Улс төр

"Рио Тинто"-д хорин жилийн өмнөх түүх давтагдах уу???

“Блүүмберг”-ийн цахим хуудаснаа Э.Берманн, Ю.Хамбер нарын ийм гарчигтай нийтлэл гарчээ. Энэхү нийтлэл нь Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нийтлэгдсэн боловч өнөөдөр Оюу Толгойн асуудал чухал сэдэв болоод байгаа учраас дахин хүргэж байна. “Рио тинто” группийн Монгол дахь зэс, алтны уурхай эдгээр түүхий эдийн хамгийн том зах зээл болох Хятадаас холгүй ...

Хувьсгал гэдэг нийгмийг эмчлэх багаж

Гурван жилийн өмнө бичигдсэн энэхүү нийтлэлийг уншигчиддаа хүргэж байна. Хувьсгал гэхлээр манайхан халзан толгойтой Ленин багшийг Сүх жанжинтайгаа хамт толгойдоо дүрслээд, олон хүний амь нас хөнөөсөн айхавтар дайн байлдааны тухай санаандаа дүрсэлж “аллергитээд” байдаг шиг. 21 жилийн өмнөх Ардчилсан хувьсгал гэхлээр бас л үймээн шуугиан, өлсгөлөн тэмцэл зарласан үйл явдал ...

Шинэчлэлд чөдөр болсон “хуучин” сайдууд

Шинэчлэлийн гэх тодотголтой өнөөгийн засгийн газрын хийж байгаа ажил, гаргаж байгаа бодлого шийдвэрүүдийг нь харлаа. Засгийн газар байгууллагдсанаас хойш нэг жил болсон хэдий ч гоц гойд юм хийчихсэнгүй. Нөгөө л хийдэг зам барилгынхаа ажлыг хийсээр, үүнийгээ агуу их бүтээн байгууллалт өрнөж байна гэж худал ярьсаар. Үнэнийг хэлэхэд магтан дуулаад байгаа ...

​Урд хөршийн хөгжлийн нууц

Хятадын төмөр замын сайд асанд Цаазаар авах ял ногдуулжээ. Liu Zhijun-ийг өнгөрсөн жил сайдын суудлаас нь огцруулж, дараа нь Коммунист намаас хөөжээ. Түүний ажил үүргээ гүйцэтгэж байхдаа их хэмжээний мөнгө хахуульд авсан. Танил талдаа ашигтай гэрээ хэлэлцээ байгуулж байсан хэмээн буруутгажээ. Лю 10 сая гаруй ам.доллар хууль бусаар хүртсэн байна. ...

Ураны урхаг хийгээд улс төрчдийн хорлолын тухай

Цөмийн эрчим хүчний ертөнцөд ураныг олзворлон, баяжуулж боловсруулаад АЦС-ын реакторыг цэнэглэх хүртэлх процессыг upstream буюу өгсүүр урсгал, цөмийн реакторт ураныг шатаасны дараах ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулах, хог хаягдлын менежмент хийх хүртэлх процедурыг downstream буюу уруу урсгал гэж нэрлэх нь бий. Цөмийн реактор ажиллуулахад цөмийн урвал явагдаж радио идэвхит бодис ...

Н.Энхбаярыг уучилсны цаана юу нуугдана вэ? 

Авлигалтай хатуу тэмцэж, шударга ёсыг тогтооно хэмээн амлаж байсан Ц.Элбэгдорж дахин сонгогдсоныхоо дараахантай хоригдол Н.Энхбаярт уучлал үзүүлсэн зарлиг гаргалаа. Энэхүү шийдвэр нь олон хүний "шударга ёс тогтоно" гэсэн итгэл найдвар луу ус цацсантай адил хүндээр туслаа. Одоо ард түмэн хэнд найдах вэ? Гэмт хэрэг хийсэн л бол хүн бүр хуулийн ...

Монголын авлигачдын нэгдсэн нам байгуулъя

Монголын авлигачдын нэгдсэн нам гээчийг байгуулах цаг болжээ. Тэгэх юм бол гишүүд дэмжигчид нь бэлэн, намын бодлогоо боловсруулахад ч амархан. Хамгийн гол нь энэ намыг Монголын ард түмэнд таниулах лидер улстөрчид олон байгаа юм. Сүүлийн үед авлигын хэрэгт холбогдож, Авлигатай тэмцэх газар, шүүх, прокурорын үүдийг сахих болсон хүмүүс дунд олны ...

Ц.Элбэгдоржтой холбоотой ноцтой баримт дэлгэгдлээ

ANI буюу Asian News International гэдэг дэлхий даяар 100 гаруй төлөөлөгчийн газартай Ази тивийн хамгийн том мэдээллийн агентлагаас энэ ноцтой мэдээг дамжууллаа. Мэдээ өдөр тутмын "Business Standard" сонины 6 сарын 16 ны дугаарт гарсан юм. Би МАН-ийг гэмт этгээдийн бөөгнөрөл гэж сайн мэднэ тэхээр энэ хар пиар бол биш. Энд ...

Ерөнхийлөгч ямар вэ улс орон тийм

Аливаа улс орон удирдагч сайтай бол тэр орны хөгжил урагшлах боломж өндөр гэдгийг олон орны жишээ харуулдаг. Монголчууд Азийн орнуудынхаа найз нөхдийг харахад тэд атаархамаар сайхан ерөнхийлгөчидтэй байсан тул өндөр хөгжилд хүрч өнөөдөр дэлхий ертөнцийг гайхшруулж шагшруулсаар. Өмнөд Солонгос, Сингапур, Тайван гээд л Азийн ердөө л шаахай өмсөж явсан тариачин ...

Ираны шинэ ерөнхийлөгч

Хассан Роухани зургадугаар сарын 15-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 18 сая 613 мянган санал авч, Ираны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Ираны улс төрийн зүтгэлтэн Хассан Роухани (Hassan Rouhani) 1948 оны арваннэгдүгээр сарын 12-нд төржээ. Тэрээр Тегераны их сургуулийг төгсч, эрх зүйн бакалавр, Их Британийн Глазго хотын Каледоны их сургуульд докторын зэргээ хамгаалжээ. Тэрээр ...