Обама бол төв үзэлтэн гэсэн бодол санаа олон нийтийн дунд их болж байгаа ч гэсэн баруун жигүүрийнхний“социалистууд булаан эзлэх нь” гэж одоо уйлалдаж байгаа нь магадгүй паранойгаас илүү нэг тийм зүйл дээр үндэслэсэн байгаа юм

Пьюгийн Судалгааны Төвөөс явуулсан нэг шинэ судалгаагаар судалгаанд оролцсон 18-29 насны америк залуусын 49 % нь социализмыг илүү эерэг талаас нь үзэх болсон байна. Харин үлдсэн 43 % нь социализмыг сөрөг талаас нь харж байгаа бол 8 % нь хариулт өгч чадаагүй байна. Бүр цаашилбал, тэдэнд социализм нь капитализмаас арай илүү таалагдаж байгаа аж – 19-29 насны залуусын 46 % нь капитализмыг эерэг талаас нь харж байгаа бол 47 % нь сөрөг талаас нь хандаж байна. Энэхүү хандлага нь тус улсын бусад хүн амаас ихээхэн ялгаатай байгаа юм: бусад хүн амын 60 % нь социализмд сөрөг хандаж байгаа бол 31 % нь эерэг хандаж байна.

Иймээс америкийн залуучууд бол социализмыг капитализмаас илүү их дэмжиж байгаа хүн амынх нь цорын ганц бүлэг болоод байгаа юм. Энэ нь социализмыг дэмжигчдийн тоо өсж байгаа гэдгийг хэлж байгаа юм, учир нь ердөө 20-хон сарын өмнө социализмыг тэдний 43 % нь дэмжиж байсан байна. Түүнээс хойш “Уолл Стриитийг эзлэн ав” хөдөлгөөн эхэлсэн бөгөөд 20 гаруй настай ажилгүйчүүдийн тоо улам олон болсоор байгаа юм.

Мэдээж хэрэг энэ бүхэн нь энэ залуу үеийнхэн социалист хувьсгал гаргахаар төлөвлөж байгаа гэсэн үг бус юм. Энэ нь мөн социализм бол залуус бидний хувьд өмнөх үеийнхнийг бодвол хажуугийн үр нөлөөгүйгээр амьдралаас ойлгогдож байгаа гэдгийг харуулж байгаа юм. Өнөөгийн залуус бид нар бол ардчилал ба амьдралын хэвшилд маань өөр нэгэн айлгадаг мангас болох терроризм заналхийлэх болсон эхний үеийнхэн юм. Манай үеийнхний хувьд хамгийн их нөлөө үзүүлсэн мөч бол Гахайн булангийн үйл явдал (Кубын социалист удирдлагыг түлхэн унагах оролдлого нь нурсан) биш харин 2001 оны 9-р сарын 11-ний үйл явдал байсан юм.

Терроризмтэй хийж байсан дайн гэгч нь бидэнд хэд хэдэн цоо шинэ мухар сүсгүүдийг бэлэглэсэн боловч тэдний дунд социализм байхгүй байгаа юм. Улаантны аюул гэгч бол үеэ өнгөрөөсөн эд шүү дээ. Энэ судалгаан доторхи хамгийн гайхалтай үнэн зүйл нь юу гэвэл манай санхүүгийн системийг “чулуугаар сийлж босгоогүй юм байна” гэдэг нь тодорхой болсон явдал юм.

Манай улстөрчдийн юу хийж байгааг, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр ямар юм ярьж байгааг мөн бид бүхний дэлхий дахинд унасан байгаа нэр хүндийг харах юм бол өнөөгийн АНУ бол өөрийгөө сөнөөж байгаа капитализмын гол үүр уурхай эсвэл өөрийн галзууралдаа хяналтаас гарсан байгаа чөлөөт зах зээлийн машин юм. Гэсэн хэдий ч залуу үеийнхний бараг тэн хагас нь дор хаяхад аядуу даруухнаар өөр тогтолцоог хүсч байгаа нь тодорхой болж байгаа билээ.

Сэтгэгдлүүдээс ...

1. Бидний үе 20 жилийн өмнөх шиг Хүйтэн дайны үеийн суртал ухуулгаар (маш хүчтэй үзэл суртлын тархины угаалгын орчинд) өсч өндийгөөгүй гэдэг нь социалист үзлийг энэ дэмжиж байгаагийн хамгийн том чухал шалтгаануудын нэг би баталж чадах байна...

2. Өмнөх үеийнхэн коммунистууд бол дайснууд гэсэн маш хүчтэй алхам тутмын суртал ухуулгын орчинд өссөн байсан, тэгээд социализм гэдэг бол тэдний хувьд учрыг нь сайн ойлгоогүй тэр бүх холион бантангуудын нэг нь байсан юм. Манайд бүх хүмүүс л социалист гэдэг үгийг доромжлол гэж боддог байсан боловч тэдний хэн нь ч чухам юу нь буруу юм бэ гэдгийг бол үндэслэлтэй тайлбарлаж баталж хэлж чаддаггүй шүү дээ... зүгээр л цэвэр хоосон сэтгэл хөдлөл л байдаг.

Үүний учир нь тэд энэ тухай юу ч мэддэггүй юм аа, зүгээр л олонхийг дагаж социалист, коммунист гэж хоосон ядаж ойлгоогүй байж л үзэн ядаж чаддаг. Энэ нь тэдэнд амар хялбар байдаг, яагаад гэвэл тэд ажил өр зээлээс өөр юу ч боддоггүй...


www.ubman.mn