нам жим байсны эцэст дахин дэгдээсэн нь ийнхүү цус асгарахад хүргэлээ. Дургүйцлээ илэрхийлсэн түвдүүд гэртээ байсан Хятадын төрийн далбааг газар шидэлж, гишгэж байсан нь гал нээх шалтгаан болсон ажээ. Сүүлд гарсан энэ бослогын тухайд Хятадын тал олон улсын агентлагуудад “Ямар ч бослого болоогүй, хэн ч шархдаагүй” хэмээн мэдээлсэн нь олон хүний бухимдлыг төрүүллээ.

Бээжингийн бодлоготой үзэл суртлын хувьд нийцдэггүй өөрсдийн тусгаар тогтнолын төлөө удаан хугацаанд тэмцэж байгаа ч тусыг эс олж, эсэргүүцлээ илэрхийлэн зулын гол болох нь олонтаа. 2008 оноос хойш Хятадын Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн 100 гаруй хүн өөрийгөө шатааж зулын гол болжээ. Энэ явдлын дараахан Түвдийн шашны нэрт зүтгэлтэн Аконг Тулку ренбүүчийн амийг бүрэлгэв. 73 настай Аконг Тулкуг, түүний үеэл болон өөр нэг ламын хамт Чэнду хотод дээрэмчид хөнөөсөн тухай Синьхуа агентлаг мэдээлсэн билээ.

1959 онд төвдүүдийн бослого амжилтгүй болох үед Аконг Их Британи руу зугтаж, түүний дараа Энэтхэгт хэсэг амьдарч байжээ. Ийнхүү явсаар 1967 онд Баруунд Түвдэд ирж анхны "Самье Линг" сүмээ байгуулжээ. Мөн буяны сан нээж түүгээрээ дамжуулан ядуу буурай иргэдэд анагаах ухаан, боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг байв. Энэ хэрэг гарсантай холбогдуулан Ченду хотод Түвдүүд эмгэнэл зарлав.

Нобел шагналтнууд тодров

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн эзэд тодорсон. Шагнал гардуулах ёслол Шведийн Стокгольм хотын Каролинска институдид болж байгаа. Долоо хоногийн эхний өдөр эрүүл мэнд, физиологийн салбарын шагналтнууд тодорсон билээ. Энэ салбарт тэргүүлэх ололт амжилт гаргасан хэмээн АНУ-ын Ренди Шекман, Жеймс Ротман мөн, Германы эрдэмтэн Томас Шюдофф нар нэр хүндтэй энэ шагнал хүртлээ. Тэд "Эсийн зөөвөрлөлтийн систем болон түүний мехнаник шилжилт"-ийн судалгаа хийсэн эрдэмтэд юм.

Түүний дараа өдөр химийн шинжлэх ухааны эрдэмтэд шагнал хүртэв. Эрдэмтэд цахим орчинд химийн туршилт хийжээ. Тэд гурвалсан байдлаар компьютер ашиглаж олон төрлийн туршилт хийсэн нь амжилттай болсон байна. Энэ шинэлэг арга дээр тулгуурлан шинэ төрлийн эмзүйн бүтээгдэхүүн ч гарган авчээ. Үүн дээр суурьлан цаашдаа шинэ төрлийн эмийн бүтээгдэхүүн хийх боломж гарч байгаа ажээ. Энэ жилийн химийн ШУ-ны шагналтнуудаар Британи гаралтай АНУ-ын эрдэмтэн Майкл Левитт, Австралийн химич Мартин Карлплас болон Израилийн химич Ариех Варшел нар тодорлоо.

Харин физикийн салбарын Нобелийн шагналтнуудаар Бельгийн эрдэмтэн Франсуа Энглерт, Их Британийн эрдэмтэн Петр Хиггс нар тодорсон. Эдгээр эрдэмтэн 30 гаруй жил энэ шинжлэх ухааныг судалж буй ахмад эрдэмтэд. Тэд "Нэгж атомын массыг судалж, шинээр онол боловсруулсж чадсанаараа шагнал хүртжээ.

Түүнчлэн энэ оны уран зохиолын салбарын Нобелийн шагналтнаар Канадын богино өгүүллэгийн мастер Алис Мунрог тодорсон. Хатагтай Алис Мунрог өдгөө 82 настай, түүний хамгийн алдартай зохиол нь “Эрхэм амьдрал”, “Жаргалтай бүжгийн сүүдэр” юм.

Харин нэлээд сонирхолтойд тооцогддог энх тайвны шагналтнаар НҮБ-ын химийн зэвсгийг хориглох байгууллагыг энэ жил нэрлэлээ. Энэ байгууллагыг химийн зэвсгийг устгах өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж байснаар нь үнэлэн шагналын эзэн болгожээ. Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналд нэр нөлөө бүхий олон хүн, байгууллага өрсөлджээ. Хүмүүсийн дунд явуулсан санал асуулгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг нэрлэж байсан. Харин өөр нэгэн найдвар төрүүлж байсан хүн нь пакистан охин Малала Юсуфзай байлаа. Хэрэв Малала охихн энх тайвны шагналтан болсон бол түүхэн дэх хамгийн залуу Нобелийн шагналтан болох байсан билээ.

Э.Мөнхнасан

www.bataar.mn