Улс төр

Н.Энхбаярын цаг гэж байсан юм

Тариачин хулс тарихын тулд эхлээд үрийг газарт суулгаж үнсээр борддог. Бяцхан үр тэндээ бүтэн дөрвөн жилийн турш анир чимээгүй хэвтдэг ч тариачин өглөө болгон усална. Яг дөрвөн жилийн дараа нялх хулс газрын хөрсийг яран ил гарч, зөвхөн 90 хоногийн дотор 20 метр өндөр ургадаг. Намбарын Энхбаярын улс төрийн өндөрлөгт хүрсэн ...

”Сэрэлт” кинон дээр хүүхдүүд “чийчаан” дагаж гүйдэг шиг л...

“Чингис хаан” онгоцны буудал дээр Монголын анхны өөрийн өмчлөлийн “Чингис хаан” онгоц буусан нь МИАТ компанийнхан төдийгүй манай хэдэн дарга нарын магнайг тэнийлгэлээ. Түрээсийн онгоцоор аргацаадаг байснаа бодвол өөрийн гэсэн онгоцтой болсон нь Ерөнхий сайдын хэлснээр “монгол хүн бүрийн баяр бахдлыг төрүүлж байгаа нь лавтай”. Харин энэ үйл явдлын хажуугаар ...

Тэднээр алга ташуулахыг хүсвэл албан тушаал өг

М.Энхсайхан сүүлийн үед бүр ойлгомжгүй нэгэн болж хувирчээ. Уг нь цагийн сайханд манай улсын шилдэг эдийн засагч, шаггүй улстөрч гэгдэж явсан билээ. Гэтэл сүүлийн үед тэрбээр өөрийгөө өдөр ирэх бүр л "хэн ч биш" рүү түлхэх болов. Уг нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тэрбээр Н.Энхбаяртай "Долоон жилийн гэрээ" гээчийг байгуулж, хэрэндээ ...

Ямарч нам Монголд байхгүй ...

Манайхан сонгууль дөхөхөөр л нам мам гэж нэг их солиордог юм. Манайд ямар ч улс төрийн нам байхгүй. Үүнийг мөн ч олон жил хэлж байна даа. Миний хэлсэн хэлээгүй бүгдээрээ мэдэж л байгаа ш дээ, “бүгдээрээ новш”, эсвэл “хоёулаа новш” гэж хүн толгойтой болгон л ярьдаг биз дээ. Тэгээд одоо ...

Нууц гэрээ

"Чонотой нийлсэн гэрийн нохой чононоосоо дор" гэх Монгол ардын мэргэн үг бий. Өнөөгийн зарим улс төрч амин хувийн болоод намынхаа эрх ашгийн төлөө ард түмний ашиг сонирхлыг юман чинээ тоохоо байсан нь яг л чонотой нийлсэн нохойн явдлыг санагдуулсаар байгаа юм. Тэгвэл "Чонотой нийлсэн нохой" царайлсан хоёр улс төрч саяхан ...

Ямар мэргэжилтнүүд шилдэг ерөнхийлөгч болдог вэ

Америкчууд жил бүрийн хоёрдугаар сарын гурав дахь долоо хоногийн даваа гаригийг “Ерөнхийлөгчийн өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Анх 1880 онд Нэгдсэн Улсын анхны Ерөнхийлөгч, тусгаар тогтнолын төлөөх дайны баатар Жорж Вашингтоны төрсөн өдөр болох хоёрдугаар сарын 22-ныг олон нийтээр тэмдэглэдэг байжээ. Үүний зэрэгцээ тус улсын олон мужид иргэний дайн /1861-1865/-ы үед ...

Н.Энхбаяр даргынхаа төлөө Н.Удвал нэр дэвшив

Ерөнхийлөгчийн сонгууль гэж нэг улс төрийн хошиг одоо болох гэж байна. Дэвшиж байгаа хүмүүсийг хараад “арай согтуу байж байхдаа сонгочихсон юм биз” хэмээн эргэлзэхээр нөхдүүд ч байна. За одоо яах вэ намынх нь бодлого гээд орхиж болох ч жаахан цааш харвал улс төрийн тохиролцоогоор нэр дэвшиж байгаа нь харагдаж байна. ...

Улс орныхоо хувь заяаг авч явах чадвартай лидер монголд байна уу.

Хайгаад хайгаад сонгочих хүн байхгүй болтлоо өнөөдөр бид лидерүүдийн хомсдолд оржээ. Аргаа ядахдаа ах намынхан арай л дээр байж магадгүй гэж найдан, далай даяан дархан аваргаа ерөнхийлөгчид дэвшүүлж байх вэ дээ. Тийм болхоор МАН-д Б.Бат-Эрдэнэ аваргаас өөр хүн дээр байхгүй гэсэн үг. Ёстой байгаа ганцыгаа л дэвшүүлэх шиг боллоо. Мэдлэг ...

Ц.Элбэгдоржийг “тавиад өгчихөв үү”

Ерөнхийлөгчийн сонгуулийг наадам гэх юм бол энэ жилийн наадмын бөхийн тааврыг будилуулсан хүн бол Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас ингээд гараад ирнэ гэж ёстой төсөөлсөнгүй. Мэдээж нэр нь аль эртнээс яригдаж байсан ч арай ч ингээд гараад ирнэ гэж бодоогүй. Гэтэл МАН-аас шигшиж, шигшиж, шалгаж шалгаж Б.Бат-Эрдэнийг дэвшүүлэхэд олон ...

Ардчиллыг ардчилагчид гутааж байна

Манай улсад Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал сайхан болж өнгөрлөө. Эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, жагсаалтай, өлгөлөнгийн мэдээтэй Монгол минь гадныхнаас нүүрээ нуусангүй. Байдгаараа л угтаж байгаагаараа дайлж мордууллаа. Хурлаар ардчилалыг бэхжүүлэх, баталгаажуулах туршлага сорилтын асуудлаар олон талаас ярьсан нь сайн хэрэг. Гэхдээ хорин хэдэн жилийн өмнө ардчиллын жагсаалд оролцож явснаа ...