Улстөрч гэдэг үгийн “Ч” үсэг тун ёозгүй байгаа тухай нас тогтсон нэгэн ярьж билээ. Бүх юм улс төртэй холбогдчихдог манай улсад, интернэтийн сэтгэгдлийн орон зай итгэл алдарсан, эмээж болгоомжилж буй утгатай үг, өгүүлбэрээр пиг дүүрнэ. Саяхан Засгийн газрын тэргүүний догдлуун нээлтээр хэрэглэгчдэд хүрсэн Монгол-93 шатахууныг аваад үзье л дээ. Хэрэглэж сурсан шатахуунтай нь ижил үнэтэй байгаа болохоор хүмүүс тэгтлээ хошуурахгүй, харин ч сэжиглэж байна. Энэ талаар тэд үзэл бодлоо илэрхийлэхдээ “Шатахуунгүй муухай царайлдагтаа биш, цамаан загнаж байгаа ч юм биш, Хятадын хулхи бараанд хууртагдаж залхсан хэрэглэгчид бие биенээ хараад л байгаа. Монгол-93 нэртэй л болохоос Хятадаас л ирсэн шүү дээ” гэж байна.


Хэвлэлүүд хичнээн магтаж өнөөх шатахууныг нь “Монгол газрын тос шатахуун болж эргэн ирлээ” гэж төлбөртэй, төлбөргүй нийтэлж бичээд ч итгэхгүй нэг нь итгэхгүй л байгаа юм. Дээр нь гай болж Монгол-93 борлуулж буй ШТС-ууд нь хотын захаар түлхүү байгаа бололтой. Тэгэхээр хотын төвд зарахгүй байгаа нь сэжиглэх том шалтгаан. Олон нийтийн санаа бодол тун ярвигтай ажээ. Хэрэглээд сурчихсан шатахуунтай нь ижил үнэтэй болохоор, бас ч гэж сонголт байгаа болохоор, чанар муутай машин эвддэг шатахуун байдаг, машин эвдрэхээр аймаар их зардал гардаг болохоор гээд л явж өгч байна. Явж явж эцсийн дүгнэлт нь бараг л “Манай томчууд бидэнд юу ч шахаж мэднэ” гэдэг утга л болж таарав.

“Манай томчууд бидэнд юу ч шахаж мэднэ гэх” сэдвийн дор утаагүй зууханд итгэдэггүй болохоо ч илэрхийлэхээ иргэд мартсангүй. Дүгнэлт нь бас л “Утаагүй зуух дэлбэрээд хүний амь эрсдээд байгаа нь манай томчуудын шахсан тэр харь зуухнуудаас л болсон” гэх. Зөв, буруу аль хязгаар руугаа даялаад байгаа дүгнэлт болохыг хувь хувьдаа дэнсэлнэ биз. Дээр үед хөдөлгүүр, эд анги сайтай, чамин машинаас татвар авах тухай асуудал эгээтэй л дэмжигдчихээгүй. Цээж өвчтэй шинэ баячууд ямар ч өндөр татвартай байлаа гээд тэр өндөр татвартай машиныг нь авчихна гэж хэчнээн тайлбарлаад байнгын хорооноос чирсээр чуулганд хэлэлцүүлж билээ. Азаар тэр үед 44 гишүүн санал өгснөөс 28 нь татгалзаж монголчууд гоё машин унах эрхтэй үлдсэн.

Яадаг юм, хүн өөрт байгаа мөнгөнийхөө гуравны нэгээр үнэтэй машин аваг л дээ. Хэрэглэж үзээгүй хүн чанарыг нь мэдэхгүй, давж сэтгэх ч үгүй. Сануулахад энэ хуулийн төслийг дахин оруулж ирэх сэдэлтэй гишүүд манай 76 дотор зөндөө байна билээ. Юу гэсэн гэхээр “Саяхан хойд хөршийнхөн автомашины тоноглолоос хүртэл татвар авахаар болсон” гэдэг байгаа. Олон дахин улиглах нь хаашаа юм. Тамхины хуулийн үр дүнд тамхидалт, худалдаа далд хэлбэрт орж, цагдаа нарын дуу түүнийгээ дагаж чанга дуугардаг болсноос өөр үр дүн нийгэмд харагдахгүй байна. Ордонд суух тамхичин гишүүд өрөөндөө хээв нэг баагиулж сууна билээ. Магадгүй хууль санаачилсан гишүүний нүүр рүү утааг нь үлээж суугаа ч байж мэднэ.

Хууль санаачилсан эрхэм сая тамхи худалдаалах цэгийн хүрээг багасгах асуудал нийгэмд бухимдал болсоор байнгын хороонд орж ирэхэд “Би тойргийнхонтойгоо уулзсан, тамхины хууль санаачилж, батлуулсанд баяр хүргэсэн. Цаашид сургууль цэцэрлэгийн ойролцоох 500 метрт тамхи зарахгүй гэсэн хүрээг өшөө илүү нэмэгдүүлсэн ч буруутахгүй” гэж онгирч байна билээ.

Яг үнэндээ жижигхэн амбаарт хэдэн тамхи зарж хоолныхоо мөнгийг олдог нийгмийн эмзэг бүлгийнхнээ энэ хуулиар тонгороод хаячихсанаас өөр зүйл болоогүй. Тэгж яривал одоо ч тамхи зардаг эмээ, өвөө хаа сайгүй байна. Хууль биелүүлэх ёстой цагдаа гуай л хөөрхий төрийн нэрийн өмнөөс өнөө хөгшчүүлийг гудамжинд бараг амбаардах шахаж байгаа. Үүгээрээ энэ хуулийг ор тас үгүйсгээгүй шүү. Гэвч тамхины хуулийг зөрчиж байгаа юм чинь цаашид, өөр байж болох аар саар хуулийг ч хээв нэг зөрчих вий. Эрхэм улстөрчид өөрсдийн гол ажил болох баталсан хуулийнхаа нэр хүндийг хууль санаачилж байгаа нэрээр унагаж байгаагийн жишээ үүн шиг дэндүү олон байдаг гэсэн.

Нэг онигоо байдаг даа. “Манай улстөрчид даанч их алдаа гаргах юм даа. Хэрэв тэд сапёрууд байсан бол ингэж ажиллах байсан болов уу” гээд. Ойлгох нэг нь ойлгож л байгаа, мянга тайлбарлаад мэдрэл нь гүйцдэггүй гэдэг шиг нөхөд ч байгаа. Аль аль нь нийгэмд бий болж буй реакц, нөлөөнөөс асуудлыг ойлгох болно. Улс төр хийж, сайхан зураг татуулаад, түүнийгээ их үйл хэрэг гэж нэрийдэх эрх манай томчуудын хэнд нь ч нээлттэй. Харин нийгэмд тэр нь ямар үл нөлөөтэй вэ гэдгийг олж харж байгаа эсэхэд нь ач холбогдол өгөхөөс аргагүй. Хоосон алга ташилт хаана ч байдаг л зүйл. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг үүнээс шал тусдаа асуудал байдаг нь ойлгомжтой.

Т.Бэх

www.time.mn

Улстөрчдөд итгэхээ больсон юм биш үү

Улстөрч гэдэг үгийн “Ч” үсэг тун ёозгүй байгаа тухай нас тогтсон нэгэн ярьж билээ. Бүх юм улс төртэй холбогдчихдог манай улсад, интернэтийн сэтгэгдлийн орон зай итгэл алдарсан, эмээж болгоомжилж буй утгатай үг, өгүүлбэрээр пиг дүүрнэ.
Саяхан Засгийн газрын тэргүүний догдлуун нээлтээр хэрэглэгчдэд хүрсэн Монгол-93 шатахууныг аваад үзье л дээ. Хэрэглэж сурсан шатахуунтай нь ижил үнэтэй байгаа болохоор хүмүүс тэгтлээ хошуурахгүй, харин ч сэжиглэж байна. Энэ талаар тэд үзэл бодлоо илэрхийлэхдээ “Шатахуунгүй муухай царайлдагтаа биш, цамаан загнаж байгаа ч юм биш, Хятадын хулхи бараанд хууртагдаж залхсан хэрэглэгчид бие биенээ хараад л байгаа. Монгол-93 нэртэй л болохоос Хятадаас л ирсэн шүү дээ” гэж байна. Хэвлэлүүд хэчнээн магтаж өнөөх шатахууныг нь “Монгол газрын тос шатахуун болж эргэн ирлээ” гэж төлбөртэй, төлбөргүй нийтэлж бичээд ч итгэхгүй нэг нь итгэхгүй л байгаа юм. Дээр нь гай болж Монгол-93 борлуулж буй ШТС-ууд нь хотын захаар түлхүү байгаа бололтой. Тэгэхээр хотын төвд зарахгүй байгаа нь сэжиглэх том шалтгаан.

Олон нийтийн санаа бодол тун ярвигтай ажээ. Хэрэглээд сурчихсан шатахуунтай нь ижил үнэтэй болохоор, бас ч гэж сонголт байгаа болохоор, чанар муутай машин эвддэг шатахуун байдаг, машин эвдрэхээр аймаар их зардал гардаг болохоор гээд л явж өгч байна. Явж явж эцсийн дүгнэлт нь бараг л “Манай томчууд бидэнд юу ч шахаж мэднэ” гэдэг утга л болж таарав. “Манай томчууд бидэнд юу ч шахаж мэднэ гэх” сэдвийн дор утаагүй зууханд итгэдэггүй болохоо ч илэрхийлэхээ иргэд мартсангүй. Дүгнэлт нь бас л “Утаагүй зуух дэлбэрээд хүний амь эрсдээд байгаа нь манай томчуудын шахсан тэр харь зуухнуудаас л болсон” гэх. Зөв, буруу аль хязгаар руугаа даялаад байгаа дүгнэлт болохыг хувь хувьдаа дэнсэлнэ биз.

Дээр үед хөдөлгүүр, эд анги сайтай, чамин машинаас татвар авах тухай асуудал эгээтэй л дэмжигдчихээгүй. Цээж өвчтэй шинэ баячууд ямар ч өндөр татвартай байлаа гээд тэр өндөр татвартай машиныг нь авчихна гэж хэчнээн тайлбарлаад байнгын хорооноос чирсээр чуулганд хэлэлцүүлж билээ. Азаар тэр үед 44 гишүүн санал өгснөөс 28 нь татгалзаж монголчууд гоё машин унах эрхтэй үлдсэн. Яадаг юм, хүн өөрт байгаа мөнгөнийхөө гуравны нэгээр үнэтэй машин аваг л дээ. Хэрэглэж үзээгүй хүн чанарыг нь мэдэхгүй, давж сэтгэх ч үгүй. Сануулахад энэ хуулийн төслийг дахин оруулж ирэх сэдэлтэй гишүүд манай 76 дотор зөндөө байна билээ. Юу гэсэн гэхээр “Саяхан хойд хөршийнхөн автомашины тоноглолоос хүртэл татвар авахаар болсон” гэдэг байгаа.

Олон дахин улиглах нь хаашаа юм. Тамхины хуулийн үр дүнд тамхидалт, худалдаа далд хэлбэрт орж, цагдаа нарын дуу түүнийгээ дагаж чанга дуугардаг болсноос өөр үр дүн нийгэмд харагдахгүй байна. Ордонд суух тамхичин гишүүд өрөөндөө хээв нэг баагиулж сууна билээ. Магадгүй хууль санаачилсан гишүүний нүүр рүү утааг нь үлээж суугаа ч байж мэднэ. Хууль санаачилсан эрхэм сая тамхи худалдаалах цэгийн хүрээг багасгах асуудал нийгэмд бухимдал болсоор байнгын хороонд орж ирэхэд “Би тойргийнхонтойгоо уулзсан, тамхины хууль санаачилж, батлуулсанд баяр хүргэсэн. Цаашид сургууль цэцэрлэгийн ойролцоох 500 метрт тамхи зарахгүй гэсэн хүрээг өшөө илүү нэмэгдүүлсэн ч буруутахгүй” гэж онгирч байна билээ. Яг үнэндээ жижигхэн амбаарт хэдэн тамхи зарж хоолныхоо мөнгийг олдог нийгмийн эмзэг бүлгийнхнээ энэ хуулиар тонгороод хаячихсанаас өөр зүйл болоогүй. Тэгж яривал одоо ч тамхи зардаг эмээ, өвөө хаа сайгүй байна. Хууль биелүүлэх ёстой цагдаа гуай л хөөрхий төрийн нэрийн өмнөөс өнөө хөгшчүүлийг гудамжинд бараг амбаардах шахаж байгаа. Үүгээрээ энэ хуулийг ор тас үгүйсгээгүй шүү. Гэвч тамхины хуулийг зөрчиж байгаа юм чинь цаашид, өөр байж болох аар саар хуулийг ч хээв нэг зөрчих вий. Эрхэм улстөрчид өөрсдийн гол ажил болох баталсан хуулийнхаа нэр хүндийг хууль санаачилж байгаа нэрээр унагаж байгаагийн жишээ үүн шиг дэндүү олон байдаг гэсэн.

Нэг онигоо байдаг даа. “Манай улстөрчид даанч их алдаа гаргах юм даа. Хэрэв тэд сапёрууд байсан бол ингэж ажиллах байсан болов уу” гээд.

Ойлгох нэг нь ойлгож л байгаа, мянга тайлбарлаад мэдрэл нь гүйцдэггүй гэдэг шиг нөхөд ч байгаа. Аль аль нь нийгэмд бий болж буй реакц, нөлөөнөөс асуудлыг ойлгох болно. Улс төр хийж, сайхан зураг татуулаад, түүнийгээ их үйл хэрэг гэж нэрийдэх эрх манай томчуудын хэнд нь ч нээлттэй. Харин нийгэмд тэр нь ямар үл нөлөөтэй вэ гэдгийг олж харж байгаа эсэхэд нь ач холбогдол өгөхөөс аргагүй. Хоосон алга ташилт хаана ч байдаг л зүйл. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг үүнээс шал тусдаа асуудал байдаг нь ойлгомжтой.
Т.Бэх

- See more at: http://politics.time.mn/content/29316.shtml#sthash.lt8ARW5E.dpuf