"BBC" агентлагийн сэтгүүлч, тоймч Андрев Ловине /Andrew Lownie/-ний бичсэн “Улаанбаатарт улс бүрийн үлдэгдлүүд цуглардаг” хэмээх нийтлэлийг хүргэж байна. Энэхүү нийтлэлийн гол зорилго нь нийслэл Улаанбаатарт байнга зорчин ирдэг, ажиллах хүчний дээрэнгүй зан хэрээс хэтэрч байгааг харуулахыг зорьжээ. 6 6 6

Тэрбум гаруй хүнтэй Хятад улс тэр олон хүнээ нэг бүрчлэн тэжээж тэтгэн, хооллож хувцаслаж чадахгүй учраас ажил төрөлгүй иргэдээ аль болох гадаад руу “цөлөх” замаар улс орныхоо эдийн засгийн нуруун дээр ирэх ачааллыг багасгадаг. Хогийн саванд шидэгдэж буй үлдэгдлүүд Монголыг зорих нь их. Сүүлийн 10 жилийн хугацаанд БНХАУ, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам, Энэтхэг, Тайланд гэх мэтчилэн газар нутагтаа гишгэх боломжгүй хүмүүс Монголын өргөн уудам нутгийг зорих нь ихэсчээ. Монгол бол харьцангуй уян хатан улс юм. Гадаадаас хүрэлцэн ирж байгаа бүх хүмүүст эелдэгээр хандаж, цус нэгтэй монголчуудаасаа илүү найрсаг ханддаг нь үлдэгдлүүдэд ховорхон завшаан болох нь их. Сүүлийн 10 жилийн хугацаанд Улаанбаатарт ирсэн үлдэгдлүүд нийслэлд тархан суурьшиж, эзэн мэт аашилна. Нуулгүй хэлэхэд, Монголчууд өөрсдөө бий болгосон үлдэгдлүүдээсээ айх нь их болжээ.6

БНХАУ-аас амьдрах аргагүй хөөгдсөн иргэд, зартай дээрэмчин, бичиг үсгийн чадваргүй тариачид, инжээ дийлэхгүйгээс болоод эхнэр авч чадаагүй ганхирсан залуус, элдэв янзын эм, уусмалд донтсон хүмүүс, халдвар тээгчид, жуулчлалаар орж ирээд хаалгаа олохгүй төөрсөн хятадууд Улаанбаатарыг бүхэлд нь эзэгнэсэн. Тэд өнгөө өөрчилж байгаа нийслэлийн барилга байгууламжийн 99.9 хувийг бүрэн хариуцдаг. “Алтан дээр суусан гуйлагчид” гэх нэр үгийг Монголчуудад өгсөн. БНХАУ-ын харьяат 29340 мянга иргэний 1948 нь удаан хугацаагаар буюу 10 жилээс илүү хугацаагаар сууж байгаа гэнэ. Монголд суугаа гадаадынхны 80 хувь нь хятадууд. Аливаа улсад оршин суугаа гадаад иргэд тухайн улсын нэг хувиас хэтэрвэл үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлдөг гэдгийг Монголчууд мэддэг болов уу.

Хоёр Солонгос. Энэ хоёр улсад Улаанбаатарчууд хязгааргүй их хайртай. Тэр тусмаа өмнөд Солонгост. Тус улсаас 100 хувийн хангалтаар нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй бүх телевизд монголчуудын нэрлэсэн “Савангийн дуур”-ийг цацдаг. Кино ертөнцөөр анх орж ирсэн тэд, хөгжмийн ертөнцөөр залуусыг нь байлдан дагуулсан. Дээрх хоёроор байлдан дагуулсаны дараагаар ходоодоор нь байлдан дагуулсан. Нуулгүй хэлэхэд, харах, сонсох, амтлах гурван мэдэрхүйг өмнөд солонгосчууд өөрийн мэдэлдээ авсан. Би энэхүү нийтлэлийг бичиж байхдаа 3-4 удаа Солонгос хоолны ресторанд орж байлаа. Ариун цэврийн шаардлага хангаагүй, эзэд нь гэж өөрсдийн улсдаа аяаглаж байгаа мэт аашилж байсан ч, тэр хоолны газраар үйлчлүүлэх монголчууд их байгаа нь гайхмаар.

Япончууд Монголд нийлүүлж байгаа бүхий л тусламжийг 100 хувь хариуцдаг. Будаа гурил, хувцас, ус, хоол хүнс, ахуйн бараа, мөнгөн тусламж гэхчилэн олон зүйлийг нэн ядуу иргэдэд бараг сар бүр тараадаг. Тиймээс иргэдээсээ илүү төрийн ноёдууд япончуудад их хайртай. 130 сая хүн амтай Япон улс, 2011 онд нуруугаараа салах шахсан. Байгалийн гамшигт өртөж, Япон улс усан дээр хот байгуулахаас аргагүйд хүрсэн. Харин Монгол бол өргөн уудам газар нутагтайгаас гадна, гурван сая хүрэхгүй хүн амтай. Тиймээс япончуудын нэрлэдгээр хамгийн хөнгөн зуушийн нэг болох “Сүши” бол монголчууд юм.

Вьетнам. Энэ улсаас хөөгдсөн жинхэнэ, хоолны үлдэгдлүүд Монголын нийслэл Улаанбаатарт АНУ-д зорчих урилга авсан мэт баяртай хүрэлцэн ирдэг. Тэд гарын бяцхан дүйгээрээ, авто төвүүд барьцгааж, тэндээ нуугдан амьдарцгаана. Ихэвчлэн эрчүүд нь ирнэ. Хүний нутагт хүрэлцэн ирснээ мэдэхгүй, омголон зан гаргаснаасаа болж, үндсэрхэг үзэлтэй залууст байнга зодуулдаг. Вьетнамчууд Монгол залуусын нүд рүү ч харж чадахгүй дальдрана. Харин Улаанбаатарт шоргоолж мэт үүрэлсэн биеэ үнэлэгчдийн жинхэнэ байнгын үйлчлүүлэгчид нь вьетнамчууд. Залууст нь гаргаж чадаагүй уураа, хэдэн монгол биеэ үнэлэгчдэд гаргаж, жаргал авна. Тэд мөнгөө авч байгаа учраас амаа тас зууна. Нэг зүйлийг хэлэхэд, “Монголд тэжээгдэж буй үлдэгдлүүд ирвэс болоход тун ойрхон байна” гэдэг санааг л энэ нийтлэлээрээ гаргахыг хүслээ. Монголоос өөр ямар ч улсад орон орны үлдэгдлүүд хаан шиг айшилдаггүй юм.

Хаан бус “хаягдал” Чингис

Нэг сонин юмтай таарлаа. Чингис хаан хэмээх дэлхийн талыг эзэлж байсан хааны нэртэй арав гаруй байгууллага, архи, хоол хүнс, хааны зурагтай цамц өмд, футболк, хоолны газрууд байх юм.

Миний мэдсэнээр: Чингис хаан судлалын төв, Чингис түүхэн уран бүтээлийн холбоо, Чингис хаан судлалын Олон улсын төв байгууллага, Чингис хаан-сан, Монголын Чингисийн морьтон баатруудын холбоо, Чингис хааны дурсгалын цогцолбор-сан, Эзэн хааны гэрэлт хөшөө-сан, Чингис хаан холбоо, Монголын Чингисийн уран бүтээлчдийн “Алтан ураг” холбоо, Чингис тэнгэр холбоо, Хөх тэнгэрээс илгээгдсэн Чингис, Удахгүй төрөх Чингис хаан гэж байхын. Тэд ч Чингис хааны нэрээр бизнес хийж буй нь лавтай.

Согтсон хаан: Чингис архи нь маш олон төрөл байнаа. Монголчууд томоохон үндэсний баяраар Чингис архиа авах нь их, дууссаны дараа “Хаягдал Чингис” болоод л үлдэнэ. Одоо хүртэл Польш улсад “Чингис ирээд чамайг аваад явна гэхээр хүүхдүүд нь сүнсээ зайлтлаа айдаг” хэвээрээ байхад, Чингис хааны жинхэнэ албат иргэд эзэн хааныхаа нэрийг үнэгүйдүүлж байгаа нь харамсмаар юм. Бодох хэрэгтэй. Гадаадад гарах нэр хүндийг Монголчууд минь та бүхэн өөрсдөө унагаад байгаа юм биш.

“Стайль”-гүй Улаанбаатар

Улаанбаатарын Стиль гээд хүнээр яривал спортлог уу, ажил хэрэгч үү, энгийн чөлөөт стиль үү гээд ярихад тун хэцүү санагдах юм. Харин Улаанбаатар хот ямар загварлаг хот болж байна вэ. Монголд түүхэн гэмээр, барилга байгууламж тун ховор. Өөрийн гэсэн өнгө төрхгүй, үзүүлчих газар тун ч цөөхөн тийм л нэг нийслэл оршиж байна. Сүүлийн хэдэн жилд чанартай, чанаргүй, хээл хахуулийн, хууль зөрчсөн олон өндөр байшингууд сүндэрлэж байгаа. Гэхдээ ингэж сүндэрлэхдээ дэлхийд шинэлэг стильтэй, Улаанбаатарын өнгө төрхийг илтгэчих нэгээхэн ч барилга үгүй нь харамсалтай. Хотын дарга нь хүртэл нэгэн хурал дээр Улаанбаатарыг Эрээн хотын стильтэй гэж хэлж байсныг нүгэлтэй хоёр чих минь сонссоныг яана. Энэ байдлаараа удах юм бол Ази тивээс Монгол “жийгдэхэд” тун ойрхон байна шүү.

7

Б.Дэлгэрцэцэг шууд.мн